"У.Хүрэлсүхийн хууль" буюу ЭРХ МЭДЭЛ ЭРХ МЭДЛЭЭ ХЯНАХ CHECKING-BALANCE


4-р сарын 16
13 цаг 06 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 126 гишүүнтэй УИХ-ын босгыг давлаа. Улс төр талаас нь харвал, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ ба АН, ХҮН, ИЗНН-ын хориглон хамгаалалтыг сэтэллээ. Хууль санаачлах нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх. Харин түүнийг хэлэлцэж батлах эсэх нь УИХ-ын бүрэн эрх. УИХ-ын зарим гишүүн болон сэтгүүлчид "Ерөнхийлөгч дарангуйлал тогтоох гэж байна. Ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнадаг л хүн. У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнээс өшөө авах гэж байна" гэх мэтээр бичжээ. Явцуу дүгнэлт. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их Британийн улс төрийн загварт биеллээ олсон эрх мэдэл эрх мэдлээ хянадаг тогтолцоог хуульчлах алхам хийж байна. Яг одоогийн эгзэгтэй цаг үед энэ зөв. "У.Хүрэлсүх гэдэг хувь улстөрч Ерөнхийлөгчийн сэнтийгээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтуудтай хуулийн төсөл батлуулах гэж байна" гэдэг дээр фокусалбал буруу мэт харагдаж байгааг ойлгож болно. Гэхдээ л эрх мэдэл эрх мэдлээ хянадаг тогтолцоо буюу Checking-balance-г У.Хүрэлсүхийн эрин үед үлдээх өв болгон хуульчлуулах санаа зорилго нь зөв юм.

126 гишүүнтэй анхны парламентад жагсаалтаар хэн хэн шургалав. Тэднийг ямар бүлэглэл Монголын парламентад шургалуулав. Шургалуулж оруулж ирсэн нөхөд нь өнөөдөр ард түмний төлөөлөл байх учиртай УИХ-ын гишүүн байж чадаж байна уу, хууль тогтоогчийн кнопны цаана тэд ямар наймаа хийж байна вэ, ер нь хонь, чоныг хамтад нь хашсан мэт энэ УИХ яг УИХ мөн үү гэдэг ч асуудалтай. Дотоод, гадаадын улс төр, бизнесийн бүлэглэлийн төлөөлөл болчихоод Төрийн ордонд өдөр шөнөгүй гал өрдөж, институци хооронд дажин дэгдээж буй гишүүдийг сэтгүүлчид дуран авайгаараа сайн тодруулж хараач. 126 гишүүнтэй анхны парламент хууль хэлэлцэн батлах үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байна. Өнгөрсөн намрын бужигнааны үеэр 126 гишүүн хэдэн хуулийн төсөл батлав!? Харбиний гэрээ бас яав!? Ж.Баярмаа гишүүн Харбиний гэрээний талаар гишүүд ямар ч мэдээлэлгүй байгааг яриад байгаа биз. Энэ юуг харуулж байна вэ. УИХ-ын чуулганы танхимд төрийн ямар шийдвэр гарч байгааг УИХ-ын гишүүд нь өөрсдөө ч мэдэхгүй болтол эрх мэдлийн хяналт тэнцэл алдагдсан байна.

Улсын төсөв хэлэлцэх үеэр юу болж өнгөрлөө. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа 2025 оны улсын төсөв хэлэлцэж байхад чуулганд ганц ч суугаагүй. Угтаа улс орны аж амьдрал, төсөв мөнгө хэлэлцэж байхад Ерөнхий сайд нь чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож гишүүдийн асуултад хариулдаггүй билүү. Үе үеийн парламент, Засгийн газар хоорондын харилцаанд уламжилж ирсэн эрх мэдлийн энэ тэнцэл алдагдсан байсан шүү дээ. Тэгээд яасан билээ. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ сайд нар, УИХ-ын гишүүдийг дагуулаад Шанхайгаар гулялж бээжин нугас зооглон моутай татах зуураа хороо л найруулцгаасан биз дээ. АН 42 гишүүнтэй том сөрөг хүчний дүртэй ч үнэндээ Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын халаасны нам, кнопчид л болсон. Одоо тэд МАН-ын толхилцоон дундаас ашиг хүртчих гээд байн байн завсарлага авч, МАН-ын гишүүдийн өрөөнд сто грамм тататцгааж суугаа. Н.Номтойбаярын хэлсэн нь үнэн шүү дээ.

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 2024 оны нэгдүгээр сарын 17-нд УИХ-ын дарга байхдаа "Уламжлал, шинэчлэлийн тэнцвэрийг олох, засаглалын гажуудлыг арилгах, хууль зөрчигчдөө шүүн шийтгэх их өөрчлөлтөд тэмүүлсэн цаг үеийг бид туулж байна. Эмх цэгцгүй, бужигнаан түжигнээнтэй ч юм шиг санагдах энэ хөдөлгөөн бол эмх цэгцээ олж цэгцрэх ИХ ТОМ ЭЕРЭГ ҮЙЛ ЯВЦ гэдгийг бид ойлгох ёстой. Жам ёсны энэ үйл явц улмаар манай улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь багана нь болно гэдэгт итгэлтэй байна" гэж хэлж байсан. Энэ бол Г.Занданшатар УИХ-ын 2023 оны намрын чуулганыг хааж хэлсэн үг. У.Хүрэлсүхийн санаачилсан хуулийн төсөл нь Г.Занданшатарын ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН-ий улс төрийн идеологийг хуульчлах нэг хэлбэр гэж харж болохоор байна. Хуулийн төслийг сайн уншсан бол М.Нара-Нарантуяа, Ч.Лодойсамбуу зэрэг "15 давхар"-ын суртал ухуулгыг дамжуулагчдын хэлж байгаа шиг УИХ-аас "шүд" сугалаад л УИХ-ыг лего тоглоом шиг нурааж тоглох гээд байгаа юм байхгүй. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, Үндсэн хуулийн Цэц, УИХ-ын чуулганаар нээлттэй хэлэлцэнэ гээд тов тодорхой бий. У.Хүрэлсүхийн санаачилсан хуулийн эсрэг пропагандаг "15 давхар"-ынхан УИХ дахь кнопчидынхоо тусламжтайгаар маш сайн хийж байна. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нь Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг УИХ-ын босго давуулах гол ажлаа хийхээс илүү индрийн тоглолт хийгээд бүр буруу тийш нь аваад давхичихсан л даа. Тэр хүнд УИХ-ын гишүүн Б.Жаргалантай багш, шавийн марзан хэрүүл хийх ямар ч шаардлага байгаагүй. Ёстой бодлогогүй, илүү үг, үйлдэл гаргасан. Түүнээс биш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хуулийн төслийн үндсэн концепци нь ЭРХ МЭДЭЛ ЭРХ МЭДЛЭЭ ХЯНАДАГ буюу Checking Balance-г хуульчлах гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн хуулийн төслөөр парламентын дархлаанд "ВАКЦИН" хийх гээд байна. Тэгэхгүй бол Харбиний гэрээ гэж ямар юм "боогоод" шидчихсэнийг УИХ-ын гишүүд нь өөрсдөө ч мэдэхгүй, батлуулсан бүлэглэл нь Харбиний гэрээний талаар Хяналт шалгалтын сонсгол ч хийлгэхгүй байна. Зөвхөн Харбиний гэрээтэй холбоотой үйл явцаас "Монголын парламентыг хэн гаднаас удирдаад байна вэ" гэдэг асуулт ч гарч ирнэ. 126 гишүүнтэй УИХ-д гадаад, дотоодын бүлэглэлүүдийн даалгавар гүйцэтгэгчид шургалчихаад төрийн хууль батлалцаж байгаа нь үндэсний аюултай байдал. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ҮАБЗ-ийн тэргүүний хувьд энэ талаас ч нухацтай хандаж, Г.Занданшатар ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН-өөрөө цэгцэлж байсан эрх мэдлийн хяналт тэнцлийг төрийн хуульд тусгаж, Монголын парламентыг авлигачид, албан тушаалын гэмт хэрэгтнүүд, гадны тусгай албадын барьцаанд ч орсон байж мэдэх нөхдөөс хамгаалах хууль батлуулах гээд байна гэж харцгаавал яадаг юм бол?!

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Мопед, скүүтер, суррон зэргээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин нэмэгджээ1 цаг 1 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ1 цаг 10 минутын өмнө9.2 килограмм мөнгөн ус хураан авчээ1 цаг 14 минутын өмнөТариаланч иргэн, ААН-үүдэд 6984 мянган литр дизель түлш олгов1 цаг 18 минутын өмнө"У.Хүрэлсүхийн хууль" буюу ЭРХ МЭДЭЛ ЭРХ МЭДЛЭЭ ХЯНАХ CHECKING-BALANCE1 цаг 53 минутын өмнөУ.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж2 цаг 25 минутын өмнө39 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа3 цаг 26 минутын өмнө"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно4 цаг 24 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ4 цаг 28 минутын өмнөЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай уулзлаа4 цаг 36 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ4 цаг 39 минутын өмнөХан-Уул дүүргийн цагдаагийн газрын эмэгтэй алба хаагчидтай уулзлаа4 цаг 45 минутын өмнөУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2026.04.16/4 цаг 49 минутын өмнөТрамвай ашиглалтад орсноор зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртэх хүний тоо 10-22 хувиар буурна5 цаг 27 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа5 цаг 29 минутын өмнөТаван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана5 цаг 32 минутын өмнөУИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг болж байж жинхэнэ утгаараа ардчилал бий болно5 цаг 37 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 42 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан5 цаг 47 минутын өмнөАж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна4 сар 15. 16:02С.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай4 сар 15. 15:59Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна4 сар 15. 15:54Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй4 сар 15. 15:51Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна4 сар 15. 15:48146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө4 сар 15. 15:44Марафонд гүйхээсээ өмнө бэлтгэлээ сайтар хангаарай4 сар 15. 15:42ТБХ:Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гүйцэтгэлийн аудитын тайлан, дүгнэлтүүдтэй танилцлаа4 сар 15. 15:39Фото: Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй4 сар 15. 15:352027 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч эхэллээ4 сар 15. 14:33Жижиг бизнесийг чөлөөлөх Ерөнхий сайдын бодлого4 сар 15. 14:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.