Уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо өргөн барилаа


4-р сарын 23
8 цаг 48 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Астана хотын К.Куанышбаевын нэрэмжит Казах үндэсний хөгжимт драмын театрын тайзнаа анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо сонирхууллаа.  

Тоглолтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Казахстан Улсын Соёл, мэдээллийн сайд Аида Балаева нар нээлээ.

Сайд нар соёл, хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, соёлын солилцоогоор дамжуулан өв соёл, түүх, уламжлалаа судлан шинжлэх, хадгалан хамгаалах, сурталчлан таниулах, бие биеэ дэмжих чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэлээ.

Уран бүтээлчид ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн морин хуур, хөөмий зэрэг монгол ардын урлагийн төрөл бүрийн шилдэг бүтээлээс толилууллаа.

Тухайлбал Эзэн Богд Чингис хааны тухай, уртын болон богино дуу, монгол түмний түүх, угсаатан ястны бүжиг наадам, ард олны баяр цэнгэлийг илэрхийлсэн бүтээлүүдийг толилуулсан бол дуучин И.Мишээл казахын алдарт “Эхийн тухай дуу” -г өргөн барилаа.

Тоглолтын үеэр монгол орны соёл, аж ахуй, нүүдэлчин амьдралын онцлогийг харуулсан “Монголын сайхан орон” гэрэл зургийн болон морин хуурын үзэсгэлэн, “Чингис хаан”, “Зүчи хаан”, “Сүбээдэй жанжин” зэрэг монгол хаадын хөрөг бүхий “Их хаад” уран зургийн үзэсгэлэнг толиллууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна1 цаг 32 минутын өмнөАН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ1 цаг 35 минутын өмнөУран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо өргөн барилаа1 цаг 38 минутын өмнөАж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа1 цаг 43 минутын өмнөКазахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно1 цаг 45 минутын өмнөМонгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ1 цаг 50 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан1 цаг 57 минутын өмнөЗөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа4 сар 22. 17:21Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана4 сар 22. 17:17“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ4 сар 22. 17:12Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж гурван сэжигтнийг баривчлаад байна4 сар 22. 17:09Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоолоо4 сар 22. 17:06Нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, цэвэрлэж байна4 сар 22. 15:08УИХ-ын дарга С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал4 сар 22. 15:03"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно4 сар 22. 15:00Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ4 сар 22. 14:54Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд ЖАЙКА-ийн төлөөлөгчидтэй уулзлаа4 сар 22. 14:48ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо4 сар 22. 12:58Төр ачаагаа иргэдэд ҮҮРҮҮЛНЭ, Б.Найдалаад НАЙДААД хэрэггүй4 сар 22. 12:52Ихэнх голуудад цөн түрж, гол мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн байна4 сар 22. 12:42Л.Энх-Амгалан: Багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулан авна4 сар 22. 12:37Б.Батцэцэг: Туулын хурдны замтай холбоотой албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллага шалгаж дуустал төслийг зогсооно4 сар 22. 12:33Хятадад шатахууны үнэ буурчээ4 сар 22. 11:36Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна4 сар 22. 10:07Энэ зун төв, баруун бүсэд бороо ихтэй бол зүүн бүсэд хэт халж, гандуу байх төлөв гарчээ4 сар 22. 10:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа4 сар 22. 9:57“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна4 сар 22. 9:54Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж алдсан мөнгөнөөс 70.0 тэрбум төгрөгийг төлүүллээ4 сар 22. 9:48Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа4 сар 22. 9:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.