Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, явган хүний замын засвар, тохижилт, ногоон байгууламжийн арчилгаа, гадна орчны угаалга болон хаяг, хаягийн байгууламжийг стандартад нийцүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.

УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр “Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар есөн дүүрэгт хэрэгжиж буй хот тохижилт, нийтийн аж ахуйн ажлуудын хэрэгжилтэд хяналт тавих комисс дүүргүүдэд ажиллаж байна. Шалгалтын явцад ногоон байгууламжийн арчилгаатай холбоотой нийтлэг зөрчил илэрч байна. Эдгээр асуудлыг холбогдох албаныхантай газар дээр нь шуурхай шийдвэрлэж байна. Мөн явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байрлуулах зөрчлийг арилгуулж, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангахад анхаарч байна. Ногоон байгууламжид тамхины иш хаях, явган хүний зам дээр автомашин байрлуулах зэрэг зөрчил түгээмэл гарч байна. Иймд иргэн бүр ухамсартай байж, дүүргийнхээ бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.

Сонгинохайрхан дүүргийн менежер Д.Баярсайхан “Манай дүүргийн хувьд илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр долоон удаагийн захирамж, шийдвэр гарсан. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, явган хүний замын засвар, нөхөн сэргээлтийн ажлуудыг дүүргийн Дэд бүтцийн хөгжлийн албанд шилжүүлж, хэрэгжилтийг эхлүүлээд байна. Түүнчлэн гэр хороолол болон орон сууцны хорооллын дундах авто замын эвдрэл, гэмтлийг засварлах, нөхөөс хийх ажлыг баруун бүсийн зам арчлалтын компани хариуцан ажиллаж байна. Мөн дүүргийн 43 хорооны хэмжээнд нийтийн эзэмшлийн талбай дахь хүүхдийн тоглоомын талбай, хайс, хашлагийн засвар, шинэчлэлийн ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн гэр хорооллын шороон замыг засварлах, насжилт өндөртэй мод, бутыг шинэчлэх, шилжүүлэн суулгах, нөхөн сэргээх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа” гэлээ.
Facebook
Twitter
Youtube


“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Ихэнх голуудад цөн түрж, гол мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн байна
Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд ЖАЙКА-ийн төлөөлөгчидтэй уулзлаа
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж алдсан мөнгөнөөс 70.0 тэрбум төгрөгийг төлүүллээ.gif)

Сэтгэгдэл бичих