Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан


4-р сарын 27
8 цаг 36 минут

     Сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 

Дөрөвдүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун өмнөд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас, нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 4-9 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 20-26 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 7-9 хэм дулаан байна. 

      Дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

28-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд нутгийн зарим газраар, 30-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар дулаан байх боловч 29-нд нутгийн баруун хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүсэж, шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 3-2 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдааныг хойшлуулжээ16 минут 41 секундын өмнөСэрэмжлүүлэг21 минут 50 секундын өмнө“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ29 минут 35 секундын өмнөХ.Нямбаатар: Тойруулж “буудаж” байхаар намайг шалга41 минут 14 секундын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана50 минут 58 секундын өмнө“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна1 цаг 24 минутын өмнөН.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно1 цаг 33 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.27-05.011 цаг 38 минутын өмнөТ.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ1 цаг 49 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан1 цаг 59 минутын өмнөТ.Даваадалай: “Цаст констракшн” ХХК-ийн суурь цутгасан талбайг нийтийн эзэмшил болгохоор хэлэлцэнэ4 сар 25. 12:02Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө4 сар 25. 8:45Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ4 сар 24. 16:26Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ4 сар 24. 16:22Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа4 сар 24. 16:14БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа4 сар 24. 14:19Р.Батболдыг ИЗНН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргажээ4 сар 24. 14:16Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна4 сар 24. 14:07Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ УИХ-д сууж байна гэдэг хүн амины давтан хэрэгтэн Ц.Амгаланбаатар Төрийн ордонд алхаж явна гэсэн үг4 сар 24. 13:11Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?4 сар 24. 12:53Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна4 сар 24. 12:23Г.Дамдинням: Дизель түлшийг ОХУ-ын дотоодын үнэд суурилсан үнээр авах түр тохиролцоог 2026 он дуустал хийсэн4 сар 24. 12:17Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ4 сар 24. 11:07Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна4 сар 24. 9:48Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо4 сар 24. 9:14УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 24. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан4 сар 24. 9:03Л.Оюун-Эрдэнэ ээ, “Бодь интернэшнл”-ийн Д.Баясгалантай дайн зарласан чинь үнэн юм бол Н.Номтойбаярын бланкан дээр гарын үсгээ зурчих4 сар 24. 8:54Тэр үдэш Г.Занданшатарын анхааруулсан мессэж ба Н.Учралын “гал” дуудсан video call4 сар 23. 18:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.