Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ УИХ-д сууж байна гэдэг хүн амины давтан хэрэгтэн Ц.Амгаланбаатар Төрийн ордонд алхаж явна гэсэн үг


4-р сарын 24
13 цаг 11 минут

     Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр (2026.04.24) клаб хауст “Ерөнхийлөгч хаанчилдаг уу” сэдвээр иргэдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Л.Оюун-Эрдэнэ намайг 12 жил ярьж байгаа. Гэхдээ тэр өөрөө эхлээд УИХ-аас явах хэрэгтэй. УИХ-ын гишүүн мэдэгдэл хийгээд шалгуулах, огцрох боломж үргэлж нээлттэй. Парламентын засаглалыг хамгаалах нэрийдлээр хэргээ угааж байгаа юм. Түүнийг би “Баастсан нүүрээ угаах гэж ядаж яваа” л гэж харж байна. Өмнө нь наадахь чинь “Шүүх болохгүй байна” гэдэг байсан. Гэмт хэрэг үйлдэж, хулгай хийж байгаагаа мэдэж байгаа хүний үг. Ерөнхий сайдын суудлаас буугаад ардчилал ямар хэрэгтэйг ойлгосон юм шиг байгаа юм. Монголын шинэ үеийнхэн Л.Оюун-Эрдэнийг авлигач, хулгайч гэж таниад албан тушаалаас нь нохой мэт хөөж буулгасан. Тэгэхээр одоо Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүний ажлаа сайн дураараа өгсөн нь дээр. Монголын парламентын өргөөнд хутга ханцуйлж явдаг этгээд тэнд суух ёс суртахууны эрх байхгүй. УИХ-ын чуулганы танхимд тийм түүхтэй хүн “юм” улиглах тусам иргэдийн төрд итгэх итгэл алдарна. Монголын төрийг олон улс харж байгаа. Орлогоо нотолж чадаагүй тэр этгээд улс орныг бүхэлд нь муухай харагдуулж байна. Л.Оюун-Эрдэнэ эрх мэдэлд шунаж, ардчиллыг өөрийн гараар бусинуулсан. Ардчиллын баян бүрдийг юу болгов. “Авлига, хулгайд нэвт идэгдсэн, албан тушаалтан дураараа дарангуйлдаг орон” гэсэн ангилалд орууллаа. Авлигын индекс 70 руу бууж байснаа хэд болж доройтов. Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн үзүүлэлтээр Монгол Улс түүний засагласан таван жилд 60 байраар ухарсан. Үнэнийг хэлж, бичсэн хэвлэлийнхэн, тэмцэх гэсэн иргэдийг тагнуул, цагдаа, мөрдөн, шоронгийн хаалганаас салгахгүй тамласан. Л.Оюун-Эрдэнэ УИХ-д байна гэдэг 16 телевизээр мөнгөөр зодож яриулдаг, хүн амины давтан хэрэгтэн Ц.Амгаланбаатар гэдэг нөхөр л Төрийн ордонд алхаж явна гэсэн үг. Би тэгж харж байгаа. Л.Оюун-Эрдэнийг та нар Ц.Амгаланбаатар ярьж байна, явж байна гэж харах хэрэгтэй. “Ноль” Эрдэнэ УИХ-ыг гэмт хэрэгтний хоргодох байр болгочихоод байна. Тэр Монголын төрийг хулгай, худлаар бузарлаад зогсоогүй. Ахтайгаа нийлж ард түмний тунгалаг оюун санааг маш гүн хордуулсан. Иргэдийн тархийг угаах, хов живийг үржүүлэх, хагалан бутаргах гэмт үйлдэл нь одоо ч үргэлжилж байна. Оюун санаа нь өвчилсөн зон олон иймэрхүү муухай юманд донтсоор байгаад үндэсний дархлаа нь алдагддаг. Ийм зүйл хийсэн этгээд” гэлээ.

Ж.Энх



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа33 минут 9 секундын өмнөР.Батболдыг ИЗНН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргажээ35 минут 53 секундын өмнөХан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна44 минут 47 секундын өмнөЦ.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ УИХ-д сууж байна гэдэг хүн амины давтан хэрэгтэн Ц.Амгаланбаатар Төрийн ордонд алхаж явна гэсэн үг1 цаг 41 минутын өмнөКазахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?1 цаг 59 минутын өмнөАж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна2 цаг 30 минутын өмнөГ.Дамдинням: Дизель түлшийг ОХУ-ын дотоодын үнэд суурилсан үнээр авах түр тохиролцоог 2026 он дуустал хийсэн2 цаг 36 минутын өмнөЧингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ3 цаг 46 минутын өмнөУлсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна5 цаг 5 минутын өмнөТөрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо5 цаг 39 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 цаг 50 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ ээ, “Бодь интернэшнл”-ийн Д.Баясгалантай дайн зарласан чинь үнэн юм бол Н.Номтойбаярын бланкан дээр гарын үсгээ зурчих5 цаг 59 минутын өмнөТэр үдэш Г.Занданшатарын анхааруулсан мессэж ба Н.Учралын “гал” дуудсан video call4 сар 23. 18:51Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай байна4 сар 23. 16:36Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ4 сар 23. 16:34Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ4 сар 23. 16:31Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах хуваарь4 сар 23. 16:27УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаануудыг удирдав4 сар 23. 16:22Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна4 сар 23. 16:19"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад ес хоног үлдлээ4 сар 23. 16:17Түлш, шатахууны үнэ өсөхгүй4 сар 23. 16:07“Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов4 сар 23. 13:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө4 сар 23. 13:45Хан-Уул дүүрэг тохижилт, засвар шинэчлэлийн ажлын хүрээнд 151 арга хэмжээ хэрэгжүүлнэ4 сар 23. 12:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа4 сар 23. 12:48Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа4 сар 23. 12:07Н.Туяа: Хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлбөл иргэдэд том дэмжлэг болохоос гадна худалдааны эргэлт нэмэгдэж ажил эрхлэлт, бизнест эергээр нөлөөлнө4 сар 23. 12:01УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 23. 11:56“Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна4 сар 23. 8:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.