УИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа


4-р сарын 27
11 цаг 04 минут

      Улсын Их Хурлаас аймгийн Тамгын газар, Эрчим хүчний яамтай хамтран Ховд аймагт зохион байгуулж буй “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэнд оролцохоор Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тус аймагт ажиллаж байна. Энэ нь түүний Улсын Их Хурлын даргын хувьд орон нутагт хийж буй анхны томилолт юм.

Баруун бүсийн тулгуур төв-Ховд хотод Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтыг хүрэлцэн ирэхэд тус аймгийн цэргийн хүрээний хүндэт харуул жагсан, Засаг дарга М.Амарсанаа болон Тамгын газрын удирдлагууд угтан авлаа. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын тэргүүнээр сонгогдсонд нь аймгийн удирдлага түүнд баяр хүргэж, төрөлх нутаг орноо хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, “Ховд аймгийн 100 эрхэм”-ийн нэгээр өргөмжлөв.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт албан томилолтынхоо эхэнд өөрийн удамт нутаг, унасан газар ус, эцэг өвгөдийнхөө голомт болох Чандмань, Манхан сумдад зочилж, цаг үеийн нөхцөл, ажил байдалтай танилцан, иргэдтэй уулзалт хийлээ.

Чандмань сумын Тахилт баг ээжийнх нь нутаг бөгөөд аав нь энэ сум, нэгдлийн даргаар ажиллаж, Монгол Улсын 300 гаруй сумаас ажил үйлсээрээ тэргүүлсэн, шилдэг сум болгон, “Зил-130” машинаар шагнуулж байжээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тус сумын сургуульд наймдугаар анги дүүргэсэн талаараа болон 10 дугаар ангид байхдаа эцгээсээ өнчирч үлдэхэд долоон хүүхэдтэй хоцорсон ээж нь 39-хөн настай байсныг дурсан ярьсан юм. Хүн хөдөлмөрлөж, тууштай зүтгэж, үүрэг хариуцлагаа ухамсарлан чигч шударга байж гэмээнэ ямар ч бэрх хэцүүг даван гарч, зорьсон зорилгодоо хүрч чадна гэдгийг тэрбээр нутгийн залуус, дүү нартаа захив.

Мал сүргийн тоо толгой, нэг хүнд ноогдох малынхаа тоогоор аймагтаа тэргүүлж буй Чандмань сумын малчдын төл хүлээн авах их ажил 90 гаруй хувьтай, зүй бус хорогдолгүй явааг сумын Засаг дарга Б.Чинбат танилцууллаа. Жаргалант, Бумбат хэмээх хос хоёр Алтай, Хар ус нуур, Хар нуур, Дөргөн нуур хэмээх холбоо гурван нуураа түшиглэн, малчдын нөхөрлөлийн зохион байгуулалтаар аялал жуулчлал хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаа тэрбээр дурдав.

Өнгөрөгч 2025 онд Чандмань сумын 100 жилийн ой тохиож, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ. Энэ түүхт ойн өмнө тус сум Алтай-Ховдын төв замтай хатуу хучилттай автозамаар холбогдсон нь тус аймгаас дөрвөн удаа, баруун бүс нутгаас нэг удаа, нийт таван удаа сонгогдож ажилласан Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын энэ хугацаанд хийсэн томоохон ажлуудын нэг юм.

Манхан сум орсон, гарсан хоёр ч цардмал замтай. Ийм сум улсын хэмжээнд ховор гэдгийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тус сумын иргэдтэй уулзахдаа хэлэв. Энэ сум бол түүний эцэг өвгөдийн удамт нутаг юм. Улсын Их Хурлын дарга асан Д.Дэмбэрэл мөн Манхан сумын хүн бөгөөд нэг сумаас Улсын Их Хурлын хоёр дарга төрөн гарсан нь мөн л ховор тохиол. Тэрбээр Д.Дэмбэрэл дарга болон Ховд аймгаас сонгогдож байсан Улсын Их Хурлын гишүүдтэй хамтран төрөлх сумаа тог цахилгаантай болгохоос эхлээд төрийн бүх байгууллагын өргөтгөл, шинэчлэлийг хийж, хатуу хучилттай автозамаар аймаг, нийслэл, урд, хойд хөрш орнуудтай холбосон зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлжээ.

