Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө


4-р сарын 25
8 цаг 45 минут

      Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы Баасан гарагийн (2026.04.24) үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын асуулгын цагаар үргэлжиллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “Ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан гишүүдээс Ерөнхий сайдад хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний биелэлт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар асуулт тавих Улсын Их Хурлын асуулгын цаг байна” гэж заасан байдаг. Гишүүд Ерөнхий сайдад тавих асуултаа асуулга болохоос 7 хоногийн өмнө Улсын Их Хурлын даргад бичгээр хүргүүлэх бөгөөд ирүүлсэн асуултыг нэгтгэн Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайдад ажлын 2 өдрийн дотор хүргүүлж, асуултыг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулах зохицуулалттайг хуралдаан даргалагч С.Бямбацогт танилцууллаа.

Улсын Их Хурлын асуулгын цагт 17 гишүүн асуулт тавихаар урьдчилан ирүүлснийг цахимд байршуулжээ. Асуулгын цагт Ерөнхий сайд Н.Учрал оролцож, гишүүдийн асуултад хариулсан юм. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс авлига сэдвээр мэтгэлцэхээр асуулт бэлдсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээллээд, эхний асуултыг тавьсан. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд авлигыг бууруулж чадах уу, төрийн нууцад хамаарах мэдээллийн тоо хэмжээ 60 байснаа 800 болтлоо өссөн нь том асуудал дагуулж байна гэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Д.Батбаяр, Ш.Бямбасүрэн, Г.Очирбат, С.Эрдэнэболд, Ө.Шижир, Л.Мөнхбаясгалан, Ц.Баатархүү, Б.Жаргалан, Д.Энхтүвшин, О.Саранчулуун, М.Нарантуяа-Нара, Б.Мөнхсоёл, П.Ганзориг, Б.Батбаатар нар авлигатай тэмцэх бодлогын биелэлт тааруу, олон улсын индекс жил бүр буурч байгааг, авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргээр ял шийтгэл авсан, холбогдсон этгээдийг дахин томилж, эрх мэдэл олгож байгаад анхаарах, төрд итгэх иргэдийн итгэл, нэр хүндийг сэргээхтэй холбоотой ямар арга хэмжээ авах талаар асуув. Мөн эдийн засгийн өсөлт нэмэгдсэн хэрнээ үр шим нь иргэдэд очихгүй байгаа, 43 их наяд төгрөгийн мөнгөн дүн бүхий тендерүүд зарлагдсан ч худалдан авалттай холбоотой 100 гаруй эрүүгийн гэмт хэрэг бүртгэгдсэнд ямар арга хэмжээ авах талаар тодрууллаа.

Ерөнхий сайд гишүүдийн асуултад хариулахдаа, өнөөдрийн тогтолцоогоор бол авлигатай тэмцэхэд үр дүн багатай. Олон улсын индексээр Монгол Улс энэ чиглэлд 8-9 байр ухарсан. Дэвшүүлсэн бодлогынхоо хүрээнд авлигыг сааруулахын төлөө ажиллана. Уг үндсээр нь тасалж, шийдвэрлэх шаардлагатай зүйл бол авлига юм. Цахимжуулалт бол авлигыг бууруулах арга хэмээн хариулсан. Мөн Ерөнхий сайд, авлигыг бууруулахын тулд энэ албанд томилогдсон, дата хяналтыг бий болгоно хэмээв. Төрийн албыг тайлангаас чөлөөлөх нь эрх мэдлийг бууруулах бодлогын эхлэл. Хиймэл оюуны тендерийн үйл ажиллагааг “Эрдэнэс Монгол” компаниас эхлүүлэн нэвтрүүлж байгаа, цаашид төрийн үйлчилгээн дэх хүний оролцоог багасгана. Иргэний нийгмийн оролцоогүйгээр мега төсөл урагшилдаггүй. Баялгийг ард түмнийхээ төлөө зарцуулахын оронд хийрхсээр, хэт баян, хэт ядуу гэсэн хоёр туйлд хүрлээ. Тиймээс үүний төлөө нам харгалзахгүй, хамтдаа тэмцэх ёстой. Ялангуяа залуус бид ахан дүүс, намгүйгээр авлигын эсрэг тэмцэх учиртай гэж Н.Учрал сайд хариуллаа.

