С.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай


4-р сарын 15
15 цаг 59 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.15) Монгол Улсаа төлөөлөн гадаад улсад суух Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Элчин сайд нарт хандан, дэлхийн дэг журам хувьсан өөрчлөгдөж, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй болж буй энэ цаг үед хилийн чанадад эх орноо төлөөлөх хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсэв.

Элчин сайдаар ажиллах хугацаандаа үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэн хамгаалахаас гадна харийн нутагт суугаа монгол хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхгүй байхад нэн тэргүүнд анхаарах ёстойг захилаа. Хилийн чанадад ажиллан амьдрах, сурч боловсрох, бизнес эрхлэх зэргээр аж төрж буй иргэдийнхээ санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүргэдэг байх учиртайг хэллээ.

Түүнчлэн парламент хоорондын харилцааг шинэ агуулгаар баяжуулж, хууль тогтоох үйл ажиллагааг иргэнд ээлтэй, судалгаанд суурилсан, эргэх холбоотой, цахим болгоход холбогдох сайн туршлагыг судлах талаар чиглэл өглөө. Энэ хүрээнд, өөрийн суух болон хавсран суух улс орны хууль тогтоох үйл ажиллагааны дэвшилтэт хандлага, парламентын гишүүдийн хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэх механизм болон бусад  тэргүүлэх туршлагаас судалж, богино хугацаанд эргэн мэдээлэх ажлыг даалгав.

Монгол Улсын Их Хурал одоогийн байдлаар нийт 61 улстай харилцан парламентын бүлэг байгуулж, хамтын ажиллагаагаа олон талт хэлбэрээр өргөжүүлж байна. УИХ-ын дарга хэлэхдээ, парламентын бүлэг хоорондын харилцааг идэвхжүүлж, харилцан айлчлал, хамтарсан хэлэлцүүлэг, цахим уулзалт зэргийг үр дүнтэй зохион байгуулахад дэмжин ажиллах нь чухал гэдгийг онцолсон. Тэрбээр улс хоорондын уламжлалт, найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад анхаарах ёстойг тодотгоод, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, соёл боловсрол, аялал жуулчлал болон иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд анхаарч, харилцан ашигтай хамтын ажиллагааг чухалчлахыг захиж байв.

Уулзалтад оролцсон Элчин сайдууд, УИХ-ын даргыг хүлээн авч уулзсанд талархал дэвшүүлээд, нэн тэргүүнд анхаарч хэрэгжүүлэх ажлуудынхаа хүрээнд товч мэдээлэл өглөө.

Тухайлбал, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхтайван, худалдааны эргэлтийг харилцан ашигтай хэлбэрээр нэмэгдүүлэхэд анхаарахаа илэрхийлээд, тээвэр ложистикийн харилцааг сайжруулахын тулд хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох асуудлыг судалж байгаа талаараа танилцуулсан.

Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Лхагвасүрэн, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхэд анхаарч, энэ хүрээнд хөнгөн үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйн салбарын нөөц боломжийг бүрэн ашиглах зорилт дэвшүүлснээ дурдлаа. Түүнчлэн ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа хэлэхдээ, Улсын Их Хурлын даргын үүрэг, чиглэлийг биелүүлж ажиллахаа тодотгохын зэрэгцээ парламент хоорондын харилцааг идэвхжүүлж, сайн туршлагыг харилцан солилцоход анхаарна хэмээв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт, гадаад улсад суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчдийн газрын үйл ажиллагааны тайлан, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийн үр дүнг жил бүр УИХ-аар сонсдог болно гэдгийг мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана1 цаг 42 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ1 цаг 51 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнийг эрүүгийн дөрвөн хэрэгт хэрэгт холбогдуулан шалгаж байна4 цаг 26 минутын өмнөУлаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно4 цаг 32 минутын өмнөАймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 цаг 34 минутын өмнө“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна7 цаг 6 минутын өмнө"Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал, шийдэл" хэлэлцүүлэгт урьж байна7 цаг 9 минутын өмнөЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо7 цаг 14 минутын өмнө"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна7 цаг 23 минутын өмнөАТГ: Эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ7 цаг 43 минутын өмнө“Лаг хатааж, шатаах үйлдвэр” төслийн техник, санхүү, хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг хийж байна8 цаг 4 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө8 цаг 13 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 18 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан8 цаг 20 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4 сар 20. 23:48Х.Булгантуяа найзынхаа талаарх Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг ОУПХ-оор шүүлгэдэг О.Номинчимэг гишүүн мөн том байна аа!4 сар 20. 19:26Нийслэлийн хэмжээнд 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна4 сар 20. 16:46Агаарын хөлгийн түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ4 сар 20. 16:42Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна4 сар 20. 16:37АН-ын бүлэг "Туулын хурдны зам" төслийн ажлыг бүрмөсөн зогсоох шаардлага хүргүүллээ4 сар 20. 16:35Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна4 сар 20. 16:28Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо4 сар 20. 16:23БОУАӨЯ Туулын хурдны замын төслийг эхлүүлэх зөвшөөрөл олголоо4 сар 20. 14:01Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв4 сар 20. 13:57Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй4 сар 20. 12:36Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай үргэлжилж байна4 сар 20. 12:31ГИХГ: Тэтгэвэртээ гарсан ажилтан Д.Б нь БНХАУ-ын иргэнтэй хамтран хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогдсон4 сар 20. 12:26Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна4 сар 20. 12:08Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгджээ4 сар 20. 12:05Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзлаа4 сар 20. 12:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.