Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа


4-р сарын 16
9 цаг 30 минут

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюаныг 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Иж бүрэн стратегийн түншлэл бүхий хөршүүдийн хувьд хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлж, нээлттэй ярилцав.

Ерөнхий сайд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л түвшинд эрчимтэй хөгжүүлэх, төрийн тэргүүн нарын түвшинд нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудыг бодитоор урагшлуулахын төлөө нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Монгол, Хятад хоёр улсын төрийн тэргүүн нар 2022 онд хоёр улсын худалдааны эргэлтийг таван жилийн дотор 20 тэрбум ам.долларт хүргэхээр дэвшүүлсэн зорилтоо биелүүлэхийн төлөө шаргуу ажиллахыг тэмдэглэв.

Хоёр улсыг холбосон хоёр дахь төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажлыг эхлүүлснээр нүүрсний худалдаа, төмөр замын бүтээн байгуулалт, Тавантолгой уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван чиглэлийн цогц хамтын ажиллагааг эрчимжүүлж, бодит үр өгөөжийг иргэддээ мэдрүүлэх ажлыг хийх шаардлагатайг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн Өмнийн говийн шатахууны хэрэглээг БНХАУ-аас импортлох зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр талууд санал солилцлоо.

Элчин сайд Шэнь Миньжюан Ерөнхий сайдын хувиар хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, хоёр улсын хоорондын худалдааг нэмэгдүүлэх, хил орчмын чөлөөт худалдааны бүсийг хөгжүүлэх, нүүрсний экспорт, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-д айлчлах үеэр Хятадын удирдлагуудтай уулзаж, харилцан ойлголцолд хүрснийг онцлон тэмдэглэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно56 минут 40 секундын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ59 минут 53 секундын өмнөЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай уулзлаа1 цаг 9 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ1 цаг 11 минутын өмнөХан-Уул дүүргийн цагдаагийн газрын эмэгтэй алба хаагчидтай уулзлаа1 цаг 18 минутын өмнөУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2026.04.16/1 цаг 22 минутын өмнөТрамвай ашиглалтад орсноор зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртэх хүний тоо 10-22 хувиар буурна2 цагийн өмнөЕрөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа2 цаг 2 минутын өмнөТаван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана2 цаг 5 минутын өмнөУИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг болж байж жинхэнэ утгаараа ардчилал бий болно2 цаг 10 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 15 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан2 цаг 20 минутын өмнөАж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна4 сар 15. 16:02С.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай4 сар 15. 15:59Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна4 сар 15. 15:54Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй4 сар 15. 15:51Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна4 сар 15. 15:48146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө4 сар 15. 15:44Марафонд гүйхээсээ өмнө бэлтгэлээ сайтар хангаарай4 сар 15. 15:42ТБХ:Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гүйцэтгэлийн аудитын тайлан, дүгнэлтүүдтэй танилцлаа4 сар 15. 15:39Фото: Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй4 сар 15. 15:352027 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч эхэллээ4 сар 15. 14:33Жижиг бизнесийг чөлөөлөх Ерөнхий сайдын бодлого4 сар 15. 14:29“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна4 сар 15. 14:24Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ4 сар 15. 14:15ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна4 сар 15. 14:05Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 15. 14:02“Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал эрс багасна4 сар 15. 10:21Испани 500 мянга орчим бичиг баримтгүй цагаачдад хууль ёсны статус олгохоор болжээ4 сар 15. 10:19Хотын дарга Х.Нямбаатар Хүүхдийн урлан бүтээх төвд ажиллалаа4 сар 15. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.