Тэрбээр үргэлжлүүлэн, төрийн өндөр албан тушаалтан хувийн зохион байгуулалт, ёс зүйн өндөр төлөвшилтэй байх учиртай. Амнаасаа гарч байгаа үг болгондоо хариуцлагатай хандана. Дансаа хаалгасан 12100 аж ахуйн нэгжийн дансыг нээхэд, хэдхэн хоногийн дотор 42 тэрбум төгрөгийн татвар эргэн төлөгдсөн нь иргэдэд итгэл үзүүлж, боломж олговол ямар их үр дүнтэйг харуулж байна. Төрийн албаны багц хуулийн шинэчлэлийг хийнэ. Оюутан цагийн хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэрт гарсан ахмадуудыг ажиллах боломж бүрдүүлэхээр төлөвлөсөн. Эдийн засаг, бизнесийн харилцааг чөдөрлөсөн байдлаар явбал өсөлт хүлээх боломжгүй болно. Тиймээс чөлөөлөлтийг түлхүү хийнэ гэлээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ үеэр чуулганы үйл ажиллагаатай танилцаж яваа, “Их хуралдай” танхимд орж ирсэн иргэдийн төлөөллийг нэгбүрчлэн танилцуулж, амжилт хүсэж байлаа. Тэрбээр Төрийн ордонд зочилсон сурагчдад хандан сургуулийн орчинг тамхидалтаас хамгаалах чухал хуулийн төслийг парламентаар шийдүүлнэ. Тиймээс тамхидалтын эсрэг, ялангуяа электрон тамхитай тэмцэх чиглэлээр анги, танхимаараа саналаа d.parliament.mn-аар ирүүлэхийг уриалсан юм.

Чуулганы нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт болон Ерөнхий сайдын хариултаар үргэлжилж, Н.Учрал сайд, орон сууцны ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хандуулж, анх удаа байр авч байгаа иргэдэд түлхүү олгоно гэж хариулсан. Мөн тэрбээр, Ерөнхий сайдаар томилогдоод 26 хонож байна. Сарын тайлан гэж яривал татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 12100 компанийн дансыг нээж, 9000 гаруй хяналт шалгалтыг цуцаллаа, түлш тавдугаар сарын нэгнээс 6200 төгрөг давж өсөхөөр байсныг зогсоож, өнөөгийн ханшаар тогтвортой нийлүүлж, 1,8 их наяд төгрөгтэй тэнцэх валют ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн халаасанд үлдээхээр хэлэлцэн тохирлоо. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн өдөр тутмын ажил, амьдралд бодитоор мэдрэгдэх биелэлтийн төлөө Засгийн газар ажиллаж байна хэмээв.

Улсын Их Хурлын асуулгын цагийн дараа чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн хуулийн төслүүдээр санал хураалт явууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй нэгтгэн явуулах горимын саналыг гишүүдийн 54.7 хувь нь дэмжиж, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан уг хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураахад, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 54.7 хувь нь дэмжлээ. Харин хамт өргөн мэдүүлсэн Онц байдлын тухай хуулийн төслийг дэмжээгүй тул төслийг хууль санаачлагчид буцаав. Ингээд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэнээр хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдааныг хойшлуулжээ17 минут 52 секундын өмнөСэрэмжлүүлэг23 минут 1 секундын өмнө“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ30 минут 46 секундын өмнөХ.Нямбаатар: Тойруулж “буудаж” байхаар намайг шалга42 минут 25 секундын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана52 минут 9 секундын өмнө“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна1 цаг 25 минутын өмнөН.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно1 цаг 34 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.27-05.011 цаг 39 минутын өмнөТ.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ1 цаг 51 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан2 цагийн өмнөТ.Даваадалай: “Цаст констракшн” ХХК-ийн суурь цутгасан талбайг нийтийн эзэмшил болгохоор хэлэлцэнэ4 сар 25. 12:02Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө4 сар 25. 8:45Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ4 сар 24. 16:26Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ4 сар 24. 16:22Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа4 сар 24. 16:14БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа4 сар 24. 14:19Р.Батболдыг ИЗНН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргажээ4 сар 24. 14:16Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна4 сар 24. 14:07Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ УИХ-д сууж байна гэдэг хүн амины давтан хэрэгтэн Ц.Амгаланбаатар Төрийн ордонд алхаж явна гэсэн үг4 сар 24. 13:11Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?4 сар 24. 12:53Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна4 сар 24. 12:23Г.Дамдинням: Дизель түлшийг ОХУ-ын дотоодын үнэд суурилсан үнээр авах түр тохиролцоог 2026 он дуустал хийсэн4 сар 24. 12:17Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ4 сар 24. 11:07Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна4 сар 24. 9:48Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо4 сар 24. 9:14УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 24. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан4 сар 24. 9:03Л.Оюун-Эрдэнэ ээ, “Бодь интернэшнл”-ийн Д.Баясгалантай дайн зарласан чинь үнэн юм бол Н.Номтойбаярын бланкан дээр гарын үсгээ зурчих4 сар 24. 8:54Тэр үдэш Г.Занданшатарын анхааруулсан мессэж ба Н.Учралын “гал” дуудсан video call4 сар 23. 18:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.