Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар папиллома вирусийн эсрэг вакцинд сурагчид 65.5 хувьтай хамрагдаад байна


4-р сарын 21
18 цаг 51 минут

     Нийслэлийн хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирусийн эсрэг вакцинд өсвөр насныхныг идэвхтэй хамруулж буй. Мөн хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг бууруулах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод амьдарч буй хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Нийслэлээс нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр гурван томоохон ажил төлөвлөсөн. Эхний ажил нь умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалт юм. 2024 онд вакцинжуулалт 20 гаруй хувьтай, 2025 онд 40 гаруй хувьтай байсан. Энэ жил НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажилласны үр дүнд уг вакцинжуулалтыг нэг сар гаруйн хугацаанд 65.5 хувьд хүргээд байна. Энэ нь нийслэлийн хэмжээнд байгаагүй өндөр үзүүлэлт боллоо. Зургаадугаар сарын 1-нээс өмнө 100 хувьд хүрнэ хэмээн тооцоолж байна. Үргэлжлүүлэн 2023-2025 онд вакцинд хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг нөхөн хамруулах ажлыг зохион байгуулна. Ингэснээр 2026 оны төгсгөлд вакцинжуулалтыг 250 хувьд хүргэхийг зорьж байна. 2007 оноос уг вирусийн эсрэг вакциныг 24 сая хүн амтай Австрали улс албан ёсоор товлолт вакцинаар тарьж эхэлсэн. 20 жилийн дараа тус улс вирусийн тархалтыг бараг зогсоож чадсан. 24 сая хүн амтай, үүний тал нь эмэгтэйчүүд гэж үзэхэд тус улсад жилд 200 хүрэхгүй папиллома вирусээс үүдэлтэй тохиолдлууд гарч байна. Вакцин тариулаагүй эсэргүүцсэн хүмүүсийг эс тооцвол тус улс вирусийн тархалтыг үндсэндээ зогсоосон. Харин Монгол Улсын хувьд 1.6 сая эмэгтэйчүүдтэй боловч жилд 250-280 хавдрын тохиолдол бүртгэгдэж байгаа нь маш өндөр тоо” гэдгийг хэллээ.

Мөн НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх, бууруулах төсөл, арга хэмжээг 3-4 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Эхний ээлжид сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс хеликобактерийн шинжилгээ авч, тархалтыг судална. Үүний дараа эмчилгээг эхлүүлэх юм. Хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэн бууруулахад сургууль, цэцэрлэг, гэр ахуйн ариун цэврийг чанд мөрдөн сахих хэрэгтэй талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин онцолсон юм. Тэрбээр “Хүүхдийн аяга, таваг, халбага, сэрээ гэр бүлийн орчинд ч тусдаа байх ёстой. Найз нөхөд, ажлын хамт олон, гэр бүлийн орчин гээд аяга таваг, халбага сэрээгээ хольж болохгүй. Энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Нийслэлээс улсын бүх сургууль, цэцэрлэгийг аяга таваг угаагч, ариутгагчаар хангахаар төлөвлөж байна. Монгол Улсад зөвхөн 2025 онд элэгний хавдраар 1500 гаруй хүн нас барсан. Хеликобактераас үүдэлтэй ходоод, гэдэсний хавдраар жил бүр 1100 гаруй хүн нас барж байна. Үүний дараа умайн хүзүүний хавдар нас баралтыг тэргүүлдэг. Өөрөөр хэлбэл, монголчууд жил бүр сэргийлэх боломжтой хавдраар мянга мянгаараа нас барна гэдэг үнэхээр харамсалтай, байж болохгүй зүйл” гэв.

Нийслэлээс нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа гурав дахь ажил нь үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг мөн хоёр жилээс дээш хугацаанд хэрэгжүүлж үр дүн гаргах бөгөөд эхний ээлжийн үр дүнг удахгүй мэдээлнэ гэдгээ нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хэллээ.

Мэдээллийн төгсгөлд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Биате Дастелтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд талууд хүн амын тэр дундаа хүүхдүүдийн эрүүл мэнд, хүүхэд хамгааллын чиглэлээр тогтвортой хамтран ажиллахаар боллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Татвар төлөгч 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олголоо1 цаг 20 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ1 цаг 23 минутын өмнөДөрөвдүгээр сарын 20-ны байдлаар папиллома вирусийн эсрэг вакцинд сурагчид 65.5 хувьтай хамрагдаад байна1 цаг 32 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа1 цаг 37 минутын өмнө“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана4 цаг 52 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ5 цаг 1 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнийг эрүүгийн дөрвөн хэрэгт хэрэгт холбогдуулан шалгаж байна7 цаг 36 минутын өмнөУлаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно7 цаг 42 минутын өмнөАймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 45 минутын өмнө“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна4 сар 21. 10:07"Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал, шийдэл" хэлэлцүүлэгт урьж байна4 сар 21. 10:03ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо4 сар 21. 9:58"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна4 сар 21. 9:49АТГ: Эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ4 сар 21. 9:29“Лаг хатааж, шатаах үйлдвэр” төслийн техник, санхүү, хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг хийж байна4 сар 21. 9:08УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4 сар 21. 8:59УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 21. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 21. 8:53Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4 сар 20. 23:48Х.Булгантуяа найзынхаа талаарх Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг ОУПХ-оор шүүлгэдэг О.Номинчимэг гишүүн мөн том байна аа!4 сар 20. 19:26Нийслэлийн хэмжээнд 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна4 сар 20. 16:46Агаарын хөлгийн түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ4 сар 20. 16:42Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна4 сар 20. 16:37АН-ын бүлэг "Туулын хурдны зам" төслийн ажлыг бүрмөсөн зогсоох шаардлага хүргүүллээ4 сар 20. 16:35Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна4 сар 20. 16:28Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо4 сар 20. 16:23БОУАӨЯ Туулын хурдны замын төслийг эхлүүлэх зөвшөөрөл олголоо4 сар 20. 14:01Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв4 сар 20. 13:57Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй4 сар 20. 12:36Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай үргэлжилж байна4 сар 20. 12:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.