Монгол Улс болон БНХАУ-ын хилийн боомтын захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн уртасгасан цагаар ажиллуулахаар боллоо.
Тус шийдвэр нь 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Бугат хотод зохион байгуулагдсан Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Боомтын захиргааны алба хоорондын ажлын хэсгийн хуралдааны үр дүн бөгөөд талууд боомтын ачаа тээврийн хэсгийг цаг сунган ажиллуулсан өмнөх туршилтын үр дүнг харгалзан, улирлын ялгамжтай зохицуулалт хийхээр харилцан тохиролцсон билээ.
Ажиллах хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал;
Цагийн хуваарь: 08:00 – 21:00 цаг хүртэл;
Давтамж: Долоо хоногийн бүх өдөр буюу “Даваа-Ням” гарагт тасралтгүй ажиллана.
Хоёр улсын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын хүрээнд хийгдсэн энэхүү зохицуулалт нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, худалдаа, тээврийн салбарын үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам юм.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа
Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгджээ
Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Сэтгэгдэл бичих