Тус сум мал аж ахуй болон төмс, хүнсний ногооны тариалантай. Жилд 20 гаруй тонн хүнсний ногоо хураан авдаг бөгөөд тариалан эрхлэгч айл өрхүүд үүнээс 10 дахин их тарвас хураан авдаг тухай сумын Засаг дарга П.Мягмарсүрэн танилцуулав. Сүүлийн жилүүдэд хур бороо бага, газрын гарц тааруу байгааг иргэд ярьж байлаа.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт иргэдтэй хийсэн уулзалтдаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан хугацаанд болон Хууль зүйн, Батлан хамгаалахын, Зам тээврийн хөгжлийн сайд, ЗГХЭГ-ын даргаар ажилласан хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажил, санаачлан батлуулсан хууль, аймаг, сум орон нутагтаа хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өгөв.

Мөн Улсын Их Хурлын даргаар ажиллах хугацаандаа хийхээр төлөвлөж буй “Сайн парламент” шинэчлэлийн бодлогыг танилцуулж, сахилга баттай, ухаалаг, ёс зүйтэй, иргэддээ ээлтэй, ил тод, нээлттэй ажилласнаар парламентын ардчилал бэхжиж, засаглалын тогтвортой, үр дүнд чиглэсэн тогтолцоо бодитой бэхжинэ гэдгийг онцлов.

Чандмань, Манхан сумын иргэд нутгийн хүү Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь баяртай байгаагаа илэрхийлж, эв нэгдлийг ханган, Монгол төрийн тогтвортой бодлогын үндэс суурийг бэхжүүлж ажиллахыг захиж, Улсын Их Хурлын эрхэм чанар, нэр хүндийг өргөн, парламентат ёс, ардчилсан засаглалыг батжуулж, хөгжлийн тогтвортой бодлогыг тууштай хэрэгжүүлж ажиллахыг зөвлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ1 цаг 27 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа1 цаг 30 минутын өмнөНИТХ-ын ээлжит хуралдааныг хойшлуулжээ2 цаг 17 минутын өмнөСэрэмжлүүлэг2 цаг 22 минутын өмнө“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ2 цаг 30 минутын өмнөХ.Нямбаатар: Тойруулж “буудаж” байхаар намайг шалга2 цаг 41 минутын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана2 цаг 51 минутын өмнө“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна3 цаг 24 минутын өмнөН.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно3 цаг 32 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.27-05.013 цаг 38 минутын өмнөТ.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ3 цаг 49 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 56 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан3 цаг 58 минутын өмнөТ.Даваадалай: “Цаст констракшн” ХХК-ийн суурь цутгасан талбайг нийтийн эзэмшил болгохоор хэлэлцэнэ4 сар 25. 12:02Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө4 сар 25. 8:45Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ4 сар 24. 16:26Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ4 сар 24. 16:22Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа4 сар 24. 16:14БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа4 сар 24. 14:19Р.Батболдыг ИЗНН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргажээ4 сар 24. 14:16Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна4 сар 24. 14:07Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ УИХ-д сууж байна гэдэг хүн амины давтан хэрэгтэн Ц.Амгаланбаатар Төрийн ордонд алхаж явна гэсэн үг4 сар 24. 13:11Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?4 сар 24. 12:53Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна4 сар 24. 12:23Г.Дамдинням: Дизель түлшийг ОХУ-ын дотоодын үнэд суурилсан үнээр авах түр тохиролцоог 2026 он дуустал хийсэн4 сар 24. 12:17Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ4 сар 24. 11:07Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна4 сар 24. 9:48Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо4 сар 24. 9:14УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 24. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан4 сар 24. 9:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.