“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана


4-р сарын 21
15 цаг 30 минут

     Улаанбаатар хотын ундны усны хэрэгцээг хангах, дагуул хотуудын ус хангамж болон Туул голын урсцыг тохируулан ашиглах, нэмэлт эх үүсвэрийг илрүүлэх шаардлага үүссэн. Эдгээр тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг 2026-2033 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. 

Төслийн суурь судалгааны ажлыг БНЭУ-ын “Kalpataru Projects International” ХХК боловсруулж байгаа бөгөөд 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, инженер-геологи, топографи, цооногийн бичиглэл, лабораторийн шинжилгээ зэрэг суурь судалгааны ажлууд дууссан. 

Тус усан цогцолбор нь усан сан, ус дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж бүхий нийт 5569 ам метр талбайд хэрэгжинэ. Усан сангийн далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байна.

Туул усан цогцолбор ашиглалтад орсноор нийслэл хотын хэрэгцээнд 50 сая шоо метр ус тогтмол нийлүүлэхийн зэрэгцээ хур бороо ихтэй үед 50 сая шоо метр усыг хуримтлуулах усан сан байгуулагдана. Ингэснээр өсөн нэмэгдэж буй хүн амын усны хэрэгцээг найдвартай хангахаас гадна Туул голын экосистемийг хамгаалж, ган гачигтай жилүүдэд голын урсцыг тэтгэх стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болох юм. Мөн үерийн эрсдэлийг бууруулахын зэрэгцээ гүний усны хэт ашиглалт буурч, усны нөөцийн тэнцвэртэй байдлыг ашиглах нөхцөл бүрдэнэ. 

Түүнчлэн сүүлийн жилүүдэд Туул голын татмын бүсэд хяналтгүй барилгажилт ихсэж, хамгаалалтын байгууламжуудыг хэсэгчлэн барьснаар урсгалын коридор хумигдан, системийн доройтол тасралтгүй үргэлжилсээр байна. Иймд “Туул усан сан” төсөл нь дээд урсгалын зохицуулалтын шийдэл болж, 50 сая шоо метр хүртэл ус хуримтлуулан үерийн үеийн оргил урсцыг сааруулна. 

Харин “Туулын хурдны зам” төсөл нь доод урсгалын зохицуулалтын шийдэл болно. Тодруулбал, уг төслийн хүрээнд авто зам барихаас гадна Туул голын дагуух үерийн хамгаалалтын даланг иж бүрнээр сэргээнэ. Мөн урсцын коридорыг тодорхой болгох, голын татам дахь хяналтгүй хот тэлэлтийг физик байдлаар хязгаарлах юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана1 цаг 28 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ1 цаг 36 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнийг эрүүгийн дөрвөн хэрэгт хэрэгт холбогдуулан шалгаж байна4 цаг 11 минутын өмнөУлаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно4 цаг 18 минутын өмнөАймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 цаг 20 минутын өмнө“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна6 цаг 51 минутын өмнө"Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал, шийдэл" хэлэлцүүлэгт урьж байна6 цаг 55 минутын өмнөЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо7 цагийн өмнө"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна7 цаг 9 минутын өмнөАТГ: Эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ7 цаг 29 минутын өмнө“Лаг хатааж, шатаах үйлдвэр” төслийн техник, санхүү, хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг хийж байна7 цаг 50 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө7 цаг 59 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан8 цаг 5 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4 сар 20. 23:48Х.Булгантуяа найзынхаа талаарх Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг ОУПХ-оор шүүлгэдэг О.Номинчимэг гишүүн мөн том байна аа!4 сар 20. 19:26Нийслэлийн хэмжээнд 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна4 сар 20. 16:46Агаарын хөлгийн түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ4 сар 20. 16:42Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна4 сар 20. 16:37АН-ын бүлэг "Туулын хурдны зам" төслийн ажлыг бүрмөсөн зогсоох шаардлага хүргүүллээ4 сар 20. 16:35Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна4 сар 20. 16:28Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо4 сар 20. 16:23БОУАӨЯ Туулын хурдны замын төслийг эхлүүлэх зөвшөөрөл олголоо4 сар 20. 14:01Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв4 сар 20. 13:57Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй4 сар 20. 12:36Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай үргэлжилж байна4 сар 20. 12:31ГИХГ: Тэтгэвэртээ гарсан ажилтан Д.Б нь БНХАУ-ын иргэнтэй хамтран хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогдсон4 сар 20. 12:26Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна4 сар 20. 12:08Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгджээ4 сар 20. 12:05Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзлаа4 сар 20. 12:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.