Ж.Золжаргал тэргүүтэй гишүүд БНПУ-д бүлгийн айлчлал хийж байна


4-р сарын 17
9 цаг 13 минут

      Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй гишүүд Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга С.Горчицагийн урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 13-наас 17-ны өдрүүдэд тус улсад бүлгийн айлчлал хийж байна. 

Энэ нь ноён С.Горчица тэргүүтэй гишүүдийн 2025 онд Монгол Улсад хийсэн бүлгийн айлчлалын хариу айлчлал бөгөөд Монгол, Польш хоёр улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн бүлэг Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй анхны бүлгийн айлчлал гэдгээр онцлогтой.

Айлчлалын хүрээнд бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй гишүүд 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал (парламентын дэд дарга) Дорота Нежелад бараалхаж, Монгол, Польш хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 76 жилийн ойн өдрөөр буюу 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга С.Горчица тэргүүтэй тус бүлгийн гишүүдтэй бүлэг хоорондын албан ёсны уулзалт хийлээ.

Мөн Улсын Их Хурлын төлөөлөгчид Бүгд Найрамдах Польш Улсын Сейм дэх Эдийн засаг, хөгжлийн байнгын хорооны дарга Рафал Камаревич, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга Мирослав Малишевски, Эмэгтэйчүүдийн эрхийн парламентын бүлгийн дарга Ванда Новицка нартай тус утс уулзалт хийж, хууль тогтоох байгууллага хоорондын болон парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцлоо.  

Бүлгийн дарга Ж.Золжаргал Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал (парламентын дэд дарга) Дорота Нежелад бараалхах үеэр Сеймийн дэд маршлын зүгээс Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид Бүгд Найрамдах Польш Улсад айлчилж буйд талархал илэрхийлж, Монгол Улсыг парламентын дипломат бодлогыг хөхиүлэн хөгжүүлж байгааг сайшаав. Мөн тэрээр ардчиллын замнал нэгтэй Монгол Улсаас суралцах зүйл байгааг онцолж, ардчиллын төлөөх хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв. Түүнчлэн бүлгийн дарга Ж.Золжаргалын сонирхдог салбар болох техник, технологийн салбарын тухайд сүүлийн үед хүч түрэн гарч буй шинэ технологийг кибер аюулгүй байдалтай хэрхэн холбох талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.   

Бүлгийн дарга Ж.Золжаргалын зүгээс 500 гаруй жилийн түүхтэй Сеймд зочилж байгаад баяртай байгааг илэрхийж, Бүгд Найрамдах Польш Улс бол Монгол Улсын Гуравдагч хөрш бөгөөд Европ дахь итгэлт түнш гэдгийг онцлов.

Түүнчлэн тэрээр Монгол Улс 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлан боловсруулах ажлын хүрээнд Бүгд Найрамдах Польш Улсын Үндсэн хуулийг жишиг болгон ашигласныг дурдаж, 2024 оны ээлжит сонгуулиар бүрэлдсэн Монгол Улсын Их Хурлын бүтэц, бүрэлдэхүүн, цахим парламент (D-Parliament) болон цахим шилжилт зэргийн талаар товч мэдээлэл өгөв. Мөн тэрээр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад хийсэн геологи, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг цаашид эдийн засагт өгөөжтэй хэлбэрт шилжүүлэх шаардлагатай байгааг онцолж, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 4,700 шахам км-ээр хиллэдэг Монгол Улсаар дамжуулж, Хятадын томоохон зах зээлд гарах боломжийн талаар санал солилцлоо. 

Бүлгийн дарга С.Горчица тэргүүтэй парламентын бүлгийн гишүүдтэй хийсэн уулзалтаар бүлгийн дарга Ж.Золжаргалын зүгээс халуун дотно хүлээн авч буйд талархал илэрхийлж, Монгол, Польш хоёр улсын хооронд сүүлийн жилүүдэд хэрэгжсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд нь цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна гээд хоёр улсын хооронд хамтарсан томоохон төсөл хамтран хэрэгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн агуулгаар баяжуулах нь чухал гэдгийг цохон тэмдэглэв. Түүнчлэн хоёр улсын хооронд байгуулсан 1981 оны санамж бичгийг шинэчлэх шаардлагатайг дурдаж, цаашид хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, үүнд манай улсын урд хөршийн зах зээлийн боломжийг харж, хамтарсан бүтээн байгуулалт хийх саналтай байгааг илэрхийлэв.

