Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа


4-р сарын 21
18 цаг 46 минут

     Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ерөнхийлөгч К.Токаев “Акорда” өргөөндөө албан ёсоор угтаж авлаа.

Ерөнхийлөгчийн “Акорда” өргөөний өмнөх талбайд хоёр орны Төрийн далбааг мандуулж, Төрийн хүндэт харуулын захирагч Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар Төрийн хүндэт харуулын цэргүүд болон угтах ёслолд хүрэлцэн ирсэн хоёр талын албан ёсны төлөөлөгчидтэй мэндчилж, дурсгалын зураг авахууллаа.

Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийн, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцож, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчдөд мэдээлэл өгнө.

Ерөнхийлөгч К.Токаев Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломат академи төгссөн.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолтой, улс төрийн шинжлэх ухааны доктор. Орос, хятад, англи, франц хэлтэй.

1975 онд ЗХУ-аас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн байна. Улсынхаа Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайд, Сенатын даргаар ажиллаж байгаад 2019 онд төрийн тэргүүнээр сонгогдсон.

Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу 2022 онд болсон ээлжит бус сонгуульд 81.31 хувийн санал авч дахин сонгогджээ.

Казахстаны Ерөнхийлөгчийн “Акорда” өргөө 2004 онд ашиглалтад орсон. “Цагаан ордон” гэсэн утгатай. Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Ажлын алба байрладаг.

7 давхар энэ өргөө “Гантиг танхим”, “Алтан танхим”, “Зууван танхим”, “Дорнын танхим”, “Зочдын танхим”, “Өргөтгөсөн хэлэлцээрийн танхим”, “Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны танхим” зэрэг 12 өрөөтэй, номын сан, цэцэрлэгт хүрээлэнтэй.  

Оройн цэнхэр өнгийн бөмбөлөг нь мөнх хөх тэнгэрийг бэлгэддэг бөгөөд Казахстаны Төрийн далбааны өнгөтэй ижил байдаг.

Эрх чөлөө, тусгаар тогтнол, энх тайван, ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болгож өргөөний орой дээр нарны цацраг бүхий гэрийн тооно, бүргэдийн дүрсийг байрлуулжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Татвар төлөгч 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олголоо1 цаг 20 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ1 цаг 23 минутын өмнөДөрөвдүгээр сарын 20-ны байдлаар папиллома вирусийн эсрэг вакцинд сурагчид 65.5 хувьтай хамрагдаад байна1 цаг 32 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа1 цаг 37 минутын өмнө“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана4 цаг 53 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ5 цаг 1 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнийг эрүүгийн дөрвөн хэрэгт хэрэгт холбогдуулан шалгаж байна7 цаг 36 минутын өмнөУлаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно7 цаг 43 минутын өмнөАймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 45 минутын өмнө“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна4 сар 21. 10:07"Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал, шийдэл" хэлэлцүүлэгт урьж байна4 сар 21. 10:03ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо4 сар 21. 9:58"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна4 сар 21. 9:49АТГ: Эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ4 сар 21. 9:29“Лаг хатааж, шатаах үйлдвэр” төслийн техник, санхүү, хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг хийж байна4 сар 21. 9:08УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4 сар 21. 8:59УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 21. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 21. 8:53Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4 сар 20. 23:48Х.Булгантуяа найзынхаа талаарх Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг ОУПХ-оор шүүлгэдэг О.Номинчимэг гишүүн мөн том байна аа!4 сар 20. 19:26Нийслэлийн хэмжээнд 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна4 сар 20. 16:46Агаарын хөлгийн түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ4 сар 20. 16:42Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна4 сар 20. 16:37АН-ын бүлэг "Туулын хурдны зам" төслийн ажлыг бүрмөсөн зогсоох шаардлага хүргүүллээ4 сар 20. 16:35Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна4 сар 20. 16:28Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо4 сар 20. 16:23БОУАӨЯ Туулын хурдны замын төслийг эхлүүлэх зөвшөөрөл олголоо4 сар 20. 14:01Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв4 сар 20. 13:57Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй4 сар 20. 12:36Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай үргэлжилж байна4 сар 20. 12:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.