Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан Улсын Астана хотноо Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзав.
Төрийн тэргүүн нар уламжлалт найрсаг харилцаа улс төрийн салбарт идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ялангуяа “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр”-ийн хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай эцсийн бүтээгдэхүүнийг Армени Улсын зах зээлд нийлүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий дахинд болон бүс нутагт тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах зорилгоор 2021 оноос хойш хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар танилцуулж, Армени Улстай хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ.

Уулзалтаар НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх Монгол, Арменийн хамтын ажиллагааны талаар ярилцаж, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцов.
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө
Б.Батцэцэг: Туулын хурдны замтай холбоотой албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллага шалгаж дуустал төслийг зогсооно
УИХ-ын дарга С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Л.Энх-Амгалан: Багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулан авна
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ирцийн мэдээ
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа.gif)

Сэтгэгдэл бичих