Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна


4-р сарын 22
10 цаг 07 минут

      Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Төр, хувийн хэвшлийн түншлэл-Хөрөнгө оруулалтын боломж” арга хэмжээг  4 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулж буй. Эдгээр өдрүүдэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, эрх зүйн орчин, хэрэгжилтийн өнөөгийн байдал болон цаашдын чиг хандлагыг танилцуулахын зэрэгцээ түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж байна. “Төр, хувийн хэвшлийн түншлэл-Хөрөнгө оруулалтын боломж” арга хэмжээний үеэр дулааны тавдугаар цахилгаан станц төслийн ажлын явцын талаар танилцууллаа.

ДЦС-5 төсөл нь Улаанбаатар хот болон төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэгцээг урт хугацаанд найдвартай хангах стратегийн ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” төрлөөр хэрэгжиж байна. 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааны хүчин чадалтай уг төсөл нь импортын хамаарлыг бууруулж, дулаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулахын зэрэгцээ дэвшилтэт технологиор байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах давуу талтай. Төслийн талбай бэлтгэх, барилга угсралтын ажлыг эхлүүлэх бэлтгэл эхэлсэн бөгөөд 2026–2027 онд үндсэн барилга угсралт, тоног төхөөрөмжийн угсралтын ажлууд үе шаттайгаар хэрэгжинэ. Станцыг 2028 он хүртэл үе шаттай ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Салбар хуралдаан 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно49 секундын өмнөЭдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ6 минут 52 секундын өмнөГазар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд ЖАЙКА-ийн төлөөлөгчидтэй уулзлаа12 минут 36 секундын өмнөГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо2 цаг 4 минутын өмнөТөр ачаагаа иргэдэд ҮҮРҮҮЛНЭ, Б.Найдалаад НАЙДААД хэрэггүй2 цаг 10 минутын өмнөИхэнх голуудад цөн түрж, гол мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн байна2 цаг 19 минутын өмнөЛ.Энх-Амгалан: Багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулан авна2 цаг 24 минутын өмнөБ.Батцэцэг: Туулын хурдны замтай холбоотой албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллага шалгаж дуустал төслийг зогсооно2 цаг 29 минутын өмнөХятадад шатахууны үнэ буурчээ3 цаг 26 минутын өмнөДулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна4 цаг 54 минутын өмнөЭнэ зун төв, баруун бүсэд бороо ихтэй бол зүүн бүсэд хэт халж, гандуу байх төлөв гарчээ4 цаг 59 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа5 цаг 5 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна5 цаг 8 минутын өмнөКапитал банк болон Чингис хаан банканд байршуулж алдсан мөнгөнөөс 70.0 тэрбум төгрөгийг төлүүллээ5 цаг 14 минутын өмнөМонгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа5 цаг 58 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө6 цаг 4 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан6 цаг 13 минутын өмнөТатвар төлөгч 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олголоо4 сар 21. 19:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ4 сар 21. 18:59Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар папиллома вирусийн эсрэг вакцинд сурагчид 65.5 хувьтай хамрагдаад байна4 сар 21. 18:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа4 сар 21. 18:46“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана4 сар 21. 15:30Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ4 сар 21. 15:22Л.Оюун-Эрдэнийг эрүүгийн дөрвөн хэрэгт хэрэгт холбогдуулан шалгаж байна4 сар 21. 12:47Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно4 сар 21. 12:40Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 21. 12:38“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна4 сар 21. 10:07"Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал, шийдэл" хэлэлцүүлэгт урьж байна4 сар 21. 10:03ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо4 сар 21. 9:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.