“Дэлхийн ном, зохиогчийн эрхийн өдөр”-ийг тохиолдуулан Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Парламентын номын сан МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнтэй хамтран зохиогч-уншигчдын уулзалтыг өнөөдөр (2026.04.23) зохион байгуулав. Уулзалтыг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Гэсэр нээж, МУИС-ийн сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Заяабаатар “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр лекц уншлаа.
Тэрбээр монгол судлалын нэгдсэн бодлого, түүний хэрэгжилт, монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сургалт, судалгааны дотоод, гадаадын байгууллага, төвүүдийн хамтын ажиллагаа болон тус хүрээлэнгээс монгол судлалыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, төсөл, арга хэмжээг танилцуулав.
Доктор, профессор Д.Заяабаатар “Монгол судлалын хүрээлэн нь дэлхийн монгол судлалыг хөхиүлэн дэмжиж, монгол судлалын судлаач нарыг бэлтгэх, чадавхыг сайжруулах, монгол судлалын шилдэг бүтээл ном хэвлэлийг түгээх зорилготой судалгаа шинжилгээний байгууллага” гэдгийг онцлон дурдаад тус хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн “Монгол сурвалж бичгийн өв”, “Монгол эрдэмтдийн туурвисан зурхайн ном зүйн бүртгэл”, “Дэлхийн түүх мэндэлсэн нь”, “Марко пологийн аялал”, “Энх-Амгалан хааны захидлууд”, “Чингис хаан, түүний үр сад”, “МУИС-ийн профессорын эрдмийн өв цуврал” гэх зэрэг 33 нэрийн 53 ширхэг ном, бүтээлийг Парламентын номын санд бэлэглэлээ.
Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газар болон Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн албан хаагчид, МУИС, СУИС-ийн багш, судлаач, оюутан, 50 орчим уншигч оролцсон бөгөөд зочин илтгэгчээс монгол судлалын талаар сонирхсон асуултаа асууж, санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө
Б.Батцэцэг: Туулын хурдны замтай холбоотой албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллага шалгаж дуустал төслийг зогсооно
УИХ-ын дарга С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Л.Энх-Амгалан: Багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулан авна
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ирцийн мэдээ
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа.gif)

Сэтгэгдэл бичих