Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шинжлэх ухаан, боловсролын салбарын багш, ажилчдын албан тушаалын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоолоо. Ингэснээр боловсролын салбарын багш, ажилчид цалингийн нэгдсэн, нэг сүлжээтэй болж байна.Багш, ажилчдын цалингийн “нэмэгдэл”-ийг албан тушаалын цалингаас тооцож олгоно. Өөрөөр хэлбэл, багш, ажилчид 50% нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулж авах нөхцөлийг бүрдүүлж Засгийн газрын 2025 оны 224 дүгээр тогтоол, 382 дугаар тогтоолуудад холбогдох өөрчлөлтийг орууллаа. Тогтоолын хэрэгжиж эхлэх хугацааг 2026 оны 5 дугаар сарын 01-нээс байхаар шийдвэрлэлээ.
- Мөн цалингаас бусад хувьсах зардлын нөлөөллийг инфляцын түвшинтэй уялдуулан 30%-аар нэмэгдүүлж тооцсон. Энэхүү зохицуулалтыг 2027 оноос хэрэгжүүлэх бөгөөд 2026 онд 2025 оны гүйцэтгэлээс бууруулахгүйгээр бусад хувьсах зардлын санхүүжилтийг олгоно.
- Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 1510 байгууллагад ажиллаж буй 44.6 мянган багш, ажилтанд учирсан санхүүгийн болон нийгмийн эрсдэл арилж байна.
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө
Б.Батцэцэг: Туулын хурдны замтай холбоотой албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллага шалгаж дуустал төслийг зогсооно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
“Оюу Толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн зөрчлийг бүрэн арилгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно
Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо.gif)

Сэтгэгдэл бичих