Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа


4-р сарын 23
8 цаг 43 минут

     Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Казахстан-Монголын бизнес форум” Астана хотноо боллоо.

Энэ удаагийн форум “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хүнсний үйлдвэрлэл, ноос, ноолуур, арьс, шир, барилга, тээвэр, логистик, санхүү зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Казахстаны ижил төстэй аж ахуйн нэгжүүдтэй холбох, шинэ зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх зорилготой байлаа.

Казахстаны Үндэсний танхим “Атамекен”, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан форумд хоёр орны төр, хувийн хэвшлийн 250 гаруй төлөөлөл оролцлоо.

Талууд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, харилцан ашигтай хамтрах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн орчны уялдаа холбоог бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж байлаа.

Ялангуяа Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбоо хооронд байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн барааны гаалийн татварыг тэглэх, хөнгөлөх болсон нь худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд 500 сая ам.долларт хүргэх зорилтоо биелүүлэх, Төв Азийн бүс нутаг болон гуравдагч зах зээлд нэвтрэх боломж гэдэгт санал нэгдлээ.

Хоёр улсын аж ахуйн нэгжүүд цаашид хамтрах ажиллах чиглэл, хөрөнгө оруулалтын боломж, төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо.

Бизнес форумын дүнд манай аж ахуйн нэгжүүд Казахстаны талтай эхний шатанд 20 гаруй сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл хийлээ.

Тухайлбал:

  • Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон “QazTrade” Худалдааны бодлого хөгжүүлэх төв,
  • “QazTrade” Худалдааны бодлого хөгжүүлэх төв болон “Mon-Kaz Trade & Investment Hub”,
  • “Mon-Kaz Trade & Investment Hub” болон Казахстаны Экспорт, зээлийн агентлаг,
  • Монголын Аялал жуулчлалын холбоо болон Алматы мужийн Аялал жуулчлалын газар,
  • Казахстаны Үндэсний бизнес эрхлэгчдийн “Атамекен” танхимын Тэргүүлэгчдийн дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл болон Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөл,
  • Атыраугийн вагон үйлдвэрлэлийн үйлдвэр болон “MONGOLIAN ORE BAL” компани хооронд вагон нийлүүлэх,
  • “MONGOLIAN ORE BAL” болон “ALTAY AGRO TRADING” компани хооронд вагон худалдан авах,
  • Казахстаны Залуучуудын конгресс болон Монголын Залуучуудын холбоо,
  • Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо болон “Kham-Ts Group” компани,
  • “CHBG Construction” болон “ALKARALBIO” компани,
  • “MONGOLSAT NETWORKS LLC” болон “Аскар Синема” компани,
  • “Tuginat” болон “SymbatLab” компани,
  • “Tuginat” болон “AB Smart Logistic” компани,
  • “Tuginat” болон “SS-AGRO” компани,
  • “MUNKH AMIN ORCHIL” болон “KAZECOAGRO” компани,
  • “ЖИ ӨҮ ФИНСАЙТ ХОЛДИНГ” болон “GO FINSIGHT AGRO HOLDING” компани,
  • “NUKHTTOUR, “GUMIN GREEN TECH SPC LIMITED” болон “RailSolution” компани,
  • “Файн Вүүл Кашмер” болон “Биржан” компани хооронд ноос боловсруулах гэрээ, хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурлаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна1 цаг 33 минутын өмнөАН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ1 цаг 35 минутын өмнөУран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо өргөн барилаа1 цаг 38 минутын өмнөАж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа1 цаг 43 минутын өмнөКазахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно1 цаг 45 минутын өмнөМонгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ1 цаг 50 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан1 цаг 57 минутын өмнөЗөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа4 сар 22. 17:21Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана4 сар 22. 17:17“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ4 сар 22. 17:12Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж гурван сэжигтнийг баривчлаад байна4 сар 22. 17:09Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоолоо4 сар 22. 17:06Нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, цэвэрлэж байна4 сар 22. 15:08УИХ-ын дарга С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал4 сар 22. 15:03"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно4 сар 22. 15:00Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ4 сар 22. 14:54Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд ЖАЙКА-ийн төлөөлөгчидтэй уулзлаа4 сар 22. 14:48ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо4 сар 22. 12:58Төр ачаагаа иргэдэд ҮҮРҮҮЛНЭ, Б.Найдалаад НАЙДААД хэрэггүй4 сар 22. 12:52Ихэнх голуудад цөн түрж, гол мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн байна4 сар 22. 12:42Л.Энх-Амгалан: Багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулан авна4 сар 22. 12:37Б.Батцэцэг: Туулын хурдны замтай холбоотой албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллага шалгаж дуустал төслийг зогсооно4 сар 22. 12:33Хятадад шатахууны үнэ буурчээ4 сар 22. 11:36Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна4 сар 22. 10:07Энэ зун төв, баруун бүсэд бороо ихтэй бол зүүн бүсэд хэт халж, гандуу байх төлөв гарчээ4 сар 22. 10:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа4 сар 22. 9:57“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна4 сар 22. 9:54Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж алдсан мөнгөнөөс 70.0 тэрбум төгрөгийг төлүүллээ4 сар 22. 9:48Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа4 сар 22. 9:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.