Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.04.17/ Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн ажилтан, албан хаагчид, Улсын Их Хурлын гишүүдийн туслах, зөвлөх, бие төлөөлөгчидтэй уулзлаа.
“Парламентат ёс, парламентын ардчилал бол монголын ард түмний үнэт зүйл, Үндсэн хуулиараа хийсэн сонголт. Монгол төрийн уураг тархи нь болсон Улсын Их Хурлын үйл ажиллагаанаас төрийн нэр хүнд, ард түмний парламентад итгэх итгэл шууд хамаардаг. Иймд парламентын дархлааг бэхжүүлэх, үйл ажиллагааг шинэчлэн сайжруулахаас ажил эхлэх ёстой” гэдгийг тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд онцоллоо.
Улсын Их Хурлын даргын албан тушаалд томилогдсон даруйдаа Улсын Их Хурлын үйл ажиллагааг сайжруулах, ил тод, нээлттэй болгох, сахилга хариуцлага, гишүүдийн ирцийг нэмэгдүүлэх, Улсын Их Хуралд итгэх иргэдийн итгэл, нэр хүндийг дээшлүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын албан хаагчид, Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгчдөөс цаасаар болон цахимаар санал авсан. Есөн багц асуудлаар 300 гаруй санал ирүүлсэнтэй нэг бүрчлэн танилцаж, дүн шинжилгээ хийсэн талаараа УИХ-ын дарга танилцуулаад ажилтнуудын ажлын бүтээмж, гүйцэтгэлд суурилж, цалин, урамшуулал нийгмийн баталгаа, хууль эрх зүйн орчныг сайжруулахад шаардлагатай асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэж ажиллахаа мэдэгдлээ.
Мөн Улсын Их Хурлын үйл ажиллагаанд цаашид ямар бодлого, зорилт дэвшүүлж хэрхэн ажиллах талаараа мэдээлэл өгөхийн зэрэгцээ Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах талаарх ажил хэрэгч, шинэлэг, санал санаачилгуудыг байнга, нээлттэй хүлээн авч, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, засаглалыг сайжруулахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо
Г.Занданшатар талийгаач Ш.Алтантуяатай холбоотой хэргийн талаар Малайзийн Ерөнхий сайд Анвар Ибрагимтай уулзсан гэв үү
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав.gif)

Сэтгэгдэл бичих