Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын эмэгтэй алба хаагчидтай уулзлаа


4-р сарын 16
10 цаг 14 минут

      Хан-Уул дүүрэгт орон сууцны хороолол ихээр баригдаж байгаатай холбоотойгоор хүн амын хэт төвлөрөл үүсэж буй. Энэ хэрээр гэмт хэрэг, зөрчлийн тоо ихэссэн.

Үүнтэй уялдуулан цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хүний нөөцийн тогтвортой байдлыг дэмжих шаардлага үүсэж байна. Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын эмэгтэй алба хаагчдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар цагдаагийн алба хаагчдын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, үүрэг гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудал, тэр дундаа эмэгтэйчүүдийн нийгмийн хангамжийг сайжруулахад шаардлагатай зүйлсийн талаар хэлэлцэж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Мөн энэ үеэр эх орон, иргэдийн аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэж буй шилдэг найман хаагчийг шагнаж урамшуулсан юм.

Уулзалтын эхэнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Өдгөө Хан-Уул дүүрэгт 336 мянга гаруй хүн оршин сууж байна. Суурьшлын бүс тэлж байгаагаас үүдэн тус дүүргийн хүн ам сар бүр 3 мянга орчим хүнээр нэмэгдэж байгаа талаар судалгаа гарсан. Гэмт хэрэг, зөрчлийг бууруулж байж амар тайван Улаанбаатар хотыг цогцлооно. Иймд алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх шаардлагатай” гэв. 

Хан-Уул дүүргийн цагдаагийн газар нь хоёр хэлтэстэй бөгөөд 390 алба хаагч, ажилтантай. Үүнээс 19.5 хувь буюу 76 нь эмэгтэй алба хаагч байна. Тус эмэгтэй алба хаагчдын зүгээс дараах саналыг дэвшүүллээ. Тодруулбал, 

  • Ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах;
  • Аюулгүй байдал, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор техникийн болон аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчлэх;
  • Ур чадвар дээшлүүлэх сургалтын боломжийг өргөжүүлэх;
  • Гудамж, зам талбайн камерын системийг сайжруулах;
  • Алба хаагчдын сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд сэтгэл зүйчийн өрөөний асуудлыг шийдвэрлэх;
  • Алба хаагчид гэр бүлдээ бага цаг зарцуулдаг тул хүүхдүүд болон өөрсдийнх нь боловсрол, эрүүл мэндэд анхаарах боломжийг дээшлүүлэх; 
  • Нийгмийн баталгааг нэмэгдүүлэх хүрээнд орон сууцны хөтөлбөрт хамруулах зэрэг саналыг дэвшүүлсэн юм. 

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр алба хаагчдын асуултад хариулж, “Санал, хүсэлтийг хүлээн авч, бүх талаар дэмжиж ажиллана. Мөн нийслэлийн чиг үүргийн бус асуудлыг холбогдох байгууллагын удирдлагуудад уламжлах болно” хэмээлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

39 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа47 минут 40 секундын өмнө"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно1 цаг 47 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ1 цаг 50 минутын өмнөЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай уулзлаа1 цаг 58 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ2 цаг 1 минутын өмнөХан-Уул дүүргийн цагдаагийн газрын эмэгтэй алба хаагчидтай уулзлаа2 цаг 7 минутын өмнөУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2026.04.16/2 цаг 11 минутын өмнөТрамвай ашиглалтад орсноор зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртэх хүний тоо 10-22 хувиар буурна2 цаг 49 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа2 цаг 52 минутын өмнөТаван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана2 цаг 55 минутын өмнөУИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг болж байж жинхэнэ утгаараа ардчилал бий болно3 цагийн өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан3 цаг 10 минутын өмнөАж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна4 сар 15. 16:02С.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай4 сар 15. 15:59Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна4 сар 15. 15:54Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй4 сар 15. 15:51Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна4 сар 15. 15:48146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө4 сар 15. 15:44Марафонд гүйхээсээ өмнө бэлтгэлээ сайтар хангаарай4 сар 15. 15:42ТБХ:Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гүйцэтгэлийн аудитын тайлан, дүгнэлтүүдтэй танилцлаа4 сар 15. 15:39Фото: Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй4 сар 15. 15:352027 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч эхэллээ4 сар 15. 14:33Жижиг бизнесийг чөлөөлөх Ерөнхий сайдын бодлого4 сар 15. 14:29“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна4 сар 15. 14:24Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ4 сар 15. 14:15ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна4 сар 15. 14:05Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 15. 14:02“Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал эрс багасна4 сар 15. 10:21Испани 500 мянга орчим бичиг баримтгүй цагаачдад хууль ёсны статус олгохоор болжээ4 сар 15. 10:19
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.