Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна


4-р сарын 18
9 цаг 12 минут

       Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн барилгын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 орчим хувьтай байна. Арцат–Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй уг төслийн хүрээнд 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж, хоёр буудал болон гараашийн барилга, буудлын заслын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн  баг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ  болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажилладаг.

Дүүжин замын тээврийн системийн үндсэн бүрэлдэхүүн болох хүнд даацын ган татлагууд төслийн талбайд бүрэн ирсэн. Тус бүр нь 56 тонн жинтэй, нийт 112 тонн бүхий хоёр том дамраас бүрдэж байна. Мөн кабель болон зорчигч тээврийн кабинуудад ашиглах тоног төхөөрөмжийг Бүгд Найрамдах Франц Улсаас импортолсон. Дөрөвдүгээр сарын сүүлээр кабелийг тулгуур багануудад агаарт сүвлэх, нарийн тохиргоо хийх ажлыг БНФУ-ын Пома групп, түүний хамтрагч COMAG компани хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Энэхүү ажлыг гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагаа, техникийн стандарт, нарийн горимыг чанд мөрдөж, системийн найдвартай, тогтвортой ажиллагааг бүрэн хангах юм.

Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Хархорин зах орчмоос Яармаг хүртэл богино хугацаанд зорчиж, хотын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой. Дүүжин замын тээвэр нь барилгын хугацаа богино, хөрөнгө оруулалт харьцангуй бага, газар чөлөөлөх шаардлага багатайгаас гадна байгаль орчинд ээлтэй. Мөн 100 хувь цахилгаанаар ажилладаг тул дуу чимээ, агаарын бохирдол үүсгэхгүй. Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай.

“Дүүжин замын тээвэр” төслийн техникийн үзүүлэлт:

  • Трассын урт: 4.2 км
  • Зогсоол: 2
  • Зогсоолын хэмжээ: 20x30 метр
  • Тулгуур баганын тоо: 19
  • Тулгуур баганын өндөр: 7-42 метр
  • Кабины тоо: 98
  • Кабины багтаамж: 10 зорчигч
  • Тээвэрлэх хурд: 6 м/с (21.6км/ц)
  • Хүчин чадал: 2320 хүн/цаг
  • Салхины тэсвэрлэлт: 70 км/цаг
  • Туулах хугацаа: 11 минут



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав5 сар 11. 17:16Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ5 сар 11. 17:03Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна5 сар 11. 16:53Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ5 сар 11. 16:50Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна5 сар 11. 16:47“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа5 сар 11. 16:44Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна5 сар 11. 14:33МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Батсүмбэрэлийг сонгов5 сар 11. 14:25Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой5 сар 11. 14:11АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 11. 14:08Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг5 сар 11. 14:05Ази тивийн шилдэг шатарчид Монгол Улсад чуулна5 сар 11. 14:01Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд дараах цэгүүдээр энгэрийн дугаар олгож байна5 сар 11. 13:55Хот, суурин газрын ногоон байгууламж зүлэгжүүлэлт, моджуулалтын тухай анхдагч хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна5 сар 11. 12:36Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ5 сар 11. 12:32Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна5 сар 11. 12:27Шадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ5 сар 11. 12:23Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана5 сар 11. 10:39Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв5 сар 11. 10:12Алба хаагчид 3 иргэнийг авран хамгаалж, 54 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ5 сар 11. 10:08“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ5 сар 11. 9:12УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.05.11-05.155 сар 11. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан5 сар 11. 9:02“Шатрын Моцарт” Магнус Карлсен буюу Гарри Каспаровыг шоконд оруулсан 13 настай хүү5 сар 10. 22:20Вадим Розенштэйн: Монголын шатрын хөгжил, оюуны боловсролын төлөөх Г.Занданшатарын олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл бол “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал юм5 сар 9. 13:58“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв5 сар 9. 11:20Шадар сайд Н.Номтойбаяр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа5 сар 9. 9:12Г.Занданшатар тэрбумтан Вадим Розенштэйний урилгаар дэлхийн шатрын хаан Магнус Карлсентай нэг багт тоглоно5 сар 8. 20:28Ч.Номин “CNN, Бостон консалтинг, “Эдэлман Сингапур”, “Фүлхэм” хөлбөмбөгийн багийн гэрээний төлбөр болох 18 тэрбум төгрөгийг төл” гэж Б.Батцэцэг сайдыг шантаажилж байна гэв үү5 сар 8. 18:27Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна5 сар 8. 16:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.