Бүлгийн дарга С.Горчицагийн зүгээс Монгол, Польш хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ойн хүрээнд 2025 оны намар Бүгд Найрамдах Польш Улсын парламент дахь Польш-Монголын парламентын бүлэг Монгол Улсад 2018 оноос хойш буюу 7 жилийн дараа анх удаа айлчлал хэрэгжүүлсэндээ баяртай байгааг дурдаж, Польш, Монголын бүлэг нь ажил хэрэгч бөгөөд төлөвлөсөн зорилго, зорилтууд биеллээ сайн олдог гэдгээр онцлогтойг цохон тэмдэглэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хэрхэн эдийн засагт өгөөжтэй байх талаар болон хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх тал дээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр бүлгийн дарга нар санал нэгдэв.

Уулзалтын төгсгөлд бүлгийн дарга Ж.Золжаргал Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дарга Влоджимеж Чажастыг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт урьсныг уламжилж, урилгыг бүлгийн дарга С.Горчицагаар дамжуулан гардуулан өглөө.

Бүгд Найрамдах Польш Улсын Сейм дэх Эдийн засаг, хөгжлийн байнгын хорооны дарга Рафал Камаревичтэй хийсэн уулзалтаар Монгол, Польш хоёр улсын харилцааг цаашид эдийн засагт өгөөжтэй хэлбэрээр хөгжүүлэх, Хятадын зах зээлд Монгол Улсаар дамжин гарах саналыг манай талаас тавьсан бол Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга Мирослав Малишевскитэй хисэн уулзалтаар хөдөө аж ахуйн тононг, төхөөрөмжийн худалдан аваль, засвар үйлчилгээний нэгдсэн сиситемийг Монгол Улсад нутагшуулах, хүнсний болон эмийн ургамлын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Д.Ганмаа нар Бүгд Найрамдах Польш Улсын Эмэгтэйчүүдийн эрхийн парламентын бүлгийн дарга Ванда Новицка тэргүүтэй тус бүлгийн гишүүдтэй уулзалт хийж, тус бүрийн парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Эрдэнэc Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо40 минут 37 секундын өмнөТаван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна43 минут 49 секундын өмнөНийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ46 минут 4 секундын өмнөКанад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Стивен Дауст болон Холбооны шүүхийн ХЭГ-ын хөтөлбөрийн захирал Олег Шаков нарыг хүлээн авч уулзлаа50 минут 46 секундын өмнөМал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ53 минут 38 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав1 цаг 1 минутын өмнөЭнэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана1 цаг 4 минутын өмнөЖ.Золжаргал тэргүүтэй гишүүд БНПУ-д бүлгийн айлчлал хийж байна1 цаг 35 минутын өмнөЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо1 цаг 42 минутын өмнөБагш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ1 цаг 46 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан1 цаг 52 минутын өмнөМопед, скүүтер, суррон зэргээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин нэмэгджээ4 сар 16. 13:58Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 16. 13:499.2 килограмм мөнгөн ус хураан авчээ4 сар 16. 13:45Тариаланч иргэн, ААН-үүдэд 6984 мянган литр дизель түлш олгов4 сар 16. 13:40"У.Хүрэлсүхийн хууль" буюу ЭРХ МЭДЭЛ ЭРХ МЭДЛЭЭ ХЯНАХ CHECKING-BALANCE4 сар 16. 13:06У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж4 сар 16. 12:3439 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа4 сар 16. 11:33"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно4 сар 16. 10:34УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ4 сар 16. 10:31Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай уулзлаа4 сар 16. 10:23УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 16. 10:20Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын эмэгтэй алба хаагчидтай уулзлаа4 сар 16. 10:14УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2026.04.16/4 сар 16. 10:10Трамвай ашиглалтад орсноор зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртэх хүний тоо 10-22 хувиар буурна4 сар 16. 9:32Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа4 сар 16. 9:30Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана4 сар 16. 9:27УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг болж байж жинхэнэ утгаараа ардчилал бий болно4 сар 16. 9:22УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 16. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.