Тэр үдэш Г.Занданшатарын анхааруулсан мессэж ба Н.Учралын “гал” дуудсан video call


4-р сарын 23
18 цаг 51 минут

      Америк, Хятадын улстөрчид гар барин уулзахдаа “Америкт Самуэль Хантингтон байна. Хятадад Ван Хунинь байна” гэж цэц булаалддаг гэдэг. Америк, Хятадын хөгжлийн стратегийг тодорхойлолцсон хүмүүсээ нэг нэгэндээ ийнхүү гайхуулдаг хэрэг. Харин Монголын хөгжлийн стратегийг хэн тодорхойлдог вэ. Эрх баригч МАН, сөрөг хүчин АН болон парламентад суудалтай бусад намд тийм “толгой” бий юү. Хаврын улс төрийн хийрхэлтэй, өдөр бүр сошиал сюрпризтэй, эрх мэдлээ алдсан Л.Оюун-Эрдэнийн камерийн улс төртэй, Х.Нямбаатарын эсрэг “Save Tuul” хашгираантай энэ өдрүүдэд Ерөнхий сайд Н.Учралын “Би хэр потенциальтай улстөрч вэ” гэдгээ харуулах ПР үргэлжилж байна. Харин “Тоо худлаа хэлдэггүй” хэмээн эдийн засгийн өсөлтийг 6.8 хувьд хүргэж, экспортыг 15.7 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлж, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар ажиллахдаа монголчуудын оюун санааг “Эв нэгдэл” гэдэг үгээр удирдаж байсан Г.Занданшатартай 287 хоногийг эргэн санагалзах иргэд олон байна. Яагаад тэр вэ! Г.Занданшатарын эв нэгдэлтэй, Цэгцрэх хөдөлгөөнтэй 287 хоног Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын “У.Хүрэлсүх дарангуйлал тогтоох гэж байна” гэх турхиралтаар солигдож, ордон ч, олон нийт ч хөл, толгой нь мэдэгдэхгүй хэрүүл талцлын “Хар нүх”-ээ өөд өөдөөсөө ухалцаж эхэллээ. Яг л Л.Оюун-Эрдэнэ таван жил Ерөнхий сайдаар ажиллаж байсан үеийнх шиг хагарал талцал, уур бухимдал эргэн сэдэрч байна.  

Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөс хойш яг нэг сар болох гэж байна. Түүний өргөдлийг МАН-ын Удирдах зөвлөл, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийн өмнөх орой тэрбээр “Дэлхийн 90 гаруй улс түлш, шатахууны хямралд орсноо хүлээн зөвшөөрч, хариу арга хэмжээ авахын төлөө өдөр, шөнөгүй ажиллаж байна. Гэтэл манайд улстөржилт хэтэрлээ. Өнөөдрийн улстөржилтийн үнийг бид нэг ширхэг талх, нэг литр бензин 10 мянган төгрөг хүрэхийн цагт бүх ард түмнээрээ төлөх болно. Эрх ашгаа зөв эрэмбэлж, улс орноо бодож, улс төрөө хийж сурцгаамаар байна” гэж цахим хуудсаараа дамжуулан анхааруулсан. Тэр үдэш бичсэн энэ үгээ Г.Занданшатар олон нийт хийгээд дараагийн Ерөнхий сайд, түүний бүрдүүлэх кабинетийнханд зориулсан болов уу. Учир нь тэрбээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хувь улстөрчийн шийдвэрээ хэдхэн цагийн дотор гаргачихсан байсан. Энэ бол улс төрийн нөхцөл байдлаас үүдэж Г.Занданшатарын гаргасан стратегийн шийдвэр байв. Харин Монголын улс төрд “Цэгцрэх хөдөлгөөн” идеологийг дэвшүүлж, Ерөнхий сайдаар ажилласан 287 хоногийн туршид “Тоо худлаа хэлдэггүй” гэх гуравхан үгтэй слоган үгэн дор цэгцрэх хөдөлгөөнөө хэрэгжүүлж байсан шатарчин-улстөрч ийнхүү хаврын халуун улс төр эхлэхтэй зэрэгцэн стоп кран татсан нь таавар мэт… Харин Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөхийнхөө өмнөх үдэш сошиалд бичсэн дээрх үг яг одоо Ерөнхий сайд Н.Учралын орой руу орж байна. Үнэхээр Г.Занданшатар 2026 оны гуравдугаар сарын 26-ны үдэш анхааруулж бичсэнчлэн монголчууд Х.Баттулгатай, Л.Оюун-Эрдэнэтэй, Х.Нямбаатартай, энэ их хэрүүл талцалтай улс төрийн төлбөрийг нэг литр бензин 10 мянган төгрөг хүрэхийн цагт ард түмнээрээ төлөх болбол яана, Ерөнхий сайд Н.Учрал аа! Зүсэм талхны төлөөх ард түмний уур хилэн юун Ерөнхий сайд Н.Учрал, юун Засгийн газар, юун МАН-тай манатай л болно шүү дээ. Тиймээс Н.Учрал танхимынхаа сайдыг Казахстанд хоёр, гуравхан хонохын хооронд video call хийх биш, Ерөнхий сайд асан Г.Занданшатарын тэр үдэш анхааруулсан үгс, “Рио Тинто”-ийнхонд “Хариулт чинь таалагдахгүй байна” гэж яагаад хэлэв, бас түүний дараа буюу Ерөнхий сайдаас чөлөөлөгдөхийнхөө өмнөх өдөр “Оюутолгой” ХХК ус бохирдуулсны төлбөрөө төлөхгүй бол ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөхөөс өөр аргагүй” гэж тус компанийн удирдлагуудад хэлснийг ухрааж үзээрэй. Угтаа Ерөнхий сайд Н.Учрал Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням руу video call хийхээс илүү Г.Занданшатартай “Хамт шатар нүүе” гэж байгаад өрсөлдөгчдийнхөө эсрэг ямар хүүгээр нүүх вэ, эрчим хүч, түлш, шатахууны зах зээлд ОХУ-ын талтай ямар уран нүүдэл хийвэл болох вэ гээд асуучихсан бол гоё ПР болох байлаа. Г.Дамдинням бол Г.Занданшатарын танхимд ажиллаж байсан сайд. Харин Г.Занданшатар “Цэгцрэх хөдөлгөөн”-ий автор, тоон баримт, судалгаан дээр ажилладаг стратегич шүү дээ. “С.Баярыг улс төрийн стратегиар, Г.Занданшатарыг тоонд суурилсан дүн шинжилгээ бүхий стратегиар яг одоо Монголын улс төрд толгой цохих улстөрч” гэж улс төрийн хүрээнд ярьдаг. У.Хүрэлсүх, Н.Учрал нарын зүгээс хаврын чуулганы нээлт дээр онцолж дурдсан тоо нь “Эдийн засгийн өсөлтийг 6.8 хувь хүргэлээ” байв. Тэрхүү 6.8 хувийн эдийн засгийн өсөлт бол Г.Занданшатар Ерөнхий сайдаар ажилласан 287 хоногийн ажлын нэг үр дүн.

“Хулгайтай би эвлэрэхгүй, ухрах, тохирох бодол алга” гэж сошиал пост биччихээд маргааш нь Ерөнхий сайдаас чөлөөлөгдсөн Г.Занданшатар 2026 оны гуравдугаар сарын 21-нд өгсөн мэдээллийг эргэн саная. Тэрбээр “Дизель гаргаж авахад хамгийн тохиромжтой брент тосны үнэ 112 ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Бүх төрлийн маркийн газрын тосны үнэ жигд өсөж байна. Энэ нь дэлхийн зах зээлийн үнийг өсгөж байна. Шатахуун, газрын тос үйлдвэрлэдэггүй манай улсад хүндээр тусах нь ойлгомжтой. Тиймээс газрын тосны үнийн савлагаанд эрсдэлийг зохицуулах үүрэгтэй яаралтай арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байна. Бид ОХУ-тай яриа тохиролцоо хийсний үр дүнд хямдралтай үнээр шатахуун авч байна. Дэлхий дахинд нефть бүтээгдэхүүний үнэ 40 хувь өсчихөөд байхад ОХУ-ын Засгийн газартай тохиролцсоны үр дүнд бид харьцангуй хямд үнээр энэ улиралдаа газрын тосны бүтээгдэхүүнээр хангаж, нөхцөл байдлыг тогтворжуулж байна. Үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газар зүгээр суусангүй. Шатахууны импортын татварыг хөнгөлөх, чөлөөлөх хуулийн төслийг УИХ-аар нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барилаа. Энэ бол ард иргэдийн нуруун дээр ирж байгаа шатахууны үнийн өсөлтийн дарамтыг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээ юм. Бид бүх сав, шатахуун, дизель түлшээ нөөцлөөд вагондоо хүртэл нөөцөлчихсөн. Боломжит дээд хэмжээнд шатахуунаа нөөцөлсөн. Богино хугацаанд шатахууныхаа нөөц сав хэмжээг нэмэгдүүлэх, дунд хугацааны 150 мянган тонн шатахуун нөөцлөх сав барих, урт хугацаанд буюу 2027 он гэхэд газрын тосны үйлдвэрээ бүрэн ашиглалтад оруулахад бүх хүч чадлаа зориулан ажиллаж байна” гэсэн юм. Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын танхимд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар улиран ажиллаж байгаа Г.Дамдиннямд өгсөн үүрэг даалгавраа ч энд тодорхой дурдсан. Тодруулбал, Г.Занданшатар “Ойрхи дорнодын бүс нутагт үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны олборлолт, тээвэрлэлт буурч эхэлсэнтэй холбоотойгоор болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Гурван цагалбарт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бэлэн байдлын төлөвлөгөө гаргаж ажиллахыг Г.Дамдинням сайдад үүрэг болгосон. Worst-Case scenario буюу үнэ 40-өөс дээш хувиар болон 10, 20 хувиар өсвөл холбогдох тооцоо судалгаа, төсөв болон иргэдэд учруулах инфляцийн дарамтыг тооцож ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайдад үүрэг өгч ажиллаж байна” гэж мэдэгдэж байсан юм. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Улаанталбайд авахуулсан зургаа “Нэг жил хүрэхгүй хугацаанд зургаа дахиа ирэв. Ажил гэсээр гадуур алхаж амжилгүй буцдаг байв. Энэ удаад жаахан цаг гарлаа” гэсэн тайлбартайгаар постолсны цаана Г.Занданшатарын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх гээд Москва руу нисэж, ОХУ-ын талтай хэлэлцээрийн ширээний ард суудаг байсантай нь холбоотой болов уу. Тиймээс шатахууны үнийн өсөлт дээр сэтгэлээ чилээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаар Казахстаныг зорьсон Г.Дамдинням руу video call хийж байхаар Г.Занданшатартай шатар нүүх зуураа зөвлөгөө авбал дээр биш үү, Ерөнхий сайд аа. “Х.Нямбаатарын охины тансаг идэштэй нохой” гэх улс төрийн ээлжит драма сошиалд эрчээ авч байх зуур Ерөнхий сайд Н.Учрал Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай video call хийсэн нь “Нямбаатарыг шалгах” гэсэн үгтэй скриин шот болоод сошиалд түгж байх юм.  Туулын хурдны зам барих төсөлтэй холбоотойгоор хотынхныг хуулийнхан онилчихоод буй энэ цагт Н.Учралын чат ийм зурвастай ил болно гэдэг улс төрийн улаан түймэр дэгдэхийн дохио. Н.Учрал, Г.Дамдинням нар video call хийхтэй зэрэгцэн Х.Нямбаатар Туулын хурдны зам барих төслийг зогсоох шийдвэр гаргасных нь хариуд уу, нийслэлийн МАН-ын хороог хуралдууллаа. Ирэх долоо хоногт эрх баригчдын дунд “Н.Учралыг огцруулъя” гэдэг улс төр өрнөж эхэлбэл нэг их гайхахааргүй мэдэгдлийг Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр (2026.04.22) хийсэн нь Туулын хурдны зам төслийг зогсоох тухай юм. Хэрүүлч Х.Нямбаатар нь “Намайг алаад энэ төслийг зогсоогоорой” гээд хэлчихсэн шүү дээ.

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар ASEAN E-Sports Chess Cup олон улсын тэмцээнд хүндэт зочноор оролцож байна6 сар 13. 14:29Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ6 сар 13. 13:22Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ6 сар 13. 13:18У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм6 сар 13. 13:14Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг Юнеско-ийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ6 сар 13. 13:07БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 13. 13:02УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо6 сар 12. 17:50"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна6 сар 12. 17:47“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 12. 17:41Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ6 сар 12. 17:37Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ6 сар 12. 17:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа6 сар 12. 17:30Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно6 сар 12. 17:23Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ6 сар 12. 17:15Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав6 сар 12. 17:11Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ6 сар 12. 17:03Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана6 сар 12. 13:36Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа6 сар 12. 13:31Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа6 сар 12. 13:19Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв6 сар 12. 11:59Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа6 сар 12. 11:52Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа6 сар 12. 11:14Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 12. 9:59Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр-Зургаадугаар сарын 126 сар 12. 9:54Бизнесийн эрх чөлөөний тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив6 сар 12. 9:47Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно6 сар 12. 9:02Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ6 сар 12. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 12. 8:54Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 18:17“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана6 сар 11. 18:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.