Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо.
Казахстаны хиймэл оюун ухааны салбарын анхны төрөлжсөн энэ төв шинжлэх ухаан, боловсрол, стартапын экосистем, төрийн удирдлагын салбарт хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлж, цахим салбарт өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой.


Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болж, хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн, үйлчилгээний экспортыг 5 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн байна.
Энэ хүрээнд хүүхдүүдийг 12 наснаас нь бэлтгэдэг шаталсан сургалтын тогтолцоо нэвтрүүлж, залууст хиймэл оюун ухааны чиглэлээр ажил олох, хөрөнгө оруулагчидтай холбох хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Мөн Их өгөгдөл /Big Data/ боловсруулах, үүнийг хиймэл оюун ухааны дэмжлэгтэйгээр хот төлөвлөлт, эрүүл мэнд, халамжийн үйлчилгээг оновчтой, түргэн шуурхай хүргэх аргачлал боловсруулж, төрийн үйлчилгээний автоматжуулалтыг хөгжүүлж байна.
Казахстан Улс мэдлэг, инновац, хиймэл оюун ухаанд суурилсан хөгжлийг эрчимтэй дэмжиж, 2026 оныг “Цахимжилт, хиймэл оюун ухааны жил” болгон зарлажээ.



Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө
Б.Батцэцэг: Туулын хурдны замтай холбоотой албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллага шалгаж дуустал төслийг зогсооно
УИХ-ын дарга С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Л.Энх-Амгалан: Багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулан авна
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ.gif)

Сэтгэгдэл бичих