Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа


4-р сарын 22
9 цаг 57 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан Кошанов бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Улсын Их Хурал болон Казахстан Улсын Парламент-Мажилисийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч илэрхийллээ.

“Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.

Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийг батлахад парламент манлайлах үүрэгтэйг онцолж, Найрамдлын бүлэг, Байнгын хороод, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг хэллээ.

Ирэх 10 дугаар сард Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад Казахстаны эмэгтэй гишүүдийг оролцохыг урилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлж буй шинэ Үндсэн хуулийн бүх нийтийн санал асуулгыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, энэ хуулийн дагуу байгуулагдах хууль тогтоох дээд байгууллага “Курултай”-д амжилт хүслээ.

Казахстан Улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан Кошанов механик инженер, эдийн засагч мэргэжилтэй. 2022 оноос Мажилисийн даргаар ажиллаж байгаа бөгөөд мөн онд эрх баригч “Аманат” намын даргаар сонгогджээ.

Казахстаны Парламент Сенат /Дээд танхим/, Мажилис /Доод танхим/ гэсэн хоёр танхимтай. Сенатын танхим 50 гишүүнтэй бөгөөд 40-ийг нь мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас, 10 гишүүнийг, үүний 5-ыг Үндэсний Ассамблейгаас Ерөнхийлөгч томилдог. Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил бөгөөд 3 жил тутам 50 хувийг нь сонгодог.

Мажилисийг 2022 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 98 суудалтай болгосон. 70 хувийг нь пропорциональ системээр намын жагсаалтаар, 30 хувийг мажоритар системээр жижиг тойргоос сонгодог. Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил.

Энэ оны долоодугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхлэх шинэ Үндсэн хуулиар Дээд, Доод танхимыг халж, нэг танхимтай, 145 гишүүнтэй “Курултай” байгуулах юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хятадад шатахууны үнэ буурчээ10 минут 4 секундын өмнөДулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна1 цаг 39 минутын өмнөЭнэ зун төв, баруун бүсэд бороо ихтэй бол зүүн бүсэд хэт халж, гандуу байх төлөв гарчээ1 цаг 44 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа1 цаг 50 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна1 цаг 53 минутын өмнөКапитал банк болон Чингис хаан банканд байршуулж алдсан мөнгөнөөс 70.0 тэрбум төгрөгийг төлүүллээ1 цаг 59 минутын өмнөМонгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа2 цаг 43 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө2 цаг 49 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 53 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан2 цаг 58 минутын өмнөТатвар төлөгч 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олголоо4 сар 21. 19:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ4 сар 21. 18:59Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар папиллома вирусийн эсрэг вакцинд сурагчид 65.5 хувьтай хамрагдаад байна4 сар 21. 18:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа4 сар 21. 18:46“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана4 сар 21. 15:30Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ4 сар 21. 15:22Л.Оюун-Эрдэнийг эрүүгийн дөрвөн хэрэгт хэрэгт холбогдуулан шалгаж байна4 сар 21. 12:47Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно4 сар 21. 12:40Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 21. 12:38“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна4 сар 21. 10:07"Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал, шийдэл" хэлэлцүүлэгт урьж байна4 сар 21. 10:03ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо4 сар 21. 9:58"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна4 сар 21. 9:49АТГ: Эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ4 сар 21. 9:29“Лаг хатааж, шатаах үйлдвэр” төслийн техник, санхүү, хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг хийж байна4 сар 21. 9:08УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4 сар 21. 8:59УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 21. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 21. 8:53Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4 сар 20. 23:48Х.Булгантуяа найзынхаа талаарх Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг ОУПХ-оор шүүлгэдэг О.Номинчимэг гишүүн мөн том байна аа!4 сар 20. 19:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.