Н.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно


4-р сарын 27
9 цаг 02 минут

     Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Авлигажуулсан Монгол” сэдвийн хүрээнд гишүүдийн асуултад хариуллаа.  АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд, Ө.Шижир, Б.Жаргалан, Ш.Бямбасүрэн нар ямар асуулт тавьж, Гүйцэтгэх засаглалын тэргүүн хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

-Монгол Улс авлигажсан улс боллоо. Энэ дүгнэлттэй санал нийлж байна уу. Гэхдээ авлигажсан, авлигажуулсан хоёр ялгаатай шүү. Тогтолцооны өөрчлөлт яаж хийгдэх вэ?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Авлига бүх монгол хүний эдлээгүй боломж, идээгүй талх, аваагүй цалин, биелээгүй мөрөөдөл. Тийм учраас миний санаачилсан “Эрх чөлөөний дөрвөн зам”гэдэг нь авлигыг уг үндсээр нь устгах санаачилга юм. Авлигын гэмт хэргийг бууруулах, үр дүн гаргана гэвэл өнөөдрийн тогтолцоогоор тэнд хүрэхгүй. Уг үндсээр нь устгахын төлөө ажиллах нь төрийн захиргааны байгууллага хийгээд бүх ард түмний хүсэл эрмэлзэл. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэгтэй. Тиймээс мэдээ, мэдээллээр хангаж, уг үндсээр нь устгахын төлөө бодит санаачилга гаргаж байж үр дүнд хүрнэ. Засгийн газар маш олон нотлох баримттай, үндэслэлтэй хэргүүдийг хууль хяналтын байгууллага руу илгээж байсан ч тэнд очоод гацчихдаг. Тиймээс эрх мэдлийг сааруулахын тулд Зөвшөөрлийн тухай хуулийг санаачиллаа. Мэргэжлийн холбоод руу ажлыг нь өгнө. Иргэдийнхээ эрх чөлөөг хамгаалдаг, эрх мэдлийг төвлөрүүлэхгүй ажиллах нь манай Засгийн газрын ажил. Авлигач гэж хэдэн хүнийг цоллох нь үр дүн биш. Авлига өөрөө Монголын дайсан. Авлигатай тэмцэх ажилд манай Засгийн газар манлайлж ажиллана. Улсын бүртгэлийн багц хууль, авлига ашиг сонирхолтой холбоотойгоор хэн энэ тендерт ялсан бэ гэдгийг “opendata”-гаас хардаг болсон. Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулиар 680 мэдээллийг ил болголоо. Шилэн ажиллагаагаар 820 мянган мэдээллийг ил болголоо. Түүний хүчинд өнөөдөр “ChatGPT”-гээр кирил үсгээр хайлт хийгээд мэдээлэл авч байна шүү дээ. Эхлүүлсэн ажлаа үр дүнд хүргэх гэж, авлигын эсрэг эхлүүлсэн ажлаа дуусгах гэж би Ерөнхий сайд болсон юм.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Туулын хурдны зам бол түгжрэл бууруулах шийдэл байсан. Гэтэл АН-ын хэдэн нөхөд улстөржсөөр байгаад гацаачихлаа гэж байна. Нээлттэй ил тод байх, тендер зарлах гээд бүгдийг үгүйсгэчихлээ?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Авлигын асуудлаар О.Цогтгэрэл даргатай огт улстөржихгүй. Авлигыг бүгд өөгшүүлсэн. Танай намд ч байгаа. Манайд ч байна. Энэ нөхдөөсөө яаж салж урагшлах вэ гэдэгт золбоотой ажиллацгаая. Би бол унаж босоод, уруудаж өгсөөд, үхэл амьдралын заагаас эргэж ирсэн хүн. Элдэв шунал тачаал алга. Тиймээс золбоотой ажиллана. Надад таньдаг атаман байхгүй. Кино драм үзүүлэхгүй. Нэг компанийг магтаж, муулж явахгүй. Ажлаараа харуулна. Танай, манай намд байгаа авлигатай хамтдаа л тэмцье. Би төсөл гацаагч биш, төсөл хөдөлгөгч. Олон жилийн дуусаагүй яриаг дуусгаж, “Орано майнинг” дээр орчин үеийн боловсролтой залуусыг урьж, ямар ч өр төлбөр ногдохгүй орчин үеийн гэрээ хийсэн хүн. Тиймээс төслийг явуулахад буруу арга хэлбэр ашиглахтай эвлэрэхгүй. Хууль хяналтынхан эргэлзээг тайлж, эцсийн цэгийг тавьтал зогсоо гэж хэлсэн. Авлига, ашиг сонирхлын зөрчил байна уу. Гоё нэрний цаана мега тендер, хулгай байна уу. Үндэсний зөвшилцөл байх ёстой. Том төслийг үргэлж дэмжинэ. Харин эргэлзээтэй байвал тэр асуудалд цэг хатгаж байж л урагшаа явна. Ямар ч тохиолдолд нэг юанийн эргэлзээгүй болж байж явуулна. Туулын хөвөөнд өссөн хүний хувьд энэ төсөлд хатуу байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

 -Сүүлийн 10 жилийн авилгажсан тогтолцоо руу явж байна. Та сар гаруйн өмнө намынхаа Их хурал дээр чөлөөлье гэж байгаад дөрвөн хүний нэрийг оруулж ирсэн. Таны шударга ёсны илд хэвээрээ байна уу. Засгийн газар бүрдээд уусаад алга болчихсон уу. Ерөнхийлөгчөөс, бусад улстөрчдөөс танд дарамт шахалт байдаг уу. Улс төр хөлийг чинь тушчихаад байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал:

-МАН-ын дүрэмд заасны дагуу шүүхээр гэмт буруутай нь тогтоогдсон бол намын гишүүнээс нь түдгэлзүүлдэг. Намын Хяналтын хороондоо намын дарга, гишүүн хэн ч бай ёс зүйн зөрчил гаргасан, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдсон болзошгүй хүмүүсийг хянан шалгуулахаар өгдөг. Тэр журмаараа би өгсөн. Намын дүрмээ би хэрэгжүүлж байгаа. Авлига, албан тушаалын гэмт хэрэг дээр анд найз, ах дүү, амраг садан хэнийг ч хамгаалах ёсгүй. Миний удирдах арга барил заримд нь таалагдахгүй байна. Би хундаганы ард асуудал шийдэж үзээгүй. Тиймээс зарим хүмүүс надтай уулзаад учраа олохгүй байх шиг байна. Битгий уулзаарай гэж хэлье. Би өөр арга барилаар ажиллана.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

- Авлигатай тэмцэх нь МАН-тай л тэмцэнэ гэсэн үг. Та намын гишүүдтэйгээ тэмцэж чадах уу. 2016 онд танайх засаг барихдаа сая, саяар ярьж байсан бол одоо их наядаар, зуу, зуун сая ам.доллар ярьж байна?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Арван жилийн өмнө бид мөнгө яаж олох вэ гэж боддог байлаа. Өнөөдөр бонд босгоод, хөрөнгө оруулалт татаад босгоод байна. Гэтэл босгосон мөнгөө юунд зарцуулах, ард түмний хяналт дор шударгаар зарцуулахгүй явсаар хэт баян, ядуу гэсэн хоёр бүлэгт хуваагдчихсан. Энэ бол миний эмзэглэдэг асуудлын нэг. Ерөнхий сайдын ажлаа аваад үүнийг уг үндсээр нь устгахын төлөө ажиллаж байна. Миний зоригт бүү эргэлз. Зориг, үйл хэрэгт минь харин та бүхэн нам гэж талцахгүйгээр хамтдаа байгаарай. Би намынхантайгаа тэмцэнэ.

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн:

-Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс төрийн өндөр албан тушаалд суусаар байна. Энэ талаар таны бодол юу вэ. ЖДҮ-гийн зээлийг танай намын гишүүд авч байсан. Гэтэл энэ хүмүүс өндөр албанд сууж байна. Тэр зээл авсан хүний нэг хүн нь та өөрөө. Ийм учраас л төрд итгэх итгэл буураад байна шүү дээ.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Би эмээтэйгээ өссөн хүүхэд. Эмээ минь өглөө болгон “Төрийн минь сүлд өршөө” гэж сүү өргөдөг байлаа. Төрийн өндөр алба хашиж буй хүн үлгэрлэлтэй, манлайлалтай байх ёстой. Төрийнхөө нэр хүндийг сэргээхийн төлөө бидний үеийнхэн хичээе. Өөрт тавих шаардлагаа ч өнөөдрийг хүртэл өндөр тавьсаар ирсэн. УИХ-ын танхимаас хууль төрдөг байх ёстой, хулгайч биш. Улс төрд олон жил яваа хүн ард түмнээр шүүлгэх, шүүмжлүүлэх нь байдаг л зүйл. Би эдгээр тусгай сангуудын мэдээллийг ил болгосон хүн шүү дээ. Зах зээлд шилжсэн цаг үеэс хойш миний аав, ээж хоёр ариун цагаан хөдөлмөрөөрөө ажиллаж энд хүрсэн. Хөдөлмөрлөсөн хүн амжилтад хүрдэг гэдгийг өөрсдийн амьдралаараахаруулсан.  Хөдөлмөрлөж буй хүн бүхэнд тээг садаа болдог дүрэм журмыг чөлөөлж өгөхсөн гэдэг итгэл үнэмшлээр хүн болж хүмүүжсэн. Надад нуугдаад байх зүйл нэг ч байхгүй. Миний ахуй амьдрал, гэр бүл, бизнес, хөрөнгө орлого гээд бүх зүйл нүдний өмнө ил. Цаашдаа ч энэ зарчмаа барьж ажиллана.

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:

-Монгол Улс ардчиллын биш авлигын баянбүрд болжээ. Авлигатай уран үгээр биш учир шалтгаанаар тэмцэх ёстой. Монголын төр авлигатай тэмцэх тэмцэлд бууж өгчээ. Таны үг, үйлдэл зөрж байна. Газар олголтын асуудлаар Түр хороо байгуулахыг дэмжих үү?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Авлигатай тэмцэх ажилд би амархан бууж өгөхгүй. Та ямар амархан бууж өгдөг юм бэ, Баатархүү сайд аа. Миний ажлыг та авахдаа “Таны эхлүүлсэн цахимжилт, E-mongolia, шилэн ажиллагаа бол авлигыг бууруулах үг үндсийн шийдэл байжээ” гэж хэлж байсныг тод санаж байна. Би уран ярихгүй. Гэхдээ хийсэн ажлаа бахархалтайгаар ярьдаг. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс цахим засаглалыг индексээр урагшилсан юм. Нээлттэй засаглалын индексээр урагшилсан. Дэлхийн Засгийн газруудын дээд хэмжээний уулзалт ч үүнийг үнэлсэн. Цахимжилтыг амилуулъя гэвэл таны ярьдаг бүртгэл, газар олголт зэргийг бүгдийг нь блокчэйн дээр оруулъя. Дараа нь бүх хамаарал тогтоогдоод явна. Монголд ардчилал байгаа. Авлигын баянбүрд гэж ярьж болохгүй. Ард түмэн ардчиллын төлөө үзэл санаатай. Бид үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг азтай хүмүүс шүү.

Эх сурвалж: Т.БАТСАЙХАН polit.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдааныг хойшлуулжээ27 минут 53 секундын өмнөСэрэмжлүүлэг33 минут 2 секундын өмнө“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ40 минут 47 секундын өмнөХ.Нямбаатар: Тойруулж “буудаж” байхаар намайг шалга52 минут 26 секундын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана1 цаг 3 минутын өмнө“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна1 цаг 35 минутын өмнөН.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно1 цаг 44 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.27-05.011 цаг 49 минутын өмнөТ.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ2 цаг 1 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан2 цаг 10 минутын өмнөТ.Даваадалай: “Цаст констракшн” ХХК-ийн суурь цутгасан талбайг нийтийн эзэмшил болгохоор хэлэлцэнэ4 сар 25. 12:02Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө4 сар 25. 8:45Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ4 сар 24. 16:26Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ4 сар 24. 16:22Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа4 сар 24. 16:14БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа4 сар 24. 14:19Р.Батболдыг ИЗНН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргажээ4 сар 24. 14:16Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна4 сар 24. 14:07Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ УИХ-д сууж байна гэдэг хүн амины давтан хэрэгтэн Ц.Амгаланбаатар Төрийн ордонд алхаж явна гэсэн үг4 сар 24. 13:11Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?4 сар 24. 12:53Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна4 сар 24. 12:23Г.Дамдинням: Дизель түлшийг ОХУ-ын дотоодын үнэд суурилсан үнээр авах түр тохиролцоог 2026 он дуустал хийсэн4 сар 24. 12:17Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ4 сар 24. 11:07Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна4 сар 24. 9:48Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо4 сар 24. 9:14УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 24. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан4 сар 24. 9:03Л.Оюун-Эрдэнэ ээ, “Бодь интернэшнл”-ийн Д.Баясгалантай дайн зарласан чинь үнэн юм бол Н.Номтойбаярын бланкан дээр гарын үсгээ зурчих4 сар 24. 8:54Тэр үдэш Г.Занданшатарын анхааруулсан мессэж ба Н.Учралын “гал” дуудсан video call4 сар 23. 18:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.