Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав


4-р сарын 17
9 цаг 48 минут

      Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсаас гадаадын улсуудад суух Элчин сайд нарыг 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Монгол Улсаа гадаад улсад төлөөлөн суух 14 Элчин сайд оролцлоо.

Шинээр томилогдсон Элчин сайд нар өнгөрсөн гурван сарын хугацаанд бэлтгэлээ хангаж Засгийн газрын гишүүдтэй уулзалт хийж, орон нутагт томилолтоор ажиллаж, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзжээ.

Олон улсын харилцаа, дэлхийн дэг журам өөрчлөгдөж буй онцгой цаг хугацаанд томилогдож буй Элчин сайд нар уламжлалт арга барилаасаа орчин үеийн чиг хандлагад хөрвөн илүү прагматик, тоо, чанарын үзүүлэлтээ сайжруулж ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд Н.Учрал хэллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гадаадын банк оруулж ирэх зэргийг тэргүүлэх чиглэлээ болгон либерал бодлого баримтлан ажиллаж байгааг онцлов.

Олон улсын харилцаа, геополитикийн нөхцөл байдал хурцдаж, мөргөлдөөн, сөргөлдөөний голомт олширч, улс гүрэн хоорондын талцал гүнзгийрч байгааг харгалзан гадаад бодлогын үйл ажиллагааны механизм, арга барилыг боловсронгуй болгоход анхаарахыг мөн захив. Чингэхдээ суугаа орон, бүс нутаг болон дэлхийн томоохон өөрчлөлт, эрсдэлийг урьдчилан харж, Монгол Улсын ашиг сонирхолд нийцсэн байр суурийг цаг алдалгүй тодорхойлж байх нь чухал гэлээ. Ялангуяа сансрын орон зай, хиймэл оюун, газрын ховор метал зэрэг салбарын хөгжлийг соргог ажиглаж, хамтын ажиллагааны тодорхой ахиц гаргахын төлөө идэвх зүтгэл гарган ажиллахыг үүрэг болгов.

Мөн Элчин сайд бүхний хамгийн том даалгавар болох, “хүчтэй монгол паспорт”-ыг бүтээх зорилгоо амжилттай хэрэгжүүлэхийг даалгав.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ц.Ган-Эрдэнийн "Мөнх тэнгэрт" үзэсгэлэнд дотоод оршихуй, тал нутгийн язгуур өв, соёлын илэрхийлэл 23 бүтээлийг дэлгэнэ42 секундын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ирцийн мэдээ7 минут 14 секундын өмнө“Эрдэнэc Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо54 минут 30 секундын өмнөТаван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна57 минут 42 секундын өмнөНийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ59 минут 57 секундын өмнөКанад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Стивен Дауст болон Холбооны шүүхийн ХЭГ-ын хөтөлбөрийн захирал Олег Шаков нарыг хүлээн авч уулзлаа1 цаг 5 минутын өмнөМал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ1 цаг 8 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав1 цаг 15 минутын өмнөЭнэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана1 цаг 17 минутын өмнөЖ.Золжаргал тэргүүтэй гишүүд БНПУ-д бүлгийн айлчлал хийж байна1 цаг 49 минутын өмнөЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо1 цаг 56 минутын өмнөБагш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ1 цаг 59 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан2 цаг 6 минутын өмнөМопед, скүүтер, суррон зэргээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин нэмэгджээ4 сар 16. 13:58Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 16. 13:499.2 килограмм мөнгөн ус хураан авчээ4 сар 16. 13:45Тариаланч иргэн, ААН-үүдэд 6984 мянган литр дизель түлш олгов4 сар 16. 13:40"У.Хүрэлсүхийн хууль" буюу ЭРХ МЭДЭЛ ЭРХ МЭДЛЭЭ ХЯНАХ CHECKING-BALANCE4 сар 16. 13:06У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж4 сар 16. 12:3439 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа4 сар 16. 11:33"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно4 сар 16. 10:34УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ4 сар 16. 10:31Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай уулзлаа4 сар 16. 10:23УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 16. 10:20Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын эмэгтэй алба хаагчидтай уулзлаа4 сар 16. 10:14УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2026.04.16/4 сар 16. 10:10Трамвай ашиглалтад орсноор зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртэх хүний тоо 10-22 хувиар буурна4 сар 16. 9:32Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа4 сар 16. 9:30Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана4 сар 16. 9:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.