Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ


4-р сарын 27
12 цаг 42 минут

     Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн судалгааг танилцууллаа. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 3904 нийслэлийн өмчийн барилга байгууламж бүртгэлтэй байгаа бөгөөд тэдгээрийн балансын нийт үнэ нь 1.7 их наяд төгрөг байна. Үүнээс 1441 өмч сайн чанартай, 1895 өмч дунд чанартай, 568 өмч муу чанартай гэж үнэлэгджээ. Нийслэлийн хэмжээнд 796 нийслэлийн өмчит төсөвт байгууллага, 66 дүүргийн өмчит үйлдвэрийн газар, 26 нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, 17 нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, 17 нийслэлийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байдаг.

Сүүлийн хоёр жилд нийслэлийн өмчийг хууль бусаар эзэмшиж байсан этгээдүүдээс 6 тэрбум гаруй төгрөгийн балансын үнэ, 200 тэрбум гаруй төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий 15 барилга байгууламжийг буцаан авч нийслэлийн өмчид бүртгэсэн байна. Ингэснээр 2024 онд 7.4 тэрбум, 2025 онд 18.2 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүллээ. Мөн 8 хэрэг шүүхийн шатанд байгаа аж.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт нийт 25.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, 2020-2023 онд төвлөрүүлсэн дөрвөн жилийн орлогыг хоёр жилд төвлөрүүллээ. Нийслэлийн төсөвт төвлөрүүлж буй орлогын 51.05 хувийг бусад орлого, 21.4 хувийг өмч хувьчлалын орлого, 15.05 хувийг түрээсийн орлого, 11.2 хувийг хувьцааны ногдол ашиг тус тус бүрдүүлж байна. Мөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 300 гаруй байгууллагад өмч эзэмшил, гэрээний биелэлтийн үзлэг тооллого хийж, хяналтыг сайжруулсан байна. Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулж, ил тод болгож, өмчийн менежментийг сайжруулж, нийслэл өмчөө эргэж тойрдог, хяналт тавьдаг болсноор нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлого 2025 онд 269.8 хувиар нэмэгдсэн юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

1072 хувьцааны ногдол ашгийг энэ пүрэв гарагт олгож эхэлнэ1 цаг 33 минутын өмнөНийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ1 цаг 39 минутын өмнөСЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ1 цаг 41 минутын өмнөАлба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ1 цаг 45 минутын өмнө2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ3 цаг 14 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа3 цаг 17 минутын өмнөНИТХ-ын ээлжит хуралдааныг хойшлуулжээ4 цаг 4 минутын өмнөСэрэмжлүүлэг4 цаг 9 минутын өмнө“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад тав хоног үлдлээ4 цаг 16 минутын өмнөХ.Нямбаатар: Тойруулж “буудаж” байхаар намайг шалга4 цаг 28 минутын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана4 цаг 38 минутын өмнө“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна5 цаг 10 минутын өмнөН.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно5 цаг 19 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.27-05.015 цаг 24 минутын өмнөТ.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ5 цаг 36 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 43 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 цаг 45 минутын өмнөТ.Даваадалай: “Цаст констракшн” ХХК-ийн суурь цутгасан талбайг нийтийн эзэмшил болгохоор хэлэлцэнэ4 сар 25. 12:02Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө4 сар 25. 8:45Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ4 сар 24. 16:26Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ4 сар 24. 16:22Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа4 сар 24. 16:14БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа4 сар 24. 14:19Р.Батболдыг ИЗНН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргажээ4 сар 24. 14:16Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна4 сар 24. 14:07Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ УИХ-д сууж байна гэдэг хүн амины давтан хэрэгтэн Ц.Амгаланбаатар Төрийн ордонд алхаж явна гэсэн үг4 сар 24. 13:11Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?4 сар 24. 12:53Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна4 сар 24. 12:23Г.Дамдинням: Дизель түлшийг ОХУ-ын дотоодын үнэд суурилсан үнээр авах түр тохиролцоог 2026 он дуустал хийсэн4 сар 24. 12:17Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ4 сар 24. 11:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.