Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ


4-р сарын 17
10 цаг 02 минут

     Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, E-Mongolia, E-Geree цахим баримт бичгийн систем хамтран нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хог хаягдал цуглуулах, тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ. Ингэснээр нийслэлийн харьяа 90 мянган ААН харьяа дүүргийн хог ачих компанитай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх гэрээг E-Geree системээр дамжуулан 100 хувь цахимаар баталгаажуулах боломжтой. Тодруулбал, хог ачуулах байгууллага өнөөдрөөс эхлэн E-business системд хог хаягдал цуглуулах, тээвэрлэх хүсэлт гаргах бөгөөд тухайн хүсэлт харьяа дүүргийн хариуцсан мэргэжилтэнд автоматаар хуваарилагдах юм. 

Дүүргийн мэргэжилтэн тухайн хүсэлтийг хүлээн авч баталгаажсан төлөвт шилжсэнээр хог ачуулах байгууллага E-business системээс E-Geree системд автоматаар нэвтэрнэ. Ажлын 5-10 хоног зарцуулдаг байсан гэрээг нэг хоногт багтаан цахимаар баталгаажуулж, хог ачуулах төлбөрөө төлнө. Хог хаягдал тээвэрлэх гэрээ цахим хэлбэрт шилжсэнээр гэрээ сунгах хугацаанаас хоцрох, олон хуудас цаас үйлдэх асуудлыг бүрэн халж, хог ачуулах ААН, дүүрэг тус бүрийн хариуцсан мэргэжилтнүүд, хог ачих компани цахим орчинд хурдан шуурхай, ил тод ажиллах таатай нөхцөл бүрдэж байна. 

Ташрамд, E-Geree цахим баримт бичгийн системийг өнөөдрийн байдлаар 210 мянган хувь хүн, 5300 хуулийн этгээд, 22 төрийн байгууллага (яам, агентлаг, тамгын газар) баримт бичгийн харилцаагаа илүү хурдан, найдвартай болгох зорилгоор ашиглаж байна. Нийслэл хотын хэмжээнд хог ачуулах 90 мянган байгууллага, хог ачих 35 орчим байгууллага жилд дунджаар 200 мянган удаагийн гэрээ байгуулдаг. Энэхүү гурван талт гурван хуудас цаасан гэрээг зөвхөн нэг удаа цахим орчинд баталгаажуулж, хадгалснаар жил бүр 810 мянган хуудас цаас, түгжрэл, принтерийн хор зэргийг хэмнэж 197 ширхэг мод хамгаалсантай тэнцэхүйц эерэг нөлөөг байгаль орчинд үзүүлэх юм.

ААН хог ачуулах гэрээг E-Geree системээр дамжуулан баталгаажуулах заавар

https://youtu.be/sCfu98IB5Js?si=yP4dU6nmCMYfkavy 

Хог ачих гэрээ E-Geree системээр дамжуулан баталгаажуулах заавар

https://youtu.be/soDtiq4dZSU?si=KSLr5UFZnoA30rJF



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа13 минутын өмнө640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна15 минут 10 секундын өмнө"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна17 минут 29 секундын өмнөХаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ20 минут 5 секундын өмнөЦ.Ган-Эрдэнийн "Мөнх тэнгэрт" үзэсгэлэнд дотоод оршихуй, тал нутгийн язгуур өв, соёлын илэрхийлэл 23 бүтээлийг дэлгэнэ23 минут 39 секундын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ирцийн мэдээ30 минут 11 секундын өмнө“Эрдэнэc Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо1 цаг 18 минутын өмнөТаван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна1 цаг 21 минутын өмнөНийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ1 цаг 23 минутын өмнөКанад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Стивен Дауст болон Холбооны шүүхийн ХЭГ-ын хөтөлбөрийн захирал Олег Шаков нарыг хүлээн авч уулзлаа1 цаг 28 минутын өмнөМал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ1 цаг 31 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав1 цаг 38 минутын өмнөЭнэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана1 цаг 40 минутын өмнөЖ.Золжаргал тэргүүтэй гишүүд БНПУ-д бүлгийн айлчлал хийж байна2 цаг 12 минутын өмнөЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо2 цаг 19 минутын өмнөБагш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ2 цаг 22 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 26 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан2 цаг 29 минутын өмнөМопед, скүүтер, суррон зэргээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин нэмэгджээ4 сар 16. 13:58Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 16. 13:499.2 килограмм мөнгөн ус хураан авчээ4 сар 16. 13:45Тариаланч иргэн, ААН-үүдэд 6984 мянган литр дизель түлш олгов4 сар 16. 13:40"У.Хүрэлсүхийн хууль" буюу ЭРХ МЭДЭЛ ЭРХ МЭДЛЭЭ ХЯНАХ CHECKING-BALANCE4 сар 16. 13:06У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж4 сар 16. 12:3439 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа4 сар 16. 11:33"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно4 сар 16. 10:34УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ4 сар 16. 10:31Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай уулзлаа4 сар 16. 10:23УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 16. 10:20Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын эмэгтэй алба хаагчидтай уулзлаа4 сар 16. 10:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.