БЭЭЖИН, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /Kazinform/. Хятадын эрх баригчид дотоодын бензин, дизель түлшний үнийг бууруулахаар шийдвэрлэсэн тухай тус улсын Хөгжил, шинэчлэлийн хэрэг эрхлэх хороо мэдээлжээ.
Тодруулбал, дэлхийн газрын тосны ханшийн сүүлийн үеийн өөрчлөлтөөс шалтгаалан энэ сарын 22-ны өдрөөс эхлэн нэг тонн бензиний үнэ 555 юаниар (81.6 ам.доллар), дизель түлшний 530 (77.9 ам.доллар) юаниар буурна.
CNPC, Sinopec, CNOOC болон газрын тос боловсруулах бусад үйлдвэрт газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлтийг зохих ёсоор явуулж, зах зээлийн нийлүүлэлтийг тогтвортой байлгах, төрийн үнийн бодлогыг хатуу дагаж мөрдөхийг үүрэг болгосон байна.
Орон нутгийн холбогдох байгууллагуудад тогтоосон тарифын хэрэгжилтэд тавих хяналтаа чангатгаж, үнийн хууль тогтоомж зөрчсөн аливаа үйлдлийг таслан зогсоож, зах зээлийн хэвийн журмыг сахиулахыг даалгажээ.
Хятадад одоо мөрдөгдөж буй шатахууны үнийг төрөөс зохицуулах бодлогын дагуу хэрэв дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханшийн өөрчлөлт нь дотоодын зах зээл дээр нэг тонн шатахууны үнийг 50 гаруй юаниар нэмэгдэх эсвэл буурахад хүргэж, ийм нөхцөл байдал ажлын 10 хоногийн турш үргэлжилсэн тохиолдолд бензин, дизель түлшний үнийг тохируулдаг байна.
Facebook
Twitter
Youtube


Эрдэмтэд РНХ-г засварлах аргаар удамшлын хүнд өвчнийг анх удаа ялан дийлжээ
Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв
Ногоон карт авах журмыг өөрчилжээ
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийг цаг агаарын мэдээллийг тогтмол хянаж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна
Цаг агаарын эрс тэс үзэгдэлд бэлэн байхыг анхаарууллаа
Сарны хөтөлбөрийн хүрээнд Хятадын сансрын нисгэгчдийг сансрын станц руу илгээжээ
Саудын Арабад кино хийвэл зардлын 60 хувийг буцаан олгоно
Трамп хөргөө 250 долларын шинэ дэвсгэрт дээр хэвлүүлэхээр төлөвлөжээ.gif)

Сэтгэгдэл бичих