Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв


4-р сарын 21
12 цаг 38 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.04.21/ Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй” гэж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.

Иймд уг дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал 2025 оны 32 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрч, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулахаар зохион байгуулсан уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” гэж өөрчлөн найруулсан.

Үүнтэй уялдуулан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсгийг Монгол Улсын Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээнд нийцүүлэх хууль зүйн хэрэгцээ, шаардлага үүссэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир хэллээ.  

Өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсгийн "Орон нутгийн Хурлын төлөөлөгч" гэдгийг "аливаа этгээд" гэж өөрчлөн нэр дэвших ажиллагаа эхлэхээс өмнө тойргийн сонгогчдодоо ажлын тайлангаа танилцуулах зорилгоор хийсэн уулзалт, энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ болон тараасан тайлан нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй байхаар зохицуулсан гэж байлаа.   

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн хүний эрх, эрх чөлөөний Үндсэн хуулийн зарчим хангагдах ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана25 минут 53 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ34 минут 21 секундын өмнөЛ.Оюун-Эрдэнийг эрүүгийн дөрвөн хэрэгт хэрэгт холбогдуулан шалгаж байна3 цаг 10 минутын өмнөУлаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно3 цаг 16 минутын өмнөАймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 цаг 19 минутын өмнө“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна5 цаг 50 минутын өмнө"Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал, шийдэл" хэлэлцүүлэгт урьж байна5 цаг 53 минутын өмнөЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо5 цаг 58 минутын өмнө"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна6 цаг 8 минутын өмнөАТГ: Эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ6 цаг 27 минутын өмнө“Лаг хатааж, шатаах үйлдвэр” төслийн техник, санхүү, хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг хийж байна6 цаг 48 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө6 цаг 57 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 2 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан7 цаг 4 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4 сар 20. 23:48Х.Булгантуяа найзынхаа талаарх Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг ОУПХ-оор шүүлгэдэг О.Номинчимэг гишүүн мөн том байна аа!4 сар 20. 19:26Нийслэлийн хэмжээнд 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна4 сар 20. 16:46Агаарын хөлгийн түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ4 сар 20. 16:42Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна4 сар 20. 16:37АН-ын бүлэг "Туулын хурдны зам" төслийн ажлыг бүрмөсөн зогсоох шаардлага хүргүүллээ4 сар 20. 16:35Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна4 сар 20. 16:28Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо4 сар 20. 16:23БОУАӨЯ Туулын хурдны замын төслийг эхлүүлэх зөвшөөрөл олголоо4 сар 20. 14:01Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв4 сар 20. 13:57Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй4 сар 20. 12:36Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай үргэлжилж байна4 сар 20. 12:31ГИХГ: Тэтгэвэртээ гарсан ажилтан Д.Б нь БНХАУ-ын иргэнтэй хамтран хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогдсон4 сар 20. 12:26Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна4 сар 20. 12:08Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгджээ4 сар 20. 12:05Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзлаа4 сар 20. 12:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.