39 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа


4-р сарын 16
11 цаг 33 минут

     Номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг “Номын баяр”-ыг ирэх сарын 15-17-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар товоо зарлажээ.

“Номын баяр” жилээс жилд өргөжин тэлж, энэхүү үйл ажиллагаанд дунджаар 300 мянга гаруй уншигч хүрэлцэн ирдэг бол 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач тогтмол оролцдог болсон байна.  2018 оны “Номын баяр”-аас эхлэн “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас гадаадын хэвлэн нийтлэгчдэд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр гаднын хэвлэн нийтлэгчидтэй харилцаагаа тэлсэн. Хаврын “Номын баяр”-аар 2026-2027 оны хичээлийн жилд “Сэтгэлийг тэжээх 50 ном”-ын жагсаалтыг гаргаж, олон нийтэд танилцуулахаар зэхжээ. Энэ нь бусдыг хайрлах, хүндлэх, ойлгох ухааныг мэдрүүлэх зорилготой юм.

Ирэх сарын 15-нд эхлэх 39 дэх удаагийн “Номын баяр”-аар Ерөнхий боловсролын сургуулиудад унших 50 ном санал болгохоос гадна 2025-2026 оны уншлагын нэг жилийн ажлаа дүгнэх ажээ. Энэхүү ажил нь хүүхдүүдийг номд дуртай, хэвшилтэй болгох зорилготой юм. Энэ жилийн тухайд “Байгаль экологийн тухай 50 ном”-ын тэмдэглэлийн уралдааныг зарласан бөгөөд байгаль орчныг хамгаалах, экологийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүн ба байгалийн зохистой харилцааг төлөвшүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршино.

Уншлагын уралдаанаар дамжуулан уншигч олон нийтийн байгальд хандах зөв ухамсар, ээлтэй хандлагыг төлөвшүүлэх, байгалийн баялаг, унаган соёлоо хайрлан хамгаалах сэдлийг өрнүүлэх, мөн экологийн чиглэлээрх бүтээлч санаа, шинэ шийдлийг дэмжих, нөгөөтээгүүр хүүхэд, өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх, нийтийн уншлагыг дэмжих, ном сурталчлах, ном хэвлэлийн салбарыг өргөн хүрээнд дэмжихэд “Байгаль экологийн тухай 50 ном” уралдааны зорилтууд чиглэжээ. Тус уралдааны шилдэг бүтээлүүдийг олон нийтэд дэлгэн сонирхуулж, хамгийн сайн зохион байгуулалттай, идэвх санаачилгатай оролцсон ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэрэмжит “Номын сайн нөхөр” цомоор шагнан урамшуулдаг билээ.

Эх сурвалж: Б.Мөнхзул "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"У.Хүрэлсүхийн хууль" буюу ЭРХ МЭДЭЛ ЭРХ МЭДЛЭЭ ХЯНАХ CHECKING-BALANCE13 минут 34 секундын өмнөУ.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж45 минут 59 секундын өмнө39 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа1 цаг 47 минутын өмнө"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно2 цаг 46 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ2 цаг 49 минутын өмнөЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай уулзлаа2 цаг 57 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ3 цагийн өмнөХан-Уул дүүргийн цагдаагийн газрын эмэгтэй алба хаагчидтай уулзлаа3 цаг 6 минутын өмнөУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2026.04.16/3 цаг 10 минутын өмнөТрамвай ашиглалтад орсноор зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртэх хүний тоо 10-22 хувиар буурна3 цаг 48 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа3 цаг 50 минутын өмнөТаван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана3 цаг 53 минутын өмнөУИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг болж байж жинхэнэ утгаараа ардчилал бий болно3 цаг 58 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан4 цаг 8 минутын өмнөАж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна4 сар 15. 16:02С.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай4 сар 15. 15:59Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна4 сар 15. 15:54Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй4 сар 15. 15:51Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна4 сар 15. 15:48146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө4 сар 15. 15:44Марафонд гүйхээсээ өмнө бэлтгэлээ сайтар хангаарай4 сар 15. 15:42ТБХ:Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гүйцэтгэлийн аудитын тайлан, дүгнэлтүүдтэй танилцлаа4 сар 15. 15:39Фото: Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй4 сар 15. 15:352027 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч эхэллээ4 сар 15. 14:33Жижиг бизнесийг чөлөөлөх Ерөнхий сайдын бодлого4 сар 15. 14:29“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна4 сар 15. 14:24Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ4 сар 15. 14:15ХУД-ийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын далан угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна4 сар 15. 14:05Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 15. 14:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.