Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ


4-р сарын 23
8 цаг 35 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй  Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтын нээлтэд оролцлоо.

Манай улс энэ уулзалтад “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүлэн оролцож байна.

Оролцогч талууд энэ уулзалтаар:

  • Уур амьсгалын шилжилтийг дэмжих,
  • Байгаль, цаг уурын эрсдэлд дасан зохицох, эдийн засгийн уян хатан байдал,
  • Бүс нутгийн экосистем ба хүнсний аюулгүй байдал,
  • Байгалийн нөөцийн тогтвортой менежмент,
  • Агаарын бохирдол, хог хаягдлын менежмент,
  • Байгаль орчны зорилтуудыг хэрэгжүүлэх механизм,
  • Шударга, хүртээмжтэй шилжилт,
  • Байгаль орчин ба дижитал шилжилт, чадамж гэсэн тэргүүлэх найман сэдвийн хүрээнд ярилцана.

Тухайлбал усны нөөцийн хомсдол, мөстөл, мөсөн голын хайлалт, цөлжилт, агаарын бохирдол зэргийн эсрэг хамтын хариу арга хэмжээ авах бодлого, стратегиа тодорхойлж, нэгдсэн шийдэл гаргах юм.

Мөн төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ногоон санхүүжилт, ногоон технологи, тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжих талаар хэлэлцэнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын нээлтэд оролцон улсынхаа байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр, дээд түвшний уулзалтыг зохион байгуулж буй Ерөнхийлөгч К.Токаевт талархал илэрхийлж, энэ уулзалт уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг дэлхий нийтийг хамарсан сорилтыг хамтын хүчээр даван туулахад чухал хувь нэмэр оруулна гэдгийг хэллээ.

Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт дэлхийн хэмжээнд хангалтгүй байгаа энэ үед Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэн, газрын доройтлыг бууруулах, ойг нөхөн сэргээхийн төлөө идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэлээ.

Манай улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд энэ салбарынхны үнэлэмжийг дээшлүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, хөрөнгө оруулалт, хүнсний аюулгүй байдал зэрэг чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа.

Монгол Улс энэ уулзалтаас гарах санал, санаачилга, зөвлөмжийг ажил хэрэг болгохын төлөө бүх талаар хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Ерөнхийлөгч мөн ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд идэвхтэй оролцохыг улс орнуудад уриаллаа.

Мөн 10 дугаар сард зохион байгуулах Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад төлөөлөгчдөө оролцуулахыг урилаа.

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2023 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар хуралдаанд оролцохдоо, 2026 онд эх орондоо Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалт зохион байгуулахаар төлөвлөснөө зарласан юм.

Энэ удаа Казахстан, Монгол, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Азербайжан, Армени, Гүрж, Орос, Хятад, Итали, Герман, Япон зэрэг улсын төр, засгийн тэргүүн, өндөр албан тушаалтан, НҮБ, олон улсын байгууллага, банк, санхүү, түүний дотор Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк, холбогдох салбаруудын эрдэмтэн судлаач, иргэний нийгэм, бизнес, хэвлэл мэдээлэл гээд 1,500 орчим төлөөлөл хүрэлцэн иржээ.

Уулзалтад оролцогч талууд Хамтарсан мэдэгдэл, тунхаглал, хэлэлцээр, санаачилга, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр зэрэг хамтын ажиллагааны 50 гаруй баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна1 цаг 34 минутын өмнөАН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ1 цаг 36 минутын өмнөУран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо өргөн барилаа1 цаг 39 минутын өмнөАж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа1 цаг 44 минутын өмнөКазахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно1 цаг 46 минутын өмнөМонгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ1 цаг 51 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 55 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан1 цаг 58 минутын өмнөЗөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа4 сар 22. 17:21Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана4 сар 22. 17:17“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ4 сар 22. 17:12Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж гурван сэжигтнийг баривчлаад байна4 сар 22. 17:09Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоолоо4 сар 22. 17:06Нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, цэвэрлэж байна4 сар 22. 15:08УИХ-ын дарга С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал4 сар 22. 15:03"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно4 сар 22. 15:00Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ4 сар 22. 14:54Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд ЖАЙКА-ийн төлөөлөгчидтэй уулзлаа4 сар 22. 14:48ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо4 сар 22. 12:58Төр ачаагаа иргэдэд ҮҮРҮҮЛНЭ, Б.Найдалаад НАЙДААД хэрэггүй4 сар 22. 12:52Ихэнх голуудад цөн түрж, гол мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн байна4 сар 22. 12:42Л.Энх-Амгалан: Багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулан авна4 сар 22. 12:37Б.Батцэцэг: Туулын хурдны замтай холбоотой албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллага шалгаж дуустал төслийг зогсооно4 сар 22. 12:33Хятадад шатахууны үнэ буурчээ4 сар 22. 11:36Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна4 сар 22. 10:07Энэ зун төв, баруун бүсэд бороо ихтэй бол зүүн бүсэд хэт халж, гандуу байх төлөв гарчээ4 сар 22. 10:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа4 сар 22. 9:57“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна4 сар 22. 9:54Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж алдсан мөнгөнөөс 70.0 тэрбум төгрөгийг төлүүллээ4 сар 22. 9:48Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа4 сар 22. 9:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.