Нийслэлийн нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг олон улсын жишигт хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Улаанбаатар Трам” төслийг хэрэгжүүлж буй. Тус төслийг хэрэгжүүлснээр авто замын түгжрэлээс үүсэх эдийн засгийн алдагдлыг бууруулж, эдийн засгийн бүтээмж нэмэгдэхээс гадна жилд зам тээврийн ослын улмаас гэмтэж, бэртэх хүний тоо 10-22 хувиар буурах тооцоотой. Трамвайн системийн хөдлөх бүрэлдэхүүн нь аюулгүй байдал, техникийн холбогдох олон улсын стандартын шаардлагуудыг хангасан байх бөгөөд зам дээрх биетийг мэдрэх лидар, радар зэрэг аюулгүй ажиллагааны орчин үеийн системээр тоноглогдсон байх юм.
Түүнчлэн зорчигч тээврийн үйл ажиллагааг хяналт удирдлагын нэгдсэн төвөөс удирдах бөгөөд Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй уялдан ажиллана. “Улаанбаатар Трам” төсөлд тогтмол гүйдлийн 750В системийг ашиглах юм. Энэ нь олон улсад түгээмэл хэрэглэгддэг, дэвшилтэт технологид суурилсан тоног төхөөрөмжүүдтэй нийцдэг байна.
“Улаанбаатар Трам” төсөл нь манай орны нөхцөлд хамгийн оновчтой, найдвартай, үр ашигтай нийтийн тээврийн хэрэгсэлд тооцогдож байна.
Facebook
Twitter
Youtube


Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана
Орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг засаж шинэчлэх ажлын зургийг боловсруулж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна.gif)

Сэтгэгдэл бичих