Т.Даваадалай: “Цаст констракшн” ХХК-ийн суурь цутгасан талбайг нийтийн эзэмшил болгохоор хэлэлцэнэ


4-р сарын 25
12 цаг 02 минут

     Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд үүссэн барилга барих маргааны асуудлаар иргэдтэй уулзлаа. Тус хороонд барилга барьж буй “Цаст констракшн” ХХК болон иргэдийн хооронд үүссэн газрын маргаан 10 гаруй жилийн турш үргэлжилж байгаа аж. Тус хороонд барилгажилт их тул газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшлийн талбай болгоно.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Натур орчим хүн амын төвлөрөл ихтэй. Иргэдийн ая тухтай амьдрах орчин чухал. Барилгын ажил хийж байгаа компанитай хэлцэлд орж, суурь цутгасан талбайг нийтийн эзэмшлийн талбай ногоон байгууламж болгохын төлөө ажиллана. Гэхдээ бизнес эрхлэгч, барилгын компанийг ч шууд хохироож болохгүй. Хуулийн дагуу ажиллана. Ажлын хэсэг байгуулна” гэв.

Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны иргэдийн төлөөлөл О.Отгонтөгс “Өмнө нь хотын дарга ирж уулзахдаа энэ хэсэгт барилга барих боломжгүй, стандарт хангахгүй, нийтийн эзэмшлийн талбай болгох хэрэгтэй талаар мөн хэлсэн. Гэтэл барилгын компани ажлаа эхлүүлээд байна. Оршин суугчид байрныхаа хажууд барилга барихыг эсэргүүцэж байна” гэлээ.

Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга Г.Баярсайхан барилгын зөвшөөрлийг 2013 онд олгосон талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Натур орчим анх гэр хороолол байсан. Энэ хавийн орон сууцууд бүгд өмчилсөн айлын газар дээр баригдсан. 2013 онд хоёр иргэн барилгын А даалгавар батлуулж байжээ. Энэ нь тухайн газар дээр барилга барихад хот байгуулалт, техникийн шаардлагыг тодорхойлсон суурь баримт бичиг, мөн 2013 онд батлагдсан зураг төсөвтэй. 2013 оны долоодугаар сард барилгын ажлыг эхлүүлсэн, газрын зөвшөөрлийг олгосон байсан. Удаагүй Саруул СӨХ-өөс барилгын ажлыг эхлүүлэхэд маргаан үүсгэж, 2014 онд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, барилгын ажлыг үргэлжлүүлж болох шүүхийн шийдвэр гарсан. Гэхдээ үүнээс хойш барилгын ажлыг явуулаагүй. 10 гаруй жилийн дараа барилгын ажлыг эхлүүлэх хүсэлт тавьсан. 2013 онд хууль журмын дагуу бүх зөвшөөрөл нь олгогдсон, дээрээс нь барилга барьж болно гэсэн шинэ дүгнэлттэй байсан. Албан ёсны зөвшөөрөлтэй, бичиг баримт нь бүрдсэн байсан тул Хот байгуулалт, хотын стандартын газар 2025 оны аравдугаар сард зөвшөөрөл өгсөн” гэдгийг тайлбарлалаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдааныг хойшлуулжээ29 минут 13 секундын өмнөСэрэмжлүүлэг34 минут 22 секундын өмнө“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ42 минут 7 секундын өмнөХ.Нямбаатар: Тойруулж “буудаж” байхаар намайг шалга53 минут 46 секундын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана1 цаг 4 минутын өмнө“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна1 цаг 36 минутын өмнөН.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно1 цаг 45 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.27-05.011 цаг 51 минутын өмнөТ.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ2 цаг 2 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 9 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан2 цаг 11 минутын өмнөТ.Даваадалай: “Цаст констракшн” ХХК-ийн суурь цутгасан талбайг нийтийн эзэмшил болгохоор хэлэлцэнэ4 сар 25. 12:02Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө4 сар 25. 8:45Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ4 сар 24. 16:26Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ4 сар 24. 16:22Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа4 сар 24. 16:14БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа4 сар 24. 14:19Р.Батболдыг ИЗНН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргажээ4 сар 24. 14:16Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна4 сар 24. 14:07Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ УИХ-д сууж байна гэдэг хүн амины давтан хэрэгтэн Ц.Амгаланбаатар Төрийн ордонд алхаж явна гэсэн үг4 сар 24. 13:11Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?4 сар 24. 12:53Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна4 сар 24. 12:23Г.Дамдинням: Дизель түлшийг ОХУ-ын дотоодын үнэд суурилсан үнээр авах түр тохиролцоог 2026 он дуустал хийсэн4 сар 24. 12:17Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ4 сар 24. 11:07Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна4 сар 24. 9:48Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо4 сар 24. 9:14УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 24. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан4 сар 24. 9:03Л.Оюун-Эрдэнэ ээ, “Бодь интернэшнл”-ийн Д.Баясгалантай дайн зарласан чинь үнэн юм бол Н.Номтойбаярын бланкан дээр гарын үсгээ зурчих4 сар 24. 8:54Тэр үдэш Г.Занданшатарын анхааруулсан мессэж ба Н.Учралын “гал” дуудсан video call4 сар 23. 18:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.