Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн судалгаа, нийслэлийн 204 хороонд хийсэн тохижилтын ажлын үр дүнг хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 22 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 78.2 хувьтай байна. НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, явцын талаар танилцууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг нийслэлийн 204 хороонд 2025 онд хийсэн тохижилтын ажлын үр дүнг танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/560 дугаар захирамжаар нийслэлийн 204 хороонд тохижилт, засвар шинэчлэлтийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Нийт 582 төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн. Нийт ажлын 52 хувь нь инженерийн байгууламжийн ажил, үлдсэн 48 хувь нь тохижилтын ажил байсан. Үүнээс шинээр хийсэн ажил 56 хувь, засварын ажил 44 хувийг эзэлж байна. Тоглоомын талбай, спорт талбай, явган зам, гэрэлтүүлэг, автобусны буудал зэрэг дэд бүтцийн болон нийтийн эзэмшлийн орчныг сайжруулах ажлууд түлхүү хийсэн. 2025 онд нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор нийт 11670 зөрчил илрүүлж, үүнээс 5910 зөрчлийг арилгасан. Барилга байгууламж, худалдаа үйлчилгээ, зам, замын байгууламж, тохижилт, ногоон байгууламж, дэд бүтэц, инженерийн байгууламжийн чиглэлээр зөрчлүүдийг илрүүлж ажиллалаа” гэлээ.
Дүүргүүдийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, засварлах ажлууд 2026 онд мөн үргэлжилж байна. Эдгээр ажлын үр дүнд хороодын орчны өнгө үзэмж сайжирч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж байна. Тодруулбал,
- Баянгол дүүрэгт 2025 онд нийт 34 хороонд 87 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 18 байршилд тоглоомын талбай засварласан.
- Баянзүрх дүүрэгт 2025 онд нийт 43 хороонд 61 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 19 байршилд тоглоомын талбай засварласан.
- Сонгинохайрхан дүүрэгт 2025 онд нийт 43 хороонд 105 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 30 байршилд тоглоомын талбай засварласан.
- Сүхбаатар дүүрэгт 2025 онд нийт 22 хороонд 28 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 11 байршилд тоглоомын талбай засварласан.
- Чингэлтэй дүүрэгт нийт 24 хороонд 85 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 16 байршилд явган зам засварласан.
- Хан-Уул дүүрэгт 2025 онд нийт 25 хороонд 92 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 18 байршилд явган зам шинэчилсэн.
- Налайх дүүрэгт 2025 онд нийт 8 хороонд 102 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 26 байршилд тоглоомын талбай, 21 байршилд автобусны буудал засварласан.
- Багануур дүүрэгт 2025 онд нийт 5 хороонд 16 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс тохижилтын ажил 25 хувь, инженерийн байгууламжийн ажил 75 хувийг эзэлсэн.
- Багахангай дүүрэгт 2025 онд нийт 2 хороонд 11 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс тохижилтын ажил 80 хувь, инженерийн байгууламжийн ажил 20 хувийг эзэлсэн байна.




Facebook
Twitter
Youtube


“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, цэвэрлэж байна
Ихэнх голуудад цөн түрж, гол мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн байна
Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоолоо.gif)

Сэтгэгдэл бичих