Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургууль баригдаж буй. 6753.0 ам метр талбай бүхий 69.4 м х 40.6 м хэмжээтэй гурван давхар тус барилга нь долоон баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, цутгамал төмөр бетон хийцлэлтэй. Өнөөдрийн байдлаар барилгын краказ угсралт, гадна, дотор өрлөг, цонх угсралт болон метал фасад дулаалгын ажил бүрэн дуусаж, дотор заслын ажил үргэлжилж байна.
Түүнчлэн гадна орчны тохижилтын хүрээнд явган хүний зам, авто зогсоол, сагсан бөмбөгийн талбай, хөл бөмбөгийн талбай болон ногоон байгууламж зэргийг цогцоор нь төлөвлөсөн юм. Барилгын ажлыг Хөшиг-Уул ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.



Facebook
Twitter
Youtube


Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана
Орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг засаж шинэчлэх ажлын зургийг боловсруулж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан.gif)

Сэтгэгдэл бичих