Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана


4-р сарын 22
17 цаг 17 минут

      Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийн нээлтэд оролцлоо.

Энэхүү өргөтгөлийн барилгын санхүүжилтийг анх 2018 онд улсын төсөвт суулгажээ.  

Ковид цар тахал, шүүхийн маргаан үүссэн зэрэг олон шалтгаанаас барилгын ажил хойшилсоор өдийг хүрчээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт эрх шилжүүлэх шийдвэр гарснаар шүүхийн маргаан эцэслэгдэж, нэмэлт 4.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Нийслэлийн төсвөөс шийдвэрлэж, “Эм ди констракшн” ХХК ашиглалтад хүлээлгэн өгчээ.

62 дугаар сургуулийн сурагчид гурван ээлжээр, зарим нь түрээсийн байранд хичээллэж байсан бол 640 хүүхдийн суудалтай энэ өргөтгөл ашиглалтад орсноор хоёр ээлжээр хичээллэж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “УИХ-ын гишүүнээр анх сонгогдсон тойрогтоо 10 жилийн дараа, Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар ирж байгаадаа баяртай байна. Тойргийнхоо тулгамдсан асуудал болох сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэх зорилгоор 23, 29 дүгээр хороог сургууль, цэцэрлэгтэй болгох, 62 дугаар сургуулийн барилгыг өргөтгөж хүүхдүүдийг гурван ээлжээс чөлөөлөх,  12 дугаар сургуулийн барилгыг шинэчлэн бариулах зорилго тавьж байсан. Хийж бүтээсэн ажлынхаа үр дүнг харах сайхан байна” гэлээ. 

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын өнөөдрийн хуралдааны боловсролын салбартай хамаарах шийдвэрүүдийг багш, ажилтнуудад танилцууллаа. 

Нэгдүгээрт, салбарын багш, ажилчдын албан тушаалын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоолоо. Ингэснээр багш, ажилчид цалингийн нэгдсэн сүлжээтэй болж, ирэх сарын 01-нээс 50 хувь нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулж авна. НДШ, ЭМД-ын санд үүссэн өр төлбөрөөс боловсролын байгууллагуудыг чөлөөллөө. Багш, ажилтнууд тэтгэвэр тогтоолгох, жирэмсний амралт авах,  хүүхэд асрах чөлөө хүсэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах, зээл тусламжид хамрагдах, виз мэдүүлэхэд эрсдэл үүсэхгүй боллоо.

Хоёрдугаарт, Засгийн газрын “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогын хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” стратегийг баталлаа. Энэ хүрээнд “Сайн” хөтөлбөр хэрэгжүүлж, сайн багшийг тасралтгүй хөгжүүлж, гэрт ойрхон сайн сургуулийг төлөвлөж, шударга, нээлттэй үнэлгээг нэвтрүүлнэ. Хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран дэлхийн боловсролыг технологиор дамжуулан авна. 

Боловсролын бодлого, санхүүжилтийг тогтвортой хангаж, багш нараа дэмжиж ажиллахаа Засгийн газрын тэргүүн илэрхийлээд багш нар ур чадвар, бүтээмжээ дээшлүүлэн хөгжүүлж, сургалтын чанарыг сайжруулах, сурагч бүрийн авьяасыг нээн хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллахыг хүслээ.

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа1 цаг 23 минутын өмнөН.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана1 цаг 27 минутын өмнө“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ1 цаг 32 минутын өмнөЗамын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж гурван сэжигтнийг баривчлаад байна1 цаг 35 минутын өмнөИргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоолоо1 цаг 38 минутын өмнөНийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, цэвэрлэж байна3 цаг 36 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал3 цаг 41 минутын өмнө"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно3 цаг 44 минутын өмнөЭдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ3 цаг 50 минутын өмнөГазар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд ЖАЙКА-ийн төлөөлөгчидтэй уулзлаа3 цаг 56 минутын өмнөГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо5 цаг 46 минутын өмнөТөр ачаагаа иргэдэд ҮҮРҮҮЛНЭ, Б.Найдалаад НАЙДААД хэрэггүй5 цаг 53 минутын өмнөИхэнх голуудад цөн түрж, гол мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн байна6 цаг 2 минутын өмнөЛ.Энх-Амгалан: Багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулан авна6 цаг 7 минутын өмнөБ.Батцэцэг: Туулын хурдны замтай холбоотой албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллага шалгаж дуустал төслийг зогсооно6 цаг 11 минутын өмнөХятадад шатахууны үнэ буурчээ7 цаг 8 минутын өмнөДулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна8 цаг 37 минутын өмнөЭнэ зун төв, баруун бүсэд бороо ихтэй бол зүүн бүсэд хэт халж, гандуу байх төлөв гарчээ8 цаг 41 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа8 цаг 47 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна8 цаг 50 минутын өмнөКапитал банк болон Чингис хаан банканд байршуулж алдсан мөнгөнөөс 70.0 тэрбум төгрөгийг төлүүллээ8 цаг 56 минутын өмнөМонгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа9 цаг 41 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө9 цаг 46 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 цаг 50 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан9 цаг 55 минутын өмнөТатвар төлөгч 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олголоо4 сар 21. 19:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ4 сар 21. 18:59Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар папиллома вирусийн эсрэг вакцинд сурагчид 65.5 хувьтай хамрагдаад байна4 сар 21. 18:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа4 сар 21. 18:46“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана4 сар 21. 15:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.