Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас сургуулийн үдийн хоолны удирдлагын загварыг Монгол Улсад хэрэгжүүлэх, ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төслийг хэрэгжүүлж буй. 2021-2025 онд тус байгууллага Боловсролын яамтай хамтран Өвөрхангай, Дундговь аймаг болон Баянзүрх дүүргийн 132, 137 дугаар сургуулийн суралцагчдад шим тэжээлийн тэнцвэртэй байдлыг хангах, зөв хооллох зуршлыг бий болгох зорилгоор уг төслийг хэрэгжүүлсэн.
Төслийн дараагийн ээлжийг хэрэгжүүлж эхлэх гэж байгаатай холбоотойгоор НЗДТГ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран сургууль хоорондын хамтын ажиллагаанд суурилсан тогтвортой, чанартай үдийн хоолоор хангах болон удирдлагын чадавхыг хэрхэн бэхжүүлэх талаар хэлэлцэж, санал, туршлага солилцох уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Хүнс үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан зөвлөх О.Оргил, Боловсролын ерөнхий газрын газрын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтайван нар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зөвлөх Иноуэ Ёити зэрэг албаныхан оролцлоо.


Facebook
Twitter
Youtube


Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана
Орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг засаж шинэчлэх ажлын зургийг боловсруулж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан.gif)

Сэтгэгдэл бичих