2026 оны хаврын тариалалтад 50 мянган тонн улаанбуудайн үр хэрэгцээтэй байгаагаас тариалан эрхлэгч аж ахуй нэгжүүд 28000, “Хөдөө аж ахуйн корпорац” компани 11200, нийт 39200 тонн нөөц бүрдүүлжээ.
Дээрх үрийг тариалан эрхлэгчдэд 30 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлээр олгож байгаа аж. Тэгвэл дутагдаж буй 12 мянган тонн үрийн улаанбуудайг импортлох шийдвэр гаргаж, 22 аж ахуйн нэгжид зөвшөөрлийг нь олгосон байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 7000 тонн үрийн буудай импортоор орж ирсэн бөгөөд үр дүнд нь 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлж чаджээ.
Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянган га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо, 121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал тариалахаар төлөвлөсөн. Улмаар 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287.0 мянган тонн малын тэжээл, 69.1 мянган тонн тосны ургамал хураан авах зорилт дэвшүүлсэн аж.
Үүнээс гадна хаврын тариалалтыг хэвийн явуулах зорилгоор шатахууныг 3400 төгрөгөөр нийлүүлэх ажлыг зохион байгуулж, 20 шатахуун импортлогч аж ахуйн нэгжээс нийлүүлсэн 6984 мянган литр дизель түлшийг үр тарианы 581, төмс, хүнсний ногооны 664 тариаланч иргэн, аж ахуйн нэгжид олгожээ.
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, засаглалыг сайжруулахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо
Г.Занданшатар талийгаач Ш.Алтантуяатай холбоотой хэргийн талаар Малайзийн Ерөнхий сайд Анвар Ибрагимтай уулзсан гэв үү
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав.gif)

Сэтгэгдэл бичих