Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно


4-р сарын 17
17 цаг 24 минут

      Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2026.04.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт 56.3 хувийн ирцтэйгээр эхэлж, өчигдрийн буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлгийг нь хийсэн зарим хууль, тогтоолын төслийн санал хураалтыг явуулав.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй 11 саналаар санал хураалт явууллаа. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс боловсруулсан хууль хоорондын зөрчилтэй болон агуулгын давхцалтай заалтуудыг хасах, Үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн санг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцаж, ил тод, нээлттэй ажиллуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн тул хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Мөн Улсын Их Хурлын 2003 оны тогтоолоор баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх асуудлаар санал хураалт явуулав. Тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад мөн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт батлагдсан тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсгов.

Үүний дараа Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар явуулсан тухай танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг хийв. Байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулсан байна. Мөн хуулийн төслийн 5 дугаар зүйлд “Дунд хугацаанд хэрэгжих төслийн орлогоос хөрөнгө оруулалтаараа зардлаа бүрэн нөхөх боломжтой эдийн засгийн үр ашиг бүхий хөгжлийн төсөл, арга хэмжээг нэгдсэн төсөвт нөлөө үзүүлэхгүйгээр санхүүжүүлэх чиглэлийг баримтална” гэсэн хэсэг нэмэх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй ажээ.

Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлж, хуульчлахаар төлөвлөсөн зохицуулалтын цаана улсын төсвийн тогтвортой байдал, өр, зээлийн хязгаар зэрэг олон асуудал хөндөгдөх, Монгол Улсыг хоёр төсөвтэй болгох эрсдэл үүсэж болзошгүй тул сайтар нягтлан ярилцах шаардлагатай гээд, хэлэлцүүлгээс нэг хоногийн завсарлага хүсэв. Завсарлага авах хүсэлт үндэслэлтэй гэж үзэн хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тус намын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө.

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дарааллын дагуу Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй тухай Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм. Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулав.

Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг тус тус танилцуулав. Байнгын хороодоос дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хороодын санал, дүгнэлтүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг, Б.Уянга, С.Эрдэнэбат нар асуулт асууж, Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалаас хариулт авч, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд Мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдал, санхүүгийн чадавхыг сайжруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход цаашид анхаарч ажиллах шаардлага байгааг онцлон хөндөж, улсын бүртгэл болон Улсын дээд шүүхийн эрхэлж буй бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх талаар тодотгож, хариулт авсан юм. Түүнчлэн, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрүүд Үндсэн хуульд нийцээгүй тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдтэй холбоотойгоор хариуцлага тооцдог механизмын талаар ярилцлаа. Энэ асуудлаар эрх зүйн дүгнэлт, лавлагаа гаргаж танилцуулахыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Тамгын газарт үүрэг болгов.

Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тус дүгнэлтийг хүлээн авах тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцлоо.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болох тухай зохицуулалтыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулахаар Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын найман гишүүн хуулийн төсөл боловсруулсны эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тус байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл дэх “тавин хувь” гэснийг “гучин хувь” гэж бууруулах тухай анхны хэлэлцүүлгийн үед гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжиж шийдвэрлэжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, М.Нарантуяа-Нара, Н.Наранбаатар нар асуулт асууж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч “давхар дээл”-тэй байх нь зөв эсэх, энэ зарчмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэрэгжүүлэх шаардлагатай эсэх асуудлыг хөндсөн юм. Мөн Хурлын төлөөлөгчийн болон төрийн захиргааны албыг давхар хашиж буй хүн нутгийн захиргаанд өөрийн хариуцан ажиллаж байгаа асуудлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд санал өгөх эрхтэй байх, эсэх асуудлыг тодорхой болгож хуульд тусгах шаардлагатай талаар санал хэлэв.

Ингээд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль болон “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонсголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав5 сар 11. 17:16Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ5 сар 11. 17:03Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна5 сар 11. 16:53Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ5 сар 11. 16:50Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна5 сар 11. 16:47“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа5 сар 11. 16:44Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна5 сар 11. 14:33МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Батсүмбэрэлийг сонгов5 сар 11. 14:25Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой5 сар 11. 14:11АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 11. 14:08Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг5 сар 11. 14:05Ази тивийн шилдэг шатарчид Монгол Улсад чуулна5 сар 11. 14:01Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд дараах цэгүүдээр энгэрийн дугаар олгож байна5 сар 11. 13:55Хот, суурин газрын ногоон байгууламж зүлэгжүүлэлт, моджуулалтын тухай анхдагч хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна5 сар 11. 12:36Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ5 сар 11. 12:32Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна5 сар 11. 12:27Шадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ5 сар 11. 12:23Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана5 сар 11. 10:39Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв5 сар 11. 10:12Алба хаагчид 3 иргэнийг авран хамгаалж, 54 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ5 сар 11. 10:08“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ5 сар 11. 9:12УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.05.11-05.155 сар 11. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан5 сар 11. 9:02“Шатрын Моцарт” Магнус Карлсен буюу Гарри Каспаровыг шоконд оруулсан 13 настай хүү5 сар 10. 22:20Вадим Розенштэйн: Монголын шатрын хөгжил, оюуны боловсролын төлөөх Г.Занданшатарын олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл бол “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал юм5 сар 9. 13:58“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв5 сар 9. 11:20Шадар сайд Н.Номтойбаяр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа5 сар 9. 9:12Г.Занданшатар тэрбумтан Вадим Розенштэйний урилгаар дэлхийн шатрын хаан Магнус Карлсентай нэг багт тоглоно5 сар 8. 20:28Ч.Номин “CNN, Бостон консалтинг, “Эдэлман Сингапур”, “Фүлхэм” хөлбөмбөгийн багийн гэрээний төлбөр болох 18 тэрбум төгрөгийг төл” гэж Б.Батцэцэг сайдыг шантаажилж байна гэв үү5 сар 8. 18:27Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна5 сар 8. 16:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.