Энэ зун төв, баруун бүсэд бороо ихтэй бол зүүн бүсэд хэт халж, гандуу байх төлөв гарчээ


4-р сарын 22
10 цаг 03 минут
     Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан 2026 оны тариалалтад баримтлах технологийн зөвлөмжийг Монгол орны бүс нутгуудын 5-7 дугаар сарын цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурлан боловсруулсан байна. Монгол орны дулааны улирлын цаг агаарын төлөвийг бүс тус бүрээр авч үзсэн нь тариалан эрхлэгчдэд хаврын тариалалтаа төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.
Тариалангийн төв бүсийн хувьд 5,6,7 дугаар саруудад олон жилийн дунджаас дулаан, буух тунадасны хувь олон жилийн дундаж хэмжээнд буюу 50-70 мм ба түүнээс дээш байх төлөв гарчээ. Энэ нь агаарын хэт халалтын нөлөөг зөөлрүүлэх сайн талтай гэж үзжээ.
Харин зүүн бүсэд дурдсан саруудад буух тунадасны хэмжээ олон жилийн дунджаас бага байгаагийн дээр сүүлчийн хоёр сард нь агаарын температур халахаар байна. Энэ жил зүүн бүсэд бүхэлдээ олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй байгаа нь тариалалтын технологид одооноос анхаарах шаардлагатайг харуулж байна.
Баруун бүсийн тариалан эрхэлдэг нутгуудад 6 дугаар сард буух тунадасны хэмжээ олон жилийн дунджаасаа их байх төлөв гарсан нь өнөө жилийн давуу тал бөгөөд үүний зэрэгцээгээр 7 дугаар сард 40 орчим мм тунадас буух төлөвтай байгаа нь газар тариаланд таатай нөхцөл юм.
Дэлхий нийтийг хамарсан дулаарлын нөлөөгөөр манай орны өвлийн улирлын тунадас нэмэгдэж, хүйтний эрч буурах хандлагатай болж байгаа. Гэтэл өвлийн тунадас нь гадаргуугаасаа ууршдаг тул хөрсний чийгийн хангамжид үзүүлэх нөлөөгөөр бага байдаг. Энэ бол тариалангийн технологид гарцаагүй бодолцох ёстой асуудал юм.
Өнгөрсөн жил Сэлэнгэ, Төв аймгуудад 5,6,7 дугаар саруудад бороо ороогүй боловч 12 ц/га ургац авсан нь боловсруулсан технологи шинжлэх ухааны үндэстэй, түүнийг хэрэгжүүлэх ажил чанартай хийгдсэний үр дүн гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл сайн технологи цаг уурын эрсдэл, хэт халалт, гангийн хор хохирлыг эрс бууруулдгийг харуулж байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хятадад шатахууны үнэ буурчээ10 минут 14 секундын өмнөДулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна1 цаг 40 минутын өмнөЭнэ зун төв, баруун бүсэд бороо ихтэй бол зүүн бүсэд хэт халж, гандуу байх төлөв гарчээ1 цаг 44 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа1 цаг 50 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна1 цаг 53 минутын өмнөКапитал банк болон Чингис хаан банканд байршуулж алдсан мөнгөнөөс 70.0 тэрбум төгрөгийг төлүүллээ1 цаг 59 минутын өмнөМонгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа2 цаг 44 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө2 цаг 49 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 53 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан2 цаг 58 минутын өмнөТатвар төлөгч 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олголоо4 сар 21. 19:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ4 сар 21. 18:59Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар папиллома вирусийн эсрэг вакцинд сурагчид 65.5 хувьтай хамрагдаад байна4 сар 21. 18:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа4 сар 21. 18:46“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана4 сар 21. 15:30Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ4 сар 21. 15:22Л.Оюун-Эрдэнийг эрүүгийн дөрвөн хэрэгт хэрэгт холбогдуулан шалгаж байна4 сар 21. 12:47Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно4 сар 21. 12:40Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 21. 12:38“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна4 сар 21. 10:07"Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал, шийдэл" хэлэлцүүлэгт урьж байна4 сар 21. 10:03ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо4 сар 21. 9:58"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна4 сар 21. 9:49АТГ: Эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ4 сар 21. 9:29“Лаг хатааж, шатаах үйлдвэр” төслийн техник, санхүү, хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг хийж байна4 сар 21. 9:08УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4 сар 21. 8:59УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 21. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 21. 8:53Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4 сар 20. 23:48Х.Булгантуяа найзынхаа талаарх Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг ОУПХ-оор шүүлгэдэг О.Номинчимэг гишүүн мөн том байна аа!4 сар 20. 19:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.