“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ. Тодруулбал энэ жилийн марафоныг тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг үндсэн таван төрлөөр зохион байгуулна. Үүнд:
- Бүтэн марафон - 42км 195м
- Хагас марафон - 21км 095м
- Спорт гүйлт - 10км
- Эрүүл мэндийн гүйлт - 5км
- Гэр бүлийн гүйлт - 1.5км
Энэ жилийн хувьд хагас болон бүтэн марафонд гүйх оролцогчдын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Иймд насны ангилал болон бэлтгэлийн түвшиндээ тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.
Facebook
Twitter
Youtube


“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, цэвэрлэж байна
Ихэнх голуудад цөн түрж, гол мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн байна
Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоолоо
Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд ЖАЙКА-ийн төлөөлөгчидтэй уулзлаа.gif)

Сэтгэгдэл бичих