Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ


4-р сарын 21
15 цаг 22 минут

    -Төр систем хөгжүүлэхгүй, төрийн үйлчилгээний "API SERVICE"-ийг хувийн хэвшилд нээж байна-

Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанд /2026-04-21/ Ерөнхий сайд Н.Учрал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин болон мэдээлэл технологийн салбарын төлөөллүүд оролцож санал хүсэлтээ илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж байхдаа өргөн мэдүүлж, УИХ-аар 2024 оны зургадугаар сард Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг батлуулж, салбарыг төрөөс дэмжих эрх зүйн суурь бүрджээ. Дээрх хууль нь Мэдээллийн технологийн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засагт үзүүлэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой, хуулийн хэрэгжилтийг хангах гол механизм нь энэ зөвлөл юм.

сонин mn

НҮБ-ын 2024 оны Цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол Улс 46 дугаарт орж, 2022 оноос 28 байр урагшилсан. e-Participation Index-ээр 37 дугаарт эрэмбэлэгдсэн. Е-Mongolia платформ 2023 онд Open Government Partnership-ийн шагналын хөтөлбөрт хүндэт үнэлгээ авсан. Е-Mongolia-гаас 89 байгууллагын 1,269 үйлчилгээг 102 сая удаа авчээ. Иргэдийн 80 хувь нь Е-Mongolia ашигладаг, иргэдийн 27 сая ам.долларын шууд бус зардлыг хэмнэжээ. Монгол Улс төрийн үйлчилгээний дижитал шийдэл, интеграц, платформын туршлагаа цаашид, зөвлөх үйлчилгээ, платформын шийдэл, хэрэгжилтийн загвар хэлбэрээр бусад улсад экспортлох бүрэн боломжтой болсныг дээрх үр дүнгүүд илэрхийлж байна.

сонин mn

Энэ салбарт төрийн оролцоо багасаж, хувийн хэвшилдээ боломж олгосноор нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл олон байна. Тухайлбал, Узбекистан улс IT Park Uzbekistan-аа дэмжиж, 2024 оны эцэст 2,600 компани 1.6 тэрбум ам.долларын эргэлттэй ажилласан. 2025 оны эцэст IT үйлчилгээгээ 90 гаруй улсад экспортолжээ.

Казахстаны Astana Hub-ын мэдээллээр 2025 оны байдлаар IT үйлчилгээний экспорт нь 633.8 сая ам.долларт хүрчээ.

Монгол Улсад төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 4,119 байгууллагын 13,526 программ хангамж, лиценз бүртгэлтэй. Мэдээллийн системийн хөгжүүлэлт, засвар үйлчилгээний 73 хувийг төр, 27 хувийг хувийн хэвшил хариуцаж байна. Сүүлийн 10 жилд төсвийн хөрөнгө оруулалтаар 104 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 226.7 сая ам.долларыг систем хөгжүүлэх, дэд бүтцийг чадавхжуулахад зарцуулжээ.

сонин mn

Ерөнхий сайд Н.Учрал: “Мэдээллийн технологийн салбар төрийн зуршлаас хувийн хэвшил рүү шилжинэ, “Чөлөөлье” санаачилгаар чөдрийг тайлахын төлөө ажиллана. Төр зөвхөн замыг нь, замын хөдөлгөөний дүрэмтэй нь тогтоож өгнө. Төр хөгжүүлэгч биш зохицуулагч байна. Төр систем хөгжүүлэхгүй байх тогтоолыг Засгийн газар гаргасан. Ирэх оны төсөвт хөгжүүлэлтийн зардал тавихгүй. Бид дэлхийн жишгийг дагана” гэдгийг онцлов. Чөлөөт өрсөлдөөний үр дүнд чанар, хурд, инновац бүтээнэ гэлээ.

Засгийн газар цаашид дараах бодлогын чиглэлд онцгой анхаарч ажиллана. Үүнд:

1.ТӨР АПП ХӨГЖҮҮЛЭХГҮЙ. Төр бүх үйлчилгээнд апп, систем хийхгүй. Нээлттэй API, нэгдсэн стандарт, мэдээлэл солилцооны дэд бүтцэд суурилсан загварт шилжинэ.

2.АЮУЛГҮЙ СТАНДАРТ. Төрийн мэдээллийн сан, API, дижитал дэд бүтцийг нээлттэй, аюулгүй, стандарттай болгож, хувийн хэвшил программ хангамжаа хэрэгжүүлнэ.

3.ДОТООДЫН ХУДАЛДАН АВАЛТ. Төр худалдан авалт, захиалгадаа үндэсний мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжинэ.

сонин mn

  1. ОЛОН СУВГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-г нээснээр төрийн өгөгдөл, стандарт бүхий өрсөлдөөнт орчинд хувийн хэвшлүүд илүү хүртээмжтэй, оновчтой шийдлүүдийг бий болгоно.
  2. МОНОПОЛЬ БАЙДЛЫГ ХАЛНА. Хувийн хэвшил хийж чадах, өрсөлдөөнөөр чанар нь өсөж сайжрах үйлчилгээнд төр өмнүүр нь орохгүй.
  3. ХУУЛИЙН СААДЫГ АРИЛГАНА. Татварын бус дэмжлэгийн санхүүжилтийн хуулийн хэрэгжилт эхэлнэ. Хуулийн этгээдтэй цахимаар байгуулах гэрээний загвар батлах, эрх зүйн баримт бичгүүдийг албажуулах, төрийн байгууллагуудаас хүлээгдээд байгаа асуудлыг шийдвэрлэнэ гэлээ. 

сонин mn

Өнөөдрийн хурал тус зөвлөлийн гурав дахь, 2026 оны анхдугаар хуралдаан юм. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтэд анхаарах, салбарын хамрах хүрээг нэмэгдүүлэх, виртуал бүсэд ямар компаниудыг бүртгэх вэ гэдгийг тодорхой болгох, салбарын нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлж, чөлөөлөх зэрэг хувийн хэвшлээс санал гаргав. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Ерөнхий сайдын онцолсон ажлуудыг зөв, цэгцтэй хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдээ олон улсын зах зээлд гаргахад анхаарч ажиллахаа илэрхийллээ. 

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана1 цаг 28 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ1 цаг 37 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнийг эрүүгийн дөрвөн хэрэгт хэрэгт холбогдуулан шалгаж байна4 цаг 12 минутын өмнөУлаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно4 цаг 18 минутын өмнөАймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 цаг 20 минутын өмнө“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна6 цаг 52 минутын өмнө"Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал, шийдэл" хэлэлцүүлэгт урьж байна6 цаг 55 минутын өмнөЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо7 цагийн өмнө"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна7 цаг 9 минутын өмнөАТГ: Эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ7 цаг 29 минутын өмнө“Лаг хатааж, шатаах үйлдвэр” төслийн техник, санхүү, хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг хийж байна7 цаг 50 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө7 цаг 59 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан8 цаг 6 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4 сар 20. 23:48Х.Булгантуяа найзынхаа талаарх Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг ОУПХ-оор шүүлгэдэг О.Номинчимэг гишүүн мөн том байна аа!4 сар 20. 19:26Нийслэлийн хэмжээнд 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна4 сар 20. 16:46Агаарын хөлгийн түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ4 сар 20. 16:42Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна4 сар 20. 16:37АН-ын бүлэг "Туулын хурдны зам" төслийн ажлыг бүрмөсөн зогсоох шаардлага хүргүүллээ4 сар 20. 16:35Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна4 сар 20. 16:28Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо4 сар 20. 16:23БОУАӨЯ Туулын хурдны замын төслийг эхлүүлэх зөвшөөрөл олголоо4 сар 20. 14:01Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв4 сар 20. 13:57Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй4 сар 20. 12:36Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай үргэлжилж байна4 сар 20. 12:31ГИХГ: Тэтгэвэртээ гарсан ажилтан Д.Б нь БНХАУ-ын иргэнтэй хамтран хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогдсон4 сар 20. 12:26Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна4 сар 20. 12:08Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгджээ4 сар 20. 12:05Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзлаа4 сар 20. 12:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.