“Лаг хатааж, шатаах үйлдвэр” төслийн техник, санхүү, хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг хийж байна


4-р сарын 21
9 цаг 08 минут

      Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих бүтээн байгуулалт бүрэн дуусаж, Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн.  Ингэснээр нийслэлийн бохир ус, лаг хаягдлын нэгдсэн парк болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд Төв цэвэрлэх байгууламжтай холбоотой дараагийн томоохон төсөл болох “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг хэрэгжүүлэх бодит суурь нөхцөл бүрдэж байна.

Тус үйлдвэрийг Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт 40 мянган ам метр талбайд барихаар төлөвлөсөн. ТЭЗҮ-ийг боловсруулж, батлуулсан бөгөөд НИТХ-ын шийдвэрээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад багтаад байна. Төслийн зах зээлийн судалгаа, хөрөнгө оруулалтын боломжийг тодорхойлох, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажлууд холбогдох хууль, журмын дагуу үе шаттай үргэлжилж байна. Үүнтэй зэрэгцэн бүрэн шинжилгээний ажлын хэсэг, техникийн дэд ажлын хэсэг байгуулагдан, техник, санхүү, хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна.

Төв цэвэрлэх байгууламжаас өнөөдрийн байдлаар хоногт дунджаар 238 тонн лаг гарч байгаа бөгөөд нийт 843200 шоо метр лагийн хуримтлагдсан нөөц бий. Шинээр байгуулагдах үйлдвэр нь хоногт 250 шоо метр лагийг хатаан, шатаах хүчин чадалтай, боловсруулалтын дараа ердөө 5–6 шоо метр үнс үлдэх юм. Ингэснээр лагийн эзлэхүүнийг олон дахин бууруулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг мэдэгдэхүйц багасгах ач холбогдолтой.

Төсөл нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилна. Тухайлбал, нэгдмэл шингэн давхаргатай шатаах зуух ашигласнаар лагийн найрлага, чийгшлийн өөрчлөлтөд уян хатан дасан зохицох боломж бүрдэнэ. Мөн үнэр, хорт хийг цогцоор нь цэвэрлэх шийдэл нэвтрүүлснээр агаарын бохирдлыг бууруулах, орчны эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудаас үүсэх лагийг бүрэн боловсруулж, хуримтлал үүсэх асуудлыг шийдвэрлэхээс гадна бохирын эвгүй үнэрийг бууруулж, хөрс, ус, агаарын бохирдлыг цогцоор нь бууруулах стратегийн ач холбогдолтой юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна21 минут 59 секундын өмнө"Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал, шийдэл" хэлэлцүүлэгт урьж байна25 минут 13 секундын өмнөЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо30 минут 36 секундын өмнө"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна39 минут 54 секундын өмнөАТГ: Эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ59 минут 9 секундын өмнө“Лаг хатааж, шатаах үйлдвэр” төслийн техник, санхүү, хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг хийж байна1 цаг 21 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө1 цаг 30 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 35 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан1 цаг 36 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4 сар 20. 23:48Х.Булгантуяа найзынхаа талаарх Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг ОУПХ-оор шүүлгэдэг О.Номинчимэг гишүүн мөн том байна аа!4 сар 20. 19:26Нийслэлийн хэмжээнд 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна4 сар 20. 16:46Агаарын хөлгийн түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ4 сар 20. 16:42Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна4 сар 20. 16:37АН-ын бүлэг "Туулын хурдны зам" төслийн ажлыг бүрмөсөн зогсоох шаардлага хүргүүллээ4 сар 20. 16:35Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна4 сар 20. 16:28Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо4 сар 20. 16:23БОУАӨЯ Туулын хурдны замын төслийг эхлүүлэх зөвшөөрөл олголоо4 сар 20. 14:01Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв4 сар 20. 13:57Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй4 сар 20. 12:36Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай үргэлжилж байна4 сар 20. 12:31ГИХГ: Тэтгэвэртээ гарсан ажилтан Д.Б нь БНХАУ-ын иргэнтэй хамтран хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогдсон4 сар 20. 12:26Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна4 сар 20. 12:08Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгджээ4 сар 20. 12:05Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзлаа4 сар 20. 12:01Аргаа барахдаа аавыгаа барьж өгөв4 сар 20. 10:59НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно4 сар 20. 10:53Аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ4 сар 20. 9:42Төв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно4 сар 20. 9:37УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.244 сар 20. 8:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.