Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Стивен Дауст болон Холбооны шүүхийн ХЭГ-ын хөтөлбөрийн захирал Олег Шаков нарыг хүлээн авч уулзлаа


4-р сарын 17
9 цаг 58 минут

     Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар (2026.04.16) Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст, Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газраас Монгол Улс дахь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран 2025 оноос хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийг танилцуулж, хамтын ажиллагааны боломж, нөхцөлийн талаар санал солилцов. Хоёр улсын шүүхийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан, таван жилийн хугацаатай хэрэгжих энэхүү төсөл нь иргэн төвтэй, жендэрийн мэдрэмж бүхий хараат бус, хариуцлагатай шүүхийн тогтолцоог бэхжүүлэх, шүүхийн хараат бус, шударга байдалд иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шударга шүүхээр шүүлгэх эрх, эрх чөлөөг бататгахад чиглэж байна хэмээн танилцуулгад дурдсан. Мөн иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, шүүхэд мэдүүлэх эрхийн баталгааг сайжруулах, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд төрийн эрх мэдлийн институцууд буюу хууль тогтоох болон гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын зөвлөлдөх механизмыг бүрдүүлэхийг зорьж төлөвлөсөн тул дэмжлэг хүсэж байна гэв.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, шүүхийн хараат бус, бие даасан зарчмыг хангуулах, эрх зүйн орчныг бий болгоход парламент санаа тавьж, тодорхой ахиц, шинэчлэлүүдийг санаачлан, хийж хэрэгжүүлж ирсэн. Үүний үр дүнд манай улсын шүүх үйл явцыг олон нийт нээлттэй, шууд дамжуулалтаас үзэх боломж бүрдсэн. Цаашид олны анхаарал татсан хэрэг явдал, эргэлзээ төрүүлсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаараа ил тод мэдээлдэг олон улсын сайн жишгийг нэвтрүүлэх нь иргэдийн итгэл үнэмшилд эерэг нөлөөтэйг онцолж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

Уулзалтад Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны болон Тамгын газрын төлөөлөл, Канад Улсын Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард, Канад Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Б.Оюунбилэг, Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Төслийн ажилтан Кэйт Жэнсон, “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн Монгол дахь багийн удирдагч С.Билгүүн, Төслийн зөвлөх Д.Зүмбэрэллхам нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа11 минут 18 секундын өмнө640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна13 минут 28 секундын өмнө"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна15 минут 47 секундын өмнөХаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ18 минут 23 секундын өмнөЦ.Ган-Эрдэнийн "Мөнх тэнгэрт" үзэсгэлэнд дотоод оршихуй, тал нутгийн язгуур өв, соёлын илэрхийлэл 23 бүтээлийг дэлгэнэ21 минут 57 секундын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ирцийн мэдээ28 минут 29 секундын өмнө“Эрдэнэc Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо1 цаг 16 минутын өмнөТаван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна1 цаг 19 минутын өмнөНийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ1 цаг 22 минутын өмнөКанад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Стивен Дауст болон Холбооны шүүхийн ХЭГ-ын хөтөлбөрийн захирал Олег Шаков нарыг хүлээн авч уулзлаа1 цаг 26 минутын өмнөМал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ1 цаг 29 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав1 цаг 36 минутын өмнөЭнэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана1 цаг 39 минутын өмнөЖ.Золжаргал тэргүүтэй гишүүд БНПУ-д бүлгийн айлчлал хийж байна2 цаг 11 минутын өмнөЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо2 цаг 17 минутын өмнөБагш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ2 цаг 21 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 25 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан2 цаг 27 минутын өмнөМопед, скүүтер, суррон зэргээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин нэмэгджээ4 сар 16. 13:58Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 16. 13:499.2 килограмм мөнгөн ус хураан авчээ4 сар 16. 13:45Тариаланч иргэн, ААН-үүдэд 6984 мянган литр дизель түлш олгов4 сар 16. 13:40"У.Хүрэлсүхийн хууль" буюу ЭРХ МЭДЭЛ ЭРХ МЭДЛЭЭ ХЯНАХ CHECKING-BALANCE4 сар 16. 13:06У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж4 сар 16. 12:3439 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа4 сар 16. 11:33"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно4 сар 16. 10:34УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ4 сар 16. 10:31Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай уулзлаа4 сар 16. 10:23УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 16. 10:20Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын эмэгтэй алба хаагчидтай уулзлаа4 сар 16. 10:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.