Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж алдсан мөнгөнөөс 70.0 тэрбум төгрөгийг төлүүллээ


4-р сарын 22
9 цаг 48 минут

     Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, шүүхээр шийдвэрлэгдсэн “Чингис хаан банк” ХХК болон “Капитал банк” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэлтийн талаарх мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас албан бичгээр ирүүллээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШШ2020/02624 болон 181/ШШ2024/00464 дугаартай захирамжаар нийт 103.5 тэрбум төгрөгийг “Чингис хаан банк” ХХК-иас, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 182/ШШ2020/02419 дүгээр захирамжаар 104.2 тэрбум төгрөгийг “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас тус тус гаргуулан Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрүүдийн дагуу нийт 207.7 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд төлөхөөс 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 70.0 тэрбум төгрөг барагдаж, одоо 137.7 тэрбум төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байна. Нийт барагдсан өр төлбөрийн 30.9 тэрбум төгрөг нь бэлэн мөнгө, 39.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 100 ширхэг үл хөдлөх хөрөнгө байна.

Шүүхийн шийдвэрүүд гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий газраас хууль журамд нийцүүлэн холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу “Чингис хаан банк” ХХК, “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас нийт 100 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон хүлээн авч, нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах, үл хөдлөх зуучлалын байгууллагаар зуучлуулах, олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэн шууд худалдан борлуулах зэрэг боломжит арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэн, нийгмийн даатгалын санд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэн ажиллаж байгааг албан бичигт дурджээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна1 цаг 18 минутын өмнөЭнэ зун төв, баруун бүсэд бороо ихтэй бол зүүн бүсэд хэт халж, гандуу байх төлөв гарчээ1 цаг 23 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа1 цаг 28 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна1 цаг 31 минутын өмнөКапитал банк болон Чингис хаан банканд байршуулж алдсан мөнгөнөөс 70.0 тэрбум төгрөгийг төлүүллээ1 цаг 38 минутын өмнөМонгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа2 цаг 22 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө2 цаг 27 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 31 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан2 цаг 37 минутын өмнөТатвар төлөгч 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олголоо4 сар 21. 19:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ4 сар 21. 18:59Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар папиллома вирусийн эсрэг вакцинд сурагчид 65.5 хувьтай хамрагдаад байна4 сар 21. 18:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа4 сар 21. 18:46“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана4 сар 21. 15:30Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ4 сар 21. 15:22Л.Оюун-Эрдэнийг эрүүгийн дөрвөн хэрэгт хэрэгт холбогдуулан шалгаж байна4 сар 21. 12:47Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно4 сар 21. 12:40Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 21. 12:38“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна4 сар 21. 10:07"Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал, шийдэл" хэлэлцүүлэгт урьж байна4 сар 21. 10:03ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо4 сар 21. 9:58"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна4 сар 21. 9:49АТГ: Эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ4 сар 21. 9:29“Лаг хатааж, шатаах үйлдвэр” төслийн техник, санхүү, хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг хийж байна4 сар 21. 9:08УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4 сар 21. 8:59УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 21. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 21. 8:53Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4 сар 20. 23:48Х.Булгантуяа найзынхаа талаарх Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг ОУПХ-оор шүүлгэдэг О.Номинчимэг гишүүн мөн том байна аа!4 сар 20. 19:26Нийслэлийн хэмжээнд 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна4 сар 20. 16:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.