Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ


4-р сарын 22
14 цаг 54 минут

      Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо

Хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн, итгэлцүүр, журам батлах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг Засгийн газраас тогтоосон үндсэн цалингаас олгохоор боллоо. 

Нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээгээр тооцсон зардлыг энэ тогтоолын хавсралтаар баталсан журмын дагуу энэ оны тавдугаар сарын 01-нээс тооцож санхүүжүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд даалгав. 

Мөн тус хуралдаанаас “Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” үндэсний хөтөлбөр болон Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, ачааллыг бууруулахад шаардлагатай зарим арга хэмжээ авах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. 

“Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ

“Туулын хурдны зам” төслийн асуудлаар иргэд, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид Ерөнхий сайдад удаа дараа шаардлага хүргүүлээд буй. Байгаль орчин, замын түгжрэл, эдийн засгийн үр нөлөө, төслийн хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлуудаар тэдний дэвшүүлэн тавьсан үндэслэлүүдийг Монгол Улсын Засгийн газар хүндэтгэн хүлээж авах ёстой гэж Ерөнхий сайд Н.Учрал үзэж байна. 

“Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой олон нийтийн төөрөгдөл, мэдээллийг нэг талд нь гаргах, үнэн зөвийг тогтоох ёстой. Иймд хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж дуустал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд мэдэгдлээ. 

Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ

Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээлэл хийлээ. Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал дэлхийн газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлж, шатахууны үнэ богино хугацаанд өсөж байна. Дизель түлш, АИ-92 бензиний үнэ олон улсын зах зээл дэх брент тосны үнээс илүү хэлбэлзэлтэй өсөж байгаа нь дотоодын зах зээлд үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. 

Энэ нь эдийн засгийн салбаруудын үйлдвэрлэлийн өртөгт шууд нөлөөлж, ялангуяа тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, худалдааны салбарт дарамт үзүүлэхээр байна. Мөн шатахууны үнийн огцом өсөлтөөс үүдэлтэй төсвийн болзошгүй зардал нэмэгдэх эрсдэлтэй байна.

"Засгийн газар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн болон холбогдох хүмүүст албан захидал хүргүүлсэн. Мөн АҮЭБ-ийн сайд  Г.Дамдинням тус улсад гэрээ хэлэлцээр хийж ажилласан. Одоо Казахстанд ажиллаж буй. Салбарын сайд шатахууны нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангах, үнийн өсөлтийг боломжит хэмжээнд барих зорилготой уулзалт, яриа хэлэлцээр хийж буй"-г Ерөнхий сайд Н.Учрал хэллээ. 

Монгол Улсын Засгийн газар шат шатны арга хэмжээг авч ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд салбар бүр богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Товч мэдээ

·      “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. "Ингэснээр Улсын бүртгэлийн байгууллагаас эд хөрөнгийн бүртгэл авахаар биечлэн үйлчлүүлдэг иргэдийн ачаалал 55 хувиар буурна, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 100 хувь цахимжуулах, хуулийн этгээдийн тамга, тэмдгийг цахимжуулах ажлын эхлэл болж байна" гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, цэвэрлэж байна1 цаг 26 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал1 цаг 31 минутын өмнө"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно1 цаг 34 минутын өмнөЭдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ1 цаг 40 минутын өмнөГазар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд ЖАЙКА-ийн төлөөлөгчидтэй уулзлаа1 цаг 46 минутын өмнөГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо3 цаг 37 минутын өмнөТөр ачаагаа иргэдэд ҮҮРҮҮЛНЭ, Б.Найдалаад НАЙДААД хэрэггүй3 цаг 43 минутын өмнөИхэнх голуудад цөн түрж, гол мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн байна3 цаг 52 минутын өмнөЛ.Энх-Амгалан: Багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулан авна3 цаг 57 минутын өмнөБ.Батцэцэг: Туулын хурдны замтай холбоотой албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллага шалгаж дуустал төслийг зогсооно4 цаг 2 минутын өмнөХятадад шатахууны үнэ буурчээ4 цаг 59 минутын өмнөДулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна6 цаг 27 минутын өмнөЭнэ зун төв, баруун бүсэд бороо ихтэй бол зүүн бүсэд хэт халж, гандуу байх төлөв гарчээ6 цаг 32 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа6 цаг 38 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна6 цаг 41 минутын өмнөКапитал банк болон Чингис хаан банканд байршуулж алдсан мөнгөнөөс 70.0 тэрбум төгрөгийг төлүүллээ6 цаг 47 минутын өмнөМонгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа7 цаг 31 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө7 цаг 37 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан7 цаг 46 минутын өмнөТатвар төлөгч 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олголоо4 сар 21. 19:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ4 сар 21. 18:59Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар папиллома вирусийн эсрэг вакцинд сурагчид 65.5 хувьтай хамрагдаад байна4 сар 21. 18:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа4 сар 21. 18:46“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана4 сар 21. 15:30Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ4 сар 21. 15:22Л.Оюун-Эрдэнийг эрүүгийн дөрвөн хэрэгт хэрэгт холбогдуулан шалгаж байна4 сар 21. 12:47Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно4 сар 21. 12:40Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 21. 12:38“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна4 сар 21. 10:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.