Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн оны аравдугаар сард нээсэн. Үргэлжлүүлэн явган зам болон гүүрэн байгууламжийн ажлыг хийж байна. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.

НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ "Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажлыг 2023 онд эхэлж, 2025 оны аравдугаар сард эхний 2.8 км авто замын зорчих хөдөлгөөнийг нээсэн. Өнөөдрийн байдлаар Ард Аюушийн өргөн чөлөөний хэсэгт тулц хана байгуулах, гадаргын ус зайлуулах шугам угсрах, авто замын өргөтгөлийн суурь бэлтгэх ажлууд үргэлжилж байна. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийн дагуу дөрвөн байршилд гэрэл дохиотой явган хүний гарц, хоёр байршилд гэрлэн дохионы зохицуулалттай дөрвөн замын уулзвар нэмэлтээр хийж байна. Төслийн нийт ажлын 40 орчим хувийг шугам сүлжээний ажил эзэлж байгаа. Үүнээс 85 хувийг нь гүйцэтгэсэн. Өнөөдрийн байдлаар нийт ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна. Долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгахаар төлөвлөж байна” гэв.


Facebook
Twitter
Youtube


“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна
Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана
Орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг засаж шинэчлэх ажлын зургийг боловсруулж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй.gif)

Сэтгэгдэл бичих