Экологийн цагдаагийн албанаас энэ оны 04 дүгээр сард ДЭМБ-гаас хүний эрүүл мэндэд хамгийн хортой 10 бодисын төрөлд хамаарах “Мөнгөн ус”-ыг БГД-ийн нутаг дэвсгэрт нэр бүхий этгээдүүд нь бусдад худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан гэмт хэргийг илрүүлэн эд мөрийн баримтаар 9,2 килограмм “Мөнгөн ус”-ыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Мөнгөн ус нь хүрээлэн буй орчинд задарч алга болдоггүй, харин хэлбэрээ өөрчилж хорт чанар нь түүнийгээ дагаж өөрчлөгддөг онцгой хортой бодис юм. Мөнгөн ус болон түүний нэгдлүүд нь хүний биед хоол хүнс, агаар, усаар дамжин орж, тархи, мэдрэлийн систем, бөөр уушгийг гэмтээнэ. Ялангуяа эхийн хэвлий дэх ураг болон эхийн сүүгээр дамжин нярай хүүхдийг хордуулж, хараа сонсголын бэрхшээлтэй, оюун ухааны хомсдол, саажилтай болгодог онцгой аюултай.
Хууль тогтоомжууд:
Мөнгөн ус нь Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор “Монгол Улсад хориглосон, хязгаарласан Химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын хоёрдугаар хавсралт”-ын 6 дугаарт багтсан байдаг.
Монгол Улс нь мөнгөн усны тухай “Минамата”-ийн конвенцид 2015 онд нэгдэн орж, хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.
Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ГХЗУС тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь зүйлд заасан “Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах” гэж заасны хүрээнд иргэн та Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, бидэнтэй хамтран ажиллана уу.
Facebook
Twitter
Youtube


Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана
Орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг засаж шинэчлэх ажлын зургийг боловсруулж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна.gif)

Сэтгэгдэл